Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журамд нэмэлт өөрчлөлт орууллаа


3-р сарын 20
16 цаг 58 минут

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журамд нэмэлт өөрчлөлт орууллаа.

 Төрөлжсөн асрамжийн газарт амьдарч байгаа 14 хүртэлх насны хүүхэд бүрд асрамжийн газар нь данс нээлгэж, хүүхдийн мөнгийг банканд бүрэн хадгалуулна. Харин 14 ба түүнээс дээш насны хүүхэд бүрд хүүхдийн мөнгөний 80 хувийг банканд хадгалуулж, 20 хувийг хүүхэд өөрөө захиран зарцуулах зориулалт бүхий харилцах дансыг нээлгэх бөгөөд энэ данс нь цахим карттай байх юм.

 Ингэснээр асрамжийн газарт байгаа хүүхдүүд хүүхдийн мөнгөний 20 хувийг картаар авч хичээлийн хэрэгсэл авах, секц дугуйланд хамрагдах зэргээр өөрийн хэрэгцээнд зарцуулах боломж бүрдэх аж. Үлдсэн 80 хувийг одоогийн зохицуулалтаар буюу хүүхдийн хадгаламжийн данстай холбон хадгаламж хэлбэрээр авдаг зарчим хэвээр хэрэгжинэ. 

Энэ оны нэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 20 байгууллагын халамж, асрамжийн 29 төвд 0-18 насны нийт 924 хүүхэд, залуус өсөж хүмүүжиж байна. 2021 оны Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журмын өөрчлөлтөөр хүүхдийн эрхийн байцаагчийн дүгнэлтээр дансанд нь хуримтлуулдаг болсон юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг 9 дэх жилдээ зохион байгуулна5 сар 6. 15:26СЕХ-нд сонгогчид олноороо шилжсэн мэдээлэл ирээгүй5 сар 6. 15:25“Хөх дэгд” хотхонд байрны урьдчилгаа өгч, залилуулсан хохирогчид долоо дахь хоногтоо өлсгөлөн зарлаж байна5 сар 6. 15:243х3: Монголын шигшээ IV байрт орж, "Парис 2024"-оос мултрав5 сар 6. 15:21“Хөсөг трейд”, “Сүү”, “Монгол нэхмэл”-ийн үнэт цаасны ханш хамгийн их өсжээ5 сар 6. 15:19Гадаад дахь монголчууд ирэх сарын 20-23-нд санал өгнө5 сар 6. 15:17Т.Төгөлдөр: Бүртгэлийн байгууллага иргэний шилжилт хөдөлгөөний зорилгыг тодорхойлох боломжгүй. Үүнд зориулсан судалгаа хийгээгүй5 сар 6. 15:17Дайны сүүдэр туссан "Улаан өндөгний баяр"5 сар 6. 15:16Австралийн Худалдааны танхим Баялгийн сан дээр хамтран ажиллахаа илэрхийллээ5 сар 6. 15:14Ү.Оюунзул: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 4-5 дахин их мод тарьж ургуулах болсон5 сар 6. 15:12П.ГАЛИНДЭВ: СОНГУУЛЬ ШУДАРГА БОЛОХ ЭСЭХЭД ХАРИУЛТ ӨГӨХ ХҮН АЛГА5 сар 3. 19:45ТҮК-ийнхний шинэ төхөөрөмж тоосыг сорж дийлэхгүй байна гэв5 сар 3. 14:56
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.