"Усны тоолуурыг ухаалаг болгож, орцонд байршуулах хэрэгтэй"


4-р сарын 5
15 цаг 49 минут

Орон сууцны ундны усны чанарын талаар мэргэшсэн болон зөвлөх инженерүүд өнөөдөр зөвлөлдлөө. 

Механик байдлаар хэрэглэгчийн гэрт орж тоолуурыг нь хардаг, хэрэглэгчид өөрсдөө мэдээлдэг зэрэг бэрхшээлтэй байдлыг халж, цахим технологийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа талаар Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын дотоод хяналтын инженер Т.Янжинлхам дараах зүйлсийг онцлов. 

Тэрбээр "Усны тоолуурын системийг ухаалаг технологи руу шилжүүлэх юм бол хөрөнгө мөнгө хэмнэнэ. Мөн усны тоолуурын заалтыг үнэн зөв авдаг болно.

Дэлхийн олон улс оронд нэвтэрсэн байдаг уг технологийг манай оронд шууд нэвтрүүлэхэд социализмын үед баригдсан барилгуудын инженерийн шугам сүлжээний онцлог хүндрэл болж байна. Тэдгээр асуудлыг шийдвэрлэхэд маш их хөрөнгө мөнгө зарцуулагдах учир зохих шийдвэр гаргах түвшний хүмүүст нь танилцуулж, шийдлийг олох ажил хийгдэж байна. 

Манай дээр ирж буй гомдлын дийлэнхийг төлбөр тооцоотой холбоотой маргаан голлож байдаг. Иймд үүнийг технологийн шийдэл ашиглаж шийдэх хэрэгтэй байгаа юм" гэв. 

Айл өрхүүдийн усны тоолууржуулалт 2019 онд 76 хувь байсан бол 2023 онд 86 хувь болж өссөн байна. Үлдсэн айл өрхүүдийг тоолууржуулахад насжилт өндөртэй хуучны барилга, гадна, дотор шугам сүлжээний эргэлтийн шугамгүй мөн нэг байрыг өрөө өрөөгөөр нь түрээсэлдэг байрны хэрэглэгчид болон нийтийн байранд бодит хэрэгцээгээ тооцоолох боломжгүй зэрэг асуудал тулгарч байгаа аж.

Түүнчлэн анхнаасаа барилгыг барихдаа хэрэглэгчийн халуун, хүйтэн усны тоолуурыг орцонд байрлуулчих юм бол ухаалаг тоолуур суурилуулахад илүү хялбар болно гэдгийг мэргэжилтнүүд онцолж байв. 

зураг

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Үндэсний бичиг үсгийн баярыг угтан "Тээгч, түгээгч" иргэдийг шалгаруулав1 цаг 35 минутын өмнөМонголд ажил нь ч, ажиллах хүн нь ч олдохгүй байна1 цаг 40 минутын өмнөГовийн бүс нутгаар +30 хэмд хүрнэ1 цаг 41 минутын өмнөБританийн судлаачид 75,000 жилийн өмнө амьдарч байсан Неандерталь эмэгтэйн царай төрхийг сэргээжээ1 цаг 41 минутын өмнөМонгол Улсад 24 боомт хэвийн ажиллаж байна1 цаг 43 минутын өмнөУкраинаас олзолсон техникүүдээр үзэсгэлэн дэлгэжээ1 цаг 44 минутын өмнөХятадын нисэх онгоц тээгч гурав дахь хөлөг онгоц туршилтаар далайд гарчээ2 цаг 21 минутын өмнөКим Жон Ун шинэ машинуудаа "гайхуулав"5 сар 1. 16:06Импортын цементийн гаалийн албан татварыг 5 хувь болгон буурууллаа5 сар 1. 16:05Гурил болон тэжээлийг өнөөдрөөс импортын татвараас чөлөөлөв5 сар 1. 16:03Орос, Хятадын хилийн авто замын боомтууд түр хаагдсан байна5 сар 1. 16:02"Төсвөөс хасагдсан төслүүдийн олонх нь эмнэлгийн барилга байна"5 сар 1. 16:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.