Архитектор, дэд профессор Б.Адъяагийн үндэсний дурсгалт уран барилгын талаар”Монголын үндэсний архитектурын дурсгал судлал” номын нээлт боллоо


1-р сарын 12
16 цаг 12 минут

Зохиогч  уг номондоо түүхийн эх сурвалж, археологийн олдвор, эрдэмтэн судлаачдын бүтээл зэрэгт тулгуурлан өөрийн олон жилийн шинжилгээ, судалгаанд үндэслэн Монголын архитектурын үүсэл хөгжил, түүхийн үечлэл, нэр томъёог цэгцтэй  ойлгомжтой болгон улмаар Монголын Үндэсний Архитектурыг онолын түвшинд тодорхойлсон байна. Нүүдэлчдийн гэх тодотголтой эртний уран барилгын дурсгалангууд, инженерийн байгууламжуудыг нүүдэлчид өөрсдийн ахуйн соёл, шашин шүтлэг, зан үйл, хэрэглээндээ тохируулан төлөвлөж, барьж бүтээж байсан төдийгүй эдгээр нь зуун зуун дамжин улам боловсронгуй болж хөгжиж байсныг тодруулан таниулахад энэхүү номын нэгэн зорилго оршиж байгаа юм.

 Мөн анх удаа “Монголын дурсгалт уран барилгын суурь судалгааны төрөлжсөн бүдүүвч”-ийг цэгцлэн боловсруулсан ба энэхүү бүдүүвч /схем/ зураглал нь Монгол Үндэсний архитектурын хөгжил, түүхийг гүнзгийрүүлэн судлахад чиг баримжаа болох, цаашлаад судалгаа шинжилгээний тулгуур үндэслэл болж өгөх чухал ач холбогдолтой юм. 

Энэхүү бүтээлийн эдгээр ач холбогдол, шинэлэг байдлыг үнэлэн Монголын Архитекторуудын эвлэлийн захиалгаар Монголын улсын Соёлын яамнаас уг номыг эрхлэн хэвлүүлсэн байна. 

“Монголын үндэсний архитектурын дурсгал судлал”  номын нээлт

2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдрын 14 цагт

 Монголын архитекторуудын эвлэлийн “Архитектор” ордонд боллоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Итэвоны эмгэнэлт явдлыг мөрдөн шалгахтай холбоотой хуулийн төслийг баталжээ1 цаг 29 минутын өмнөХоёр жилийн хугацаанд 42 сая мод тарьж 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ1 цаг 45 минутын өмнөҮндэсний бичиг үсгийн баярыг угтан "Тээгч, түгээгч" иргэдийг шалгаруулав6 цаг 28 минутын өмнөМонголд ажил нь ч, ажиллах хүн нь ч олдохгүй байна6 цаг 32 минутын өмнөГовийн бүс нутгаар +30 хэмд хүрнэ6 цаг 33 минутын өмнөБританийн судлаачид 75,000 жилийн өмнө амьдарч байсан Неандерталь эмэгтэйн царай төрхийг сэргээжээ6 цаг 34 минутын өмнөМонгол Улсад 24 боомт хэвийн ажиллаж байна6 цаг 36 минутын өмнөУкраинаас олзолсон техникүүдээр үзэсгэлэн дэлгэжээ6 цаг 36 минутын өмнөХятадын нисэх онгоц тээгч гурав дахь хөлөг онгоц туршилтаар далайд гарчээ7 цаг 13 минутын өмнөКим Жон Ун шинэ машинуудаа "гайхуулав"5 сар 1. 16:06Импортын цементийн гаалийн албан татварыг 5 хувь болгон буурууллаа5 сар 1. 16:05Гурил болон тэжээлийг өнөөдрөөс импортын татвараас чөлөөлөв5 сар 1. 16:03
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.