Хэзээ ч мартагдашгүй 48 цагийг Истанбулд өнгөрүүлээрэй


3-р сарын 26
14 цаг 52 минут

Ази, Европыг дамнан оршиж, аль алиных нь өв соёлыг агуулсан Турк улс түүхийн дурсгалт зүйлс, байгалийн өвөрмөц тогтцоороо нэн баян. Дэлхийн хамгийн дур булаам хотуудын нэг болох Истанбул нь гайхалтай түүх, өвөрмөц хоол, урлаг соёлын орчин, дэлгүүр хэсэж худалдан авалт хийх олон боломжийг нэгэн зэрэг санал болгодогоороо онцлогтой. Туркийн хамгийн алдартай метрополис хот нь жилийн турш хязгааргүй олон төрлийн сонголтуудыг зочдод санал болгодог бөгөөд өвлийн турш энэ эрч хүчтэй хэмнэлээ үргэлжлүүлж, өвлийн аялалын том сонголт хэвээр байна. Истанбулд 48 цагийг өнгөрөөж, хотын түүхтэй танилцаж, хамгийн сэтгэл татам газруудаар зугаалж, Мишелиний одтой анхны хоолны амталгаанд хамтдаа оролцоцгооё!

Баасан гараг - Үзэсгэлэнт Стамбулд тавтай морил!

Тав тухтай, амрах байр

Та ганцаараа эсвэл гэр бүлээрээ аялж байгаа эсэхээс үл хамааран Истанбул нь Босфорын хоолойн гайхалтай үзэмж, түүхэн дурсгалт газруудтай ойрхон, тансаг зэрэглэлийн олон тооны зочид буудлуудаар баялаг. Эдгээр зочид буудлуудын дийлэнх нь Дэлхийн тогтвортой аялал жуулчлалын зөвлөлийн (GSTC) тогтвортой байдлын гэрчилгээний шаардлагыг бүрэн хангасан бөгөөд ихэнх зочид буудлуудад тансаг рашаан сувилал, хамм зэрэг багтдаг.

Бямба гараг - Эхэлцгээе!

08.00-10.00: Өдрийг эрч хүчтэй эхлүүлэх хамгийн шилдэг санаа бол мэдээж турк өглөөний цай

Өдрийг эхлүүлэх хамгийн шилдэг санаа бол мэдээж баялаг, амттай турк өглөөний цай. Та Босфорын хоолой эсвэл хотын үзэмжийг бүхэлд нь тольдож болох ресторануудын аль нэгэнд өглөөний цай захиалахдаа таны ширээн дээр юу ирэх бол гэж гайхах болно. Хэрэв та Туркийн уламжлалт өглөөний цайг өмнө нь идэж байгаагүй бол түүнийг танд танилцуулж байна: цагаан, тулум, кашар, чокелек эсвэл михалич зэрэг олон төрлийн бяслаг; Мармара, Эгей, Хойд Эгийн бүс нутгаас гаралтай ногоон, хар чидун; шинэ өргөст хэмх, улаан лооль, чинжүү, ногоон ногоо; болон зөгийн бал, гараар хийсэн чанамал, каймак (цөцгийтэй тос). Мөн өглөөний цайны салшгүй хоол болох өндөг, чинжүү, улаан лоолиор хийсэн менеменгүйгээр Турк өглөөний цайг төсөөлөхийн аргагүй. Мэдээжийн хэрэг, энэ бүхэн нь симит, талх, алтанзул цэцэг хэлбэртэй аяганд хийсэн шинэхэн цайтай дагалддаг.

10.00-14.00: Задгай тэнгэрийн доорх нээлттэй музей

Өглөөний цайны дараа та хотын түүхийн бүтцийг гайхалтай харуулсан Түүхэн хойгтой танилцаж болно. Дэлхий дээр Хот-музей эсвэл Задгай тэнгэрийн доорх нээлттэй музей гэж нэрлэгдэх газар цөөхөн бий. Тэдний нэг нь Истанбул хот яар аргагүй мөн билээ. Истанбулд сүр жавхлантай, үгээр хэлэхийн аргагүй үзэсгэлэнтэй Айя София буюу Софийн цогчин дуган, Blue mosque буюу Цэнхэр сүм, сонирхол татахуйц Базиликийн газар доорх усан сан мөн Османы султануудын амьдарч байсан Топкапы ордон, түүний цэцэрлэгт хүрээлэн дэх Стамбулын археологийн музей зэрэг түүхэн дурсгалт газрууд бий. Айя Софиягаас хэдхэн алхмын зайд Гэгээн Софийн түүхийн музей бий. Тэнд мөн эртний түүхэн хэд хэдэн хоолны газруудтай бий бөгөөд түр завсарлаж үдийн хоолондоо алдарт Султанахмет махан бөмбөлгийг амтлах боломжтой.

14.00-16.00: "Grand Bazaar" буюу Их захаар хэсэхүй

Үдийн хоолоо амтархан идсэний дараа хэсэгхэн гудамж алхаад л та хөл хөдөлгөөн ихтэй Их зах руу очих боломжтой. Хотын үнэт зүйлсийн өлгий болох Grand Bazaar нь хивс, керамик, хавтанцар, үнэт эдлэл гэх мэт гайхалтай сонголтуудыг танд олгох бөгөөд энэ дундаас та өөрт тохирсон зүйлээ олно гэдэгт итгэлтэй байна!

16.00-18.00: Үзэсгэлэнт Босфорын хоолойгоор усанд онгоцоор аялангаа нар жаргахыг харах

Одоо Эминөнө рүү трамвайгаар явж, дэлхийн хамгийн том амтлагчийн захыг үзэж сонирхох цаг боллоо. Өнгөлөг, өргөн сонголттой, анхилуун үнэртэй энэхүү битүү зах нь төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүн, эмийн ургамал, амтлагч, хатаасан жимс, туркийн амтат амтлагч бүхий лангуугаар дүүрэн. Тус захаас таван минут алхаад гатлага онгоцны зогсоол болон Босфорын хоолойгоор аялал зохион байгуулдаг усан онгоцны зогсоолуудад хүрнэ. 90 орчим минут үргэлжлэх богино хугацааны аялалын үеэр та нар жаргахыг биширч байхдаа Истанбул хотын Ази, Европ аль аль талыг үзэж сонирхох боломжтой.

19:30-22:30: Мишелиний одтой ресторанд үдшийг өнгөрүүлье!

Босфорын хоолойгоор усан онгоцоор аялсны дараа Истанбул дахь анхны өдрөө Мишелиний одтой рестораны нэгэнд амттай оройн зоог барингаа өндөрлүүлж яагаад болохгүй гэж. Турк дарс шимэнгээ мартагдашгүй нэгэн оройг өнгөрүүлээрэй.

Ням гараг - Баяртай гэж хэлэхээс өмнө хийх зүйл маш их байна!

10.00-14.00: Истанбулчуудын адил амьдар!

Та Истанбулд өнгөрүүлж буй хоёр дахь өдрөө Каракөй дүүргийн төвд байрлах хажуу гудамжинд шаржигнуурт симит, цагаан бяслаг, цайтай өглөөний цайгаар эхлүүлж болно. Дараа нь богемийн кафе, урлагийн галерейгаараа алдартай Каракөй дүүргээр зугаал. Каракөй дүүргийн төв болох Галатапорт Истанбул хот руу хөтөлдөг. Далайн эрэг дагуу байрлах өндөр зэрэглэлийн ресторан, кафе, дэлгүүрүүд байрладаг тус дүүргээр зугаалангаа кофены завсарлага аваад Туркийн орчин цагийн урлагийн анхны музей болох Истанбул Модерн музейд зочлох боломжтой. Алдарт архитекторч Рензо Пианогийн зохион бүтээсэн таван давхар бүхий орчин үеийн барилга нь урлагийн бүтээл шиг гайхалтай. Дараа нь та ойролцоо байрлах Истанбулын уран зураг, уран баримлын музейд зочилж Туркийн шилдэг уран зураачдын үзмэрүүдийг үзэж сонирхох боломжтой.

14.00-18.30: Истанбул хотын “зүрх”-нд орших Таксимын талбай

Туркийн анхны газар доорх төмөр замын систем, дэлхийн хоёр дахь хамгийн эртний төмөр замын систем болох түүхэн Түнель (туннель) нь Каракөйг Истиклал гудамжтай холбодог. Хотыг дээрээс нь харж бүрэн тольдохын тулд галт тэрэгнээс бууж, Истанбулын бэлгэдлийн нэг болох Галата цамхаг руу гарч үзээрэй. Истиклал гудамж руу буцаж ирэхдээ та алхаж болно эсвэл аялалаа улам дурсамжтай болгохын тулд Таксимын талбайн голоор улаан трамвайд суун аялах боломжтой. Таксимын талбай үзэсгэлэнт барилгууд, тоглоомын талбай, том жижиг дэлгүүр, галерей, номын дэлгүүр, алдартай сүмүүд, тэр дундаа Гэгээн Антуаны сүм зэргээрээ алдартай.

19.00-23.30: Истанбулчууд шиг цагийг зугаатай өнгөрүүлээрэй!

Таксимын талбай болон хотын урлагийн томоохон төвүүдийн нэг болох Ататүркийн нэрэмжит соёлын төв (AKM)-ийн урдуур та алхаж байна. Хоёр мянга гаруй хүний багтаамжтай АКМ-ийн гайхамшигт дуурийн танхимд дэлхийн жишигт нийцсэн шоу, концертууд тоглогддог. Урлагийн арга хэмжээний дараа та Истиклаль гудамж руу буцаж ирээд, энэ хавийн алдартай зуушийн газруудын аль нэгэнд мезе, загас идэж, раки шимэнгээ Истанбулд өнгөрүүлсэн 48 цагийн аяллаа өндөрлүүлэх үдшээ боломжтой.

Download link for visuals:  https://docs.tga.gov.tr/1juparae

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг 9 дэх жилдээ зохион байгуулна4 цаг 49 минутын өмнөСЕХ-нд сонгогчид олноороо шилжсэн мэдээлэл ирээгүй4 цаг 50 минутын өмнө“Хөх дэгд” хотхонд байрны урьдчилгаа өгч, залилуулсан хохирогчид долоо дахь хоногтоо өлсгөлөн зарлаж байна4 цаг 51 минутын өмнө3х3: Монголын шигшээ IV байрт орж, "Парис 2024"-оос мултрав4 цаг 54 минутын өмнө“Хөсөг трейд”, “Сүү”, “Монгол нэхмэл”-ийн үнэт цаасны ханш хамгийн их өсжээ4 цаг 56 минутын өмнөГадаад дахь монголчууд ирэх сарын 20-23-нд санал өгнө4 цаг 57 минутын өмнөТ.Төгөлдөр: Бүртгэлийн байгууллага иргэний шилжилт хөдөлгөөний зорилгыг тодорхойлох боломжгүй. Үүнд зориулсан судалгаа хийгээгүй4 цаг 58 минутын өмнөДайны сүүдэр туссан "Улаан өндөгний баяр"4 цаг 59 минутын өмнөАвстралийн Худалдааны танхим Баялгийн сан дээр хамтран ажиллахаа илэрхийллээ5 цаг 1 минутын өмнөҮ.Оюунзул: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 4-5 дахин их мод тарьж ургуулах болсон5 цаг 2 минутын өмнөП.ГАЛИНДЭВ: СОНГУУЛЬ ШУДАРГА БОЛОХ ЭСЭХЭД ХАРИУЛТ ӨГӨХ ХҮН АЛГА5 сар 3. 19:45ТҮК-ийнхний шинэ төхөөрөмж тоосыг сорж дийлэхгүй байна гэв5 сар 3. 14:56
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.