Шүүхийн мэтгэлцээний дэлхийн тэмцээний шүүгчээр Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Батрагчаа ажиллаж байна


4-р сарын 5
12 цаг 45 минут

Шүүхийн мэтгэлцээний дэлхийн аварга шалгаруулах “Jessup Cup” тэмцээн АНУ-ын Вашингтон хотноо гуравдугаар сарын 30-аас энэ сарын 6 хүртэл үргэлжилж байна.

Олон улсын хуулийн оюутнуудын холбоо, Олон улсын баарын холбоо болон АНУ-ын баарын холбоотой хамтран зохион байгуулдаг дэлхийн аварга шалгаруулах “Jessup Cup” тэмцээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Р.Батрагчаа шүүгчээр оролцож байна. Хуульчаар төгсөгчдийн  чансааг илтгэдэг энэхүү олон улсын чанартай томоохон арга хэмжээнд Р.Батрагчаа нь 2021-2024 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар ажиллаж байх хугацаандаа шүүгчээр ажилласан нь шүүхийн захиргааны албан хаагчдаас манай улсаас оролцсон анхны төлөөлөл болжээ. Тэрээр 2011 оноос хойш Шүүхийн мэтгэлцээний дэлхийн аварга шалгаруулах “Jessup Cup” тэмцээний шүүгчээр ажилласан туршлагатай аж.

Олон улсад үйл ажиллагаагаа явуулдаг “White case” гэдэг хуулийн фирм “Jessup Cup” тэмцээнийг санхүүжүүлдэг бөгөөд НҮБ-ын Олон улсын шүүхийн шүүгч Филлип Жессапийн санаачилгаар 1960 онд анх зохион байгуулж байжээ.

Үүнээс хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж, дэлхийн хэмжээний нэр хүндтэй тэмцээн болж өргөжсөн байна. Тус тэмцээнд түрүүлсэн оюутнууд нь олон улсад өндрөөр үнэлэгдээд зогсохгүй дэлхийн хэмжээний томоохон хуулийн фирмүүд болон олон улсын байгууллагуудад урилгаар ажилладаг байна.

Шүүхийн мэтгэлцээний дэлхийн аварга шалгаруулах “Jessup Cup”-д өнгөрсөн жил Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн оюутнууд оролцож, “Шилдэг, шинэ баг”-аар шалгарсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Итэвоны эмгэнэлт явдлыг мөрдөн шалгахтай холбоотой хуулийн төслийг баталжээ3 цаг 6 минутын өмнөХоёр жилийн хугацаанд 42 сая мод тарьж 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ3 цаг 21 минутын өмнөҮндэсний бичиг үсгийн баярыг угтан "Тээгч, түгээгч" иргэдийг шалгаруулав8 цаг 4 минутын өмнөМонголд ажил нь ч, ажиллах хүн нь ч олдохгүй байна8 цаг 9 минутын өмнөГовийн бүс нутгаар +30 хэмд хүрнэ8 цаг 10 минутын өмнөБританийн судлаачид 75,000 жилийн өмнө амьдарч байсан Неандерталь эмэгтэйн царай төрхийг сэргээжээ8 цаг 10 минутын өмнөМонгол Улсад 24 боомт хэвийн ажиллаж байна8 цаг 12 минутын өмнөУкраинаас олзолсон техникүүдээр үзэсгэлэн дэлгэжээ8 цаг 13 минутын өмнөХятадын нисэх онгоц тээгч гурав дахь хөлөг онгоц туршилтаар далайд гарчээ8 цаг 50 минутын өмнөКим Жон Ун шинэ машинуудаа "гайхуулав"5 сар 1. 16:06Импортын цементийн гаалийн албан татварыг 5 хувь болгон буурууллаа5 сар 1. 16:05Гурил болон тэжээлийг өнөөдрөөс импортын татвараас чөлөөлөв5 сар 1. 16:03
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.