Альцгеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлнэ


4-р сарын 5
15 цаг 47 минут

Альцгеймерийн өвчин ба ой санамж алдагдах бусад эмгэгийг цусны шинжилгээгээр эрт илрүүлэх томоохон хэмжээний эмнэлзүйн туршилтыг Их Британид хийж эхэлжээ.

Туршилт амжилттай болбол танин мэдэхүйн үйл ажиллагаа алдагдах буюу тэнэгрэх өвчинд өртөх эрсдэлтэй хүмүүс өвчний хамгийн эхний үе шатанд шаардлагатай асаргаа эмчилгээнд хамрагдсанаар өвчин даамжрахаас сэргийлэх боломжтой болно. 

Лондоны Их сургуулийн коллеж /UCL/ болон Оксфордын их сургуулийн эрдэмтдийн явуулж буй энэхүү эмнэлзүйн туршилтад насанд хүрсэн 50 мянга орчим хүн сайн дурын үндсэн дээр оролцох бөгөөд таван жил үргэлжлэх уг туршилтыг Оксфордын их сургуулийн профессор Ванесса Рэймонт удирдан явуулах ажээ. 

 Өнөөдрийн байдлаар тэнэгрэх өвчний гурван тохиолдол бүрийн нэгийг оношлох боломжгүй хэвээр байна. Энэ өвчний хамгийн түгээмэл хэлбэр болох Альцгеймерийн өвчний оношийг баттай тогтоох хоёрхон арга байдаг нь тархины тусгай PET сканнер хийлгэх эсвэл нугасны шингэн авах арга юм. Гэтэл өртөг нь өндөр тул бодит байдал дээр өвчтөнүүдийн ердөө 2 хувь нь оношилгоонд хамрагддаг байна. 

 Харин Оксфордын их сургуулийн эрдэмтэд өөрсдийн боловсруулан гаргасан илүү хялбар бөгөөд хямд өртөгтэй цусны шинжилгээг ашиглан үр дүнд хүрнэ хэмээн найдаж байна.

 Туршилтын үеэр UCL-ийн эрдэмтэд Альцгеймерийн өвчний биомаркеруудаас хамгийн ирээдүйтэйд тооцогдож буй "p-tau217" гэдэг маркерыг голчлон судлахаар төлөвлөжээ. "Альцгеймерийн өвчний хувьд эрт, зөв оношлох нь хүмүүст зохих эмчилгээ, эмийг эрт хэрэглэх боломжийг олгох учраас маш чухал" гэж судалгааг удирдаж буй UCL-ийн мэдрэл судлалын профессор Жонатан Шотт хэллээ. "Хэрэв бидний итгэл найдвар биелж, Альцгеймерийн өвчнийг удаашруулж чадах шинэ эмчилгээ ойрын ирээдүйд бий болбол эрт оношлох нь амин чухал шаардлагатай" гэж тэрбээр нэмж хэлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Итэвоны эмгэнэлт явдлыг мөрдөн шалгахтай холбоотой хуулийн төслийг баталжээ2 цаг 52 минутын өмнөХоёр жилийн хугацаанд 42 сая мод тарьж 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ3 цаг 8 минутын өмнөҮндэсний бичиг үсгийн баярыг угтан "Тээгч, түгээгч" иргэдийг шалгаруулав7 цаг 51 минутын өмнөМонголд ажил нь ч, ажиллах хүн нь ч олдохгүй байна7 цаг 55 минутын өмнөГовийн бүс нутгаар +30 хэмд хүрнэ7 цаг 56 минутын өмнөБританийн судлаачид 75,000 жилийн өмнө амьдарч байсан Неандерталь эмэгтэйн царай төрхийг сэргээжээ7 цаг 57 минутын өмнөМонгол Улсад 24 боомт хэвийн ажиллаж байна7 цаг 59 минутын өмнөУкраинаас олзолсон техникүүдээр үзэсгэлэн дэлгэжээ7 цаг 59 минутын өмнөХятадын нисэх онгоц тээгч гурав дахь хөлөг онгоц туршилтаар далайд гарчээ8 цаг 36 минутын өмнөКим Жон Ун шинэ машинуудаа "гайхуулав"5 сар 1. 16:06Импортын цементийн гаалийн албан татварыг 5 хувь болгон буурууллаа5 сар 1. 16:05Гурил болон тэжээлийг өнөөдрөөс импортын татвараас чөлөөлөв5 сар 1. 16:03
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.