АУТНОУБХ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүнээр Ч.Номинг сонголоо


8-р сарын 5
16 цаг 27 минут

Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Эмэгтэйчүүдийн VII хурал одоо Тэрэлж зочид буудалд “Цар тахлын дараах сэргэлтийг жендэрийн мэдрэмжтэй болгохын тулд эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих нь” сэдвийн дор болж байна.

 21 орны 28 улс төрийн намын төлөөлөл улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо буюу шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нийгэм, эдийн засагт  чухал үүрэгтэйг дурдан эмэгтэйчүүдийн оролцоо, одоогийн байр суурь тун хангалтгүй байгааг онцоллоо. Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Эмэгтэйчүүдийн Холбооны Дэд Ерөнхийлөгч, Соёлын сайд Ч.Номин илтгэл тавихдаа шийдвэр гаргахад эмэгтэйчүүдийн төлөөлөл бүх шатанд дэлхий даяар хангалтгүй байгааг баримт дурдан тэмдэглэлэв. Түүний илтгэлд дурдсанаар дэлхийн улс орнуудын удирдагчдын 7.2 хувь, сайд нарын 21.3 хувийг, парламентийн гишүүдийн 24.9, орон нутгийн сонгогддог албан тушаалтнуудын 36.3 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

 Хурлаар АУТНОУБХ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүнээр Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Эмэгтэйчүүдийн Холбооны Дэд Ерөнхийлөгч, Соёлын сайд Ч.Номинг сонголоо. 

 Азийн улс төрийн намуудын төлөөлөл АУТНОУБХ-ын Залуучуудын VI хурал, Эмэгтэйчүүдийн VII хурлаа дүгнэн, Улаанбаатарын тунхаглал гаргаснаар хурал өндөрлөнө. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Итэвоны эмгэнэлт явдлыг мөрдөн шалгахтай холбоотой хуулийн төслийг баталжээ2 цаг 15 минутын өмнөХоёр жилийн хугацаанд 42 сая мод тарьж 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ2 цаг 30 минутын өмнөҮндэсний бичиг үсгийн баярыг угтан "Тээгч, түгээгч" иргэдийг шалгаруулав7 цаг 14 минутын өмнөМонголд ажил нь ч, ажиллах хүн нь ч олдохгүй байна7 цаг 18 минутын өмнөГовийн бүс нутгаар +30 хэмд хүрнэ7 цаг 19 минутын өмнөБританийн судлаачид 75,000 жилийн өмнө амьдарч байсан Неандерталь эмэгтэйн царай төрхийг сэргээжээ7 цаг 20 минутын өмнөМонгол Улсад 24 боомт хэвийн ажиллаж байна7 цаг 22 минутын өмнөУкраинаас олзолсон техникүүдээр үзэсгэлэн дэлгэжээ7 цаг 22 минутын өмнөХятадын нисэх онгоц тээгч гурав дахь хөлөг онгоц туршилтаар далайд гарчээ7 цаг 59 минутын өмнөКим Жон Ун шинэ машинуудаа "гайхуулав"5 сар 1. 16:06Импортын цементийн гаалийн албан татварыг 5 хувь болгон буурууллаа5 сар 1. 16:05Гурил болон тэжээлийг өнөөдрөөс импортын татвараас чөлөөлөв5 сар 1. 16:03
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.