Монголд түр оршин суудаг ОХУ-ын 3000 иргэн сонгууль өгнө


3-р сарын 12
14 цаг 45 минут

ОХУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2024 оны гуравдугаар сарын 15-17-ны өдрүүдэд болно. Монгол Улсын нутаг дэвсгэрт ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт гуравдугаар сарын 17-нд болох юм байна. Санал хураалтад 18-аас дээш насны, Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга эсхүл түр оршин суудаг ОХУ-ын 3000 орчим иргэн оролцох юм байна.

Мөн ОХУ-ын сонгуулийн үйл явцыг сурвалжлах сэтгүүлчид гуравдугаар сарын 13-ны дотор Элчин сайдын яамны mongolia@mid.ru цахим шуудангийн хаягаар "ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль" гэсэн тэмдэглэл тавьж дараах баримт бичиг бүрдүүлэн ирүүлэх аж.

ОХУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд 18-аас дээш настай, ял шийтгэл хүлээгээгүй, шоронд хоригдоогүй ОХУ-ын иргэн бүр санал өгөх боломжтой. ОХУ болон Украины эзлэгдсэн хэсэгт 112.3 сая сонгуулийн насны иргэн байгаа бол 1.9 сая сонгуулийн эрх бүхий иргэн гадаадад амьдарч байгааг Сонгуулийн төв комисс мэдэгджээ. ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 2018 онд 67.5 хувьтай байсан. Энэ үеэр саналын хайрцгийг хэт олон хуудсаар дүүргэх, албадан санал хураалт явуулах зэрэг өргөн хүрээний зөрчлүүд илэрснийг ажиглагчид болон зарим сонгогч мэдээлж байв. Харин 2021 оны сонгуулийн ирц 51.7 хувьтай байсан.

Орос даяар санал хураалт Баасан гаригаас Ням гаригт үргэлжилнэ. Энэ нь ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг анх удаа нэг өдөр биш гурван өдөр нээлттэй явуулахаар болсон тохиолдол юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Үндэсний бичиг үсгийн баярыг угтан "Тээгч, түгээгч" иргэдийг шалгаруулав1 цаг 17 минутын өмнөМонголд ажил нь ч, ажиллах хүн нь ч олдохгүй байна1 цаг 22 минутын өмнөГовийн бүс нутгаар +30 хэмд хүрнэ1 цаг 22 минутын өмнөБританийн судлаачид 75,000 жилийн өмнө амьдарч байсан Неандерталь эмэгтэйн царай төрхийг сэргээжээ1 цаг 23 минутын өмнөМонгол Улсад 24 боомт хэвийн ажиллаж байна1 цаг 25 минутын өмнөУкраинаас олзолсон техникүүдээр үзэсгэлэн дэлгэжээ1 цаг 25 минутын өмнөХятадын нисэх онгоц тээгч гурав дахь хөлөг онгоц туршилтаар далайд гарчээ2 цаг 3 минутын өмнөКим Жон Ун шинэ машинуудаа "гайхуулав"5 сар 1. 16:06Импортын цементийн гаалийн албан татварыг 5 хувь болгон буурууллаа5 сар 1. 16:05Гурил болон тэжээлийг өнөөдрөөс импортын татвараас чөлөөлөв5 сар 1. 16:03Орос, Хятадын хилийн авто замын боомтууд түр хаагдсан байна5 сар 1. 16:02"Төсвөөс хасагдсан төслүүдийн олонх нь эмнэлгийн барилга байна"5 сар 1. 16:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.