Метро бариулах эхний нээлттэй олон улсын тендерийг зарлав


2-р сарын 29
14 цаг 57 минут

Улаанбаатар хотод метро барьж, байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа.

 Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мэдээлэл өгөв. Тэрбээр “Бид ТЭЗҮ үндэслэж метроны чиглэлээ тодорхойлно. Галзуу лайвчин чиглэл тодорхойлно гэж байхгүй. ТЭЗҮ-г Японы эрдэмтэн, судлаачид хийсэн. Тиймээс урьдчилан ТЭЗҮ-гийн дагуу EPC гэх тендер сонгон шалгаруулалтыг зарлана. Маргааш төслийн зөвлөх үйлчилгээний багийг сонгон шалгаруулна. Монгол Улсад метрогоор дагнасан, мэргэшсэн хуулийн этгээд ховор. Тиймээс олон улсад зарлаж байгаа. Бид захиалагч. Ажил үе шаттай явагдана. Гуравдугаар сарын 4-7-нд эрчим хүчний чиглэлээр хэд, хэдэн байгууллагатай уулзалт хийнэ. Импортоо нэмэгдүүлэхээр ярилцаж байна. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 ашиглалтад орно. Үүнээс гадна эх үүсвэр шаардлагатай байгаа. Тиймээс шинэ эх үүсвэр нэмэгдүүлэх ажлыг танилцуулна. Эрчим хүчний эх үүсвэргүй метро юу гэж барих вэ. Үүнийгээ тооцоолоод, Төр хувийн хэвшлийн түншлэлийн хуулийн төсөл боловсруулж байна” гэлээ.

 Метротой болох нийт төсөвт өртөг 181.9 тэрбум төгрөг. Тухайн онд санхүүжих төсөвт өртөг 54.6 төгрөг байна. Тендерийн баримт бичгийг 2024 оны гуравдугаар сарын 18-ны 11:00 цагаас өмнө хүлээн авч, тухайн өдрийн 11:10 цагт нээх юм байна.

 Төслийн хүрээнд Амгалангаас-Толгойт өртөө хүртэл 17.6 км, депо доторх зайг оруулбал 18.3 км метроны зам барина. Офицеруудын ордноос 10-р хороолол хүртэлх 6.6 км зам нь газар доогуур явна. 10-р хорооллоос ил гарч, Толгойт руу ил замаар хүрнэ. Метроны замыг газар доогуур явуулах нь ил явуулахаас 10 дахин их өртөгтэй гэж үздэг. Өндөр хөгжилтэй орнууд ч метрог ил, далд замыг хослуулан хийсэн байдаг. 2013 онд ЖАЙКА олон улсын байгууллагын санхүүжилтээр хийсэн урьдчилсан ТЭЗҮ-д мөн ил, далд замтай хослуулан барихаар тусгажээ.  

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг 9 дэх жилдээ зохион байгуулна5 сар 6. 15:26СЕХ-нд сонгогчид олноороо шилжсэн мэдээлэл ирээгүй5 сар 6. 15:25“Хөх дэгд” хотхонд байрны урьдчилгаа өгч, залилуулсан хохирогчид долоо дахь хоногтоо өлсгөлөн зарлаж байна5 сар 6. 15:243х3: Монголын шигшээ IV байрт орж, "Парис 2024"-оос мултрав5 сар 6. 15:21“Хөсөг трейд”, “Сүү”, “Монгол нэхмэл”-ийн үнэт цаасны ханш хамгийн их өсжээ5 сар 6. 15:19Гадаад дахь монголчууд ирэх сарын 20-23-нд санал өгнө5 сар 6. 15:17Т.Төгөлдөр: Бүртгэлийн байгууллага иргэний шилжилт хөдөлгөөний зорилгыг тодорхойлох боломжгүй. Үүнд зориулсан судалгаа хийгээгүй5 сар 6. 15:17Дайны сүүдэр туссан "Улаан өндөгний баяр"5 сар 6. 15:16Австралийн Худалдааны танхим Баялгийн сан дээр хамтран ажиллахаа илэрхийллээ5 сар 6. 15:14Ү.Оюунзул: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 4-5 дахин их мод тарьж ургуулах болсон5 сар 6. 15:12П.ГАЛИНДЭВ: СОНГУУЛЬ ШУДАРГА БОЛОХ ЭСЭХЭД ХАРИУЛТ ӨГӨХ ХҮН АЛГА5 сар 3. 19:45ТҮК-ийнхний шинэ төхөөрөмж тоосыг сорж дийлэхгүй байна гэв5 сар 3. 14:56
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.