"Монголд коммунист дарангуйлал амь бөхтэй байна"


4-р сарын 26
14 цаг 54 минут

"Монголд коммунист дарангуйлал амь бөхтэй байна"

Консул асан Д.Мөнх-Эрдэнээс өнөөгийн ардчилал ямар түвшинд байгаа талаар тодрууллаа.


-Монгол Улс ардчилсан орон гэдэг ч хүн бүр Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөгөө эдэлж чадахгүй байгаа тохиолдлууд олноор гарч байна. Энийг та юу гэж харж байна. Та үгээ хэлж, үзэл бодлоо хурцаар илэрхийлснийхээ төлөө эрх баригчдын зуултад орсон хүн шүү дээ?

-Баруун төвийн үзэл баримтлалтай, хүний эрхийг дээдэлдэг ардчилсан орнууд, тэр дундаа ардчилсан намынхан Монголын ардчилалд анхаарч эхэллээ. Хүний эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө зэрэг олон талын эрх чөлөөг хүндэлж, тэргүүн зорилтоо болгож явдаг Ардчилсан нам ч манлайлж байна. Олон улсад ардчилал хүний эрхийг дээдэлдэг Европын холбоо болон бусад улс орнуудад ардчиллын эрх, эрх чөлөө ямар байгааг хүмүүс мэдэж байгаа байх.

Дэлхий хүссэн хүсээгүй нээлттэй болсон. Харамсалтай нь, Монгол Улс шинэ нийгэмд шилжээд 34 жилийн хугацаа өнгөрч байгаа ч өнөөдөр хүний эрх, эрх чөлөө ямар түвшинд байгааг хүмүүс хэлүүлтгүй мэднэ.

Ядуурал бол бүр утгаа алдсан. Дэлхийд ардчиллын бүхий заалт, эрх чөлөөний индексүүд дээр баян ходоодод явж байна. Энэ нь бүх талын статистик үзүүлэлтүүдээр нарийн харагдаж байгаа. Хамгийн хумигдсан гол эрх чөлөө бол үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх. Хүн үгээ хэллээ, маргааш нь шоронд аваачаад хорьчихдог. Хүн нь байвал хэрэг нь олдоно гэж. Яг л 1937 оны хэлмэгдүүлэлт. Төв талбай дээр үзэл бодлоо илэрхийлж байгаа залуусын жагсаалыг зорилготой болгоод л чиглүүлээд өөрчлөөд аваад явчихдаг. Барьж, хорьж цагддаг. Үг хэлбэл худал мэдээлэл тараасан гээд л хорионд оруулчихдаг.

Нэг бол цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлага биелүүлээгүй гээд яллаж, цахим гав зүүлгэдэг.

Шоронжуулж, гянданжуулна гэдэг цэвэр социалист хэлбэр рүү шилжиж байгаа явдал.

-Сүүлийн жилүүдэд хүний эрхийг онц ноцтойгоор зөрчсөн үзэгдлүүд их гарлаа гэлээ. Цаашид үүнийг хэрхэн засах нь зүйтэй вэ?

-Сонгуулиар засч болно. Нэг намын дарангуйллыг арилгаж байж энэ тогтолцоонд өөрлөлт орох боломжтой. Дээр үед нэг намын дарангуйллыг эсэргүүцсэнийхээ төлөө, үзэл бодлоо бичсэнийхээ төлөө Р.Чойном гуай хоригдож байсан. Энэ коммунист дарангуйлал амь бөхтэй байна. Эрх барьж байгаа намыг буруутгасан, шүүмжилсэн хэн бүр хоригдож байна. Тэгэхээр нэг намын дарангуйллаас гарах, хүчтэй сөрөг хүчинтэй болох, балансыг тэнцвэржүүлэх шаардлагатай.

Одоо дахиж нэг намыг дангаар нь үнэмлэхүй олноор нь засгийн эрхэнд гаргавал эрх чөлөө бүр байхгүй болно.

Эрх чөлөө хязгааргүй ч хумигдана гэдэг осолтой. Тиймээс эндээс гарах ганц сонголт бол баланс тэнцвэржүүлсэн сонголт хийх. Монголд бүртгэлтэй, тамга тэмдэгтэй, жижиг намууд олон бий. Гэхдээ орон нутагт бүтэцтэй, салбартай, үүртэй, нэгжтэй нам гэвэл хоёр нам байгаа. Ардчилсан нам, Монгол Ардын нам. Тэгэхээр энэ хоёроос сонгоно гэсэн үг. Нам хөгжүүлэх цаг хугацаа бидэнд байхгүй. Намыг хөгжүүлдэггүй, шинэчилдэг. Улсыг бол хөгжүүлдэг. Улс төрийн нам шинэчлэгдсэнээр зөв хүмүүс нь буюу боловсролтой, мэдлэгтэй, чадвартай, чадалтай, эрэмгүй, зоригтой, шударга хүмүүс нь гарч Монгол Улсад хүний эрхийг хүндэлж, улс орноо хөгжүүлж чадна. Тэрнээс биш даргаа аялдан дагалддаг, даргыгаа бишрэн шүтдэг тогтолцоо руу орчихвол улам вакумжина.

Алийн болгон төр нь баян байж халамж өгдөг гэдэг намыг сонгоод байх вэ?

Иргэн төвтэй эрх чөлөө, хувийн өмчийг хүндэтгэдэг халамжаас ангид баялаг бүтээдэг үзэл браимтлалтай намыг сонгох хэрэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг 9 дэх жилдээ зохион байгуулна5 сар 6. 15:26СЕХ-нд сонгогчид олноороо шилжсэн мэдээлэл ирээгүй5 сар 6. 15:25“Хөх дэгд” хотхонд байрны урьдчилгаа өгч, залилуулсан хохирогчид долоо дахь хоногтоо өлсгөлөн зарлаж байна5 сар 6. 15:243х3: Монголын шигшээ IV байрт орж, "Парис 2024"-оос мултрав5 сар 6. 15:21“Хөсөг трейд”, “Сүү”, “Монгол нэхмэл”-ийн үнэт цаасны ханш хамгийн их өсжээ5 сар 6. 15:19Гадаад дахь монголчууд ирэх сарын 20-23-нд санал өгнө5 сар 6. 15:17Т.Төгөлдөр: Бүртгэлийн байгууллага иргэний шилжилт хөдөлгөөний зорилгыг тодорхойлох боломжгүй. Үүнд зориулсан судалгаа хийгээгүй5 сар 6. 15:17Дайны сүүдэр туссан "Улаан өндөгний баяр"5 сар 6. 15:16Австралийн Худалдааны танхим Баялгийн сан дээр хамтран ажиллахаа илэрхийллээ5 сар 6. 15:14Ү.Оюунзул: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 4-5 дахин их мод тарьж ургуулах болсон5 сар 6. 15:12П.ГАЛИНДЭВ: СОНГУУЛЬ ШУДАРГА БОЛОХ ЭСЭХЭД ХАРИУЛТ ӨГӨХ ХҮН АЛГА5 сар 3. 19:45ТҮК-ийнхний шинэ төхөөрөмж тоосыг сорж дийлэхгүй байна гэв5 сар 3. 14:56
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.