“Хөх дэгд” хотхонд байрны урьдчилгаа өгч, залилуулсан хохирогчид долоо дахь хоногтоо өлсгөлөн зарлаж байна


5-р сарын 6
15 цаг 24 минут

Байрны урьдчилгаанд их хэмжээний мөнгөө залилуулж, хохирсон иргэд өлсгөлөн зарлаад долоо хонож байгаа талаараа мэдээллээ. 

Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Монтойбүрд” ХХК-ийн “Хөх дэгд” хотхоноос 500 гаруй айл байр захиалсан ч дөрвөн жилийн хугацаанд огт ашиглалтад ороогүй байна. 

Улмаар байр захиалж хохирсон 13 иргэн өлсгөлөн зарлажээ. 

Тэд "Бидний мөнгө хаашаа оров?", "Зээл, түрээсийн төлбөрөө төлж чадахгүй гудамжинд гарлаа", "Мөнгөө авъя", “Монтойбүрд ХХК-ийн Хөх дэгд хотхонд захиалга өгсөн 3,000 иргэн хохирч байна", "Цагдаа, шүүх ажлаа хий" хэмээн байр сууриа илэрхийлж байлаа. 

Хохирогчдын төлөөлөл хэлэхдээ "Анх 2021 оны арваннэгдүгээр сард байр захиалж, нийт 70 сая төгрөг өгсөн.

Би одоо гурван хүүхэдтэй. Хүүхдүүдээ орхиод Солонгост гурван жил ажиллаж, хөдөлмөрлөж олсон мөнгөө алдчихаад сууж байна. 

Эхний жил нь түрээсийн байраар явлаа. Хоёр дахь жил нь амьдрал улам хүндэрсэн. Ингээд гурав дахь жил ч өнгөрлөө. Гэвч байр ашиглалтад орсонгүй. Өмнө нь байсан оффис нь хүртэл алга болчихсон. 

Гурван жил хүлээлээ. Одоо надад энэ байранд орно гэсэн итгэл алга. Үр хүүхдүүдээ дагуулж түрээсийн байраар явахаа больё. Зүгээр л мөнгөө буцаагаад авмаар байна" гэлээ. 

Мөн "Анх жүжигчин Батаагийн сурталчилгааг лайваар харсан. Бэлэн төлөлтөөр захиалгыг 100 хувь төлбөл метр квадрат нь 1.4 сая гэхээр нь өгсөн. Гэвч одоог хүртэл юу ч баригдсангүй. 

Барих компанид нь шаардлага тавихаар удахгүй хөрөнгө оруулалт орж ирнэ гэдэг.

Бидний өгсөн мөнгө яасан бэ гэхээр арматурынхаа төмөрт хулхидуулсан, одоо ямар ч мөнгөгүй болсон гэх тайлбарыг өгөөд байгаа" гэлээ. 

 
 

Иргэн Н.Н "Захиалга өгөөд хоёр жил өнгөрлөө. Гэтэл одоо хүртэл юу ч баригдаагүй. Бид ухчихсан нүх хараад сууж байна. 

Цагдаагийн байгууллагад хандсан ч хариу, шийд өгөөгүй. Тиймээс эцсийн шийдвэр нь өлсгөлөн зарлах арга хэмжээ болж байна. 

Би дөрвөн хүүхдээ хаяад энд долоо хонож байгаа. Одоо надад орон гэр алга. Элэг бүтэн сайхан амьдарна гэж бодтол их хэмжээний мөнгөөр хохирч, нөхрөөсөө салж, өрх толгойлсон ээж болоод сууж байна. 

Хүнийг ингэж луйвардчихаад ямар ч хариуцлага хүлээгээгүй. Сүүлдээ миний хүүхдийг хүртэл сургуульд явах хүсэлгүй болгож байна. "Ээжээ би мөнгө олъё, та хүрээд ирээч ээ" гэж байна. Бид ийм амьдралыг хүсээгүй.

Мөнгө ч үгүй, гэр орон ч үгүй, хоосон газар хараад долоо хоног уйллаа" гэж ярив. 

Өөр нэгэн хохирогч "Миний хувьд 125 сая төгрөг өгсөн.

Одоо эхнэртэйгээ хамт түрээсийн байранд амьдарч байна. Цалингийн зээл, түрээсийн байр, машины лизингээ төлнө. 

Залуус бидний мөрөөдөл байр, машин л болчхоод байна. Гэтэл мөнгөө залилуулаад зээлээс зээлийн хооронд амьдарч байгаа.

Энэ байранд орох итгэл төрж, захиалга өгсөн шалтгаан нь олны танил, жүжигчидтэй холбоотой. 

Манай уран бүтээлчид олон нийтийн танил хүмүүс биднийг харж байгаа байх. Жүжигчин Батаа, Аглуу сурталчилгаанд нь орж байсан. Тэднийг хараад л итгэл төрсөн. Жүжигчин Батаагийн сурталчилгааг үзээд энд захиалга өгье гэх сэтгэгдэл төрсөн" гэлээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"Амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулан ажилладаг алба хаагчдадаа баярлалаа"5 сар 17. 16:41Альцгеймер өвчин хүнээс хүнд халдах магадлалтай5 сар 17. 16:40Саналын хуудас нэр дэвшигчид болон нам эвсэлд гэсэн хоёр хэсэгтэй байна5 сар 17. 16:39Цэргийн ёслол, хүндэтгэлийн жагсаалд 1600 орчим алба хаагч, тусгай албаны техник хэрэгсэлтэй оролцов5 сар 17. 16:38Нэр дэвшигчдээс мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө шаардах нь хууль бус үйлдэл5 сар 17. 16:3726 жил сураггүй болсон эрэгтэй зооринд олзлогдсон байжээ5 сар 17. 16:37Сураггүй болсон уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ5 сар 17. 16:34"Шүүгчид өөрсөддөө хариуцлага тооцуулахгүй байх лоббиг хүчтэй хийсээр байна"5 сар 17. 16:31Газын зурваст АНУ-ын тусламж хүрэхэд бэлэн болов5 сар 17. 16:30Вийрават “Биг” Течакижатори: Монголын номын зах зээл жижигхэн ч боломж ихтэй5 сар 17. 16:22“Шинэ газрын тос” гэгдэх болсон зэсийг тойрсон хулгайн гэмт хэрэг дэлхий даяар нэмэгджээ5 сар 15. 16:03"Евро-Азийн зорчигчийн зах зээлээс Улаанбаатараар дамжих транзит зах зээлийг хөгжүүлнэ"5 сар 15. 16:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.