Хуулийн этгээдийн тоо, үйл ажиллагааны чиглэл


1-р сарын 16
17 цаг 09 минут

Статистикийн бизнес  регистрийн  санд 2023 оны  жилийн  эцсийн байдлаар  234.5 мянган хуулийн этгээд байна. Түүний 4.9 мянга нь 4 дүгээр улиралд шинээр нэмэгджээ. Харин 0.2 мянган хуулийн этгээд татан буугдсан байна гэж Статистикийн үндэсний хороо (СҮХ) мэдээлжээ.

 Хуулийн этгээд:

  • 185.9 мянга нь компани,
  • 31.1 мянга нь төрийн бус байгууллага,
  • 4.9 мянга нь төсвийн байгууллага, 
  • 5.3 мянга  нь нөхөрлөл,
  • 4.8 мянга нь хоршоо байна.     

Бизнес регистрийн санд бүртгэлтэй нийт  хуулийн этгээдийг байршлаар нь авч үзвэл:

  • Улаанбаатар хотод 175.2 мянга,
  • Төвийн бүсэд 21.1 мянга, 
  • Хангайн бүсэд 17.5 мянга, 
  • Баруун бүсэд 13.4 мянга,   
  • Зүүн бүсэд7.2 мянга нь  бүртгэлтэй байна.

Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Өмнөговь аймагт 4.3-5.3 мянган хуулийн этгээд бүртгэлтэй байна. Говьсүмбэр, Дундговь, Сүхбаатар аймагт бүртгэлтэй хуулийн этгээдийн тоо 0.7-1.5 мянга ажээ.  

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ТОО, аймаг, нийслэл, тооны бүлэг, 2023  он 

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ТОО,  үйл ажиллагаа эрхлэлтийн байдал,  улирлаар

Статистикийн бизнес регистрийн санд 2023 онд бүртгэлтэй 234.5 мянган хуулийн этгээдийн 41.3 хувь нь үйл ажиллагаа явуулж байна. 

Үйл ажиллагаа явуулсан хуулийн этгээдийг ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд:

  • 1-9 ажиллагчидтай хуулийн этгээд 84.  8    хувийг ,
  • 10-19 ажиллагчидтай хуулийн этгээд 7.2 хувийг,
  • 20-49 ажиллагчидтай хуулийн этгээд 5.1 хувийг ,
  • 50 ба түүнээс дээш ажиллагчидтай хуулийн этгээд 2.9 хувийг   тус тус  эзэлж байна.

Эдгээрээс 1-9 ажиллагчидтай хуулийн этгээдийн эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 0.5 нэгж хувиар өссөн байна.

 ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛСАН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН АЖИЛЛАГЧДЫН ТООНЫ БҮЛЭГТ ЭЗЛЭХ ХУВЬ, жил бүрийн эцэст

 

ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛСАН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ТОО, эдийн засгийн үйл ажиллагааны чиглэлээр ,жил бүрийн эцэст

 

2023 онд үйл ажиллагаа явуулсан нийт хуулийн этгээдийн 76.9 мянга буюу 79.5 хувь нь худалдаа, үйлчилгээний салбарынх ажээ. 

Статистикийн бизнес регистр нь, “Тодорхой бүтэцтэй, тогтмол шинэчлэгдэн статистикийн зорилгоор ашиглагддаг аж ахуйн нэгж,   байгууллагын бүртгэл” гэж тодохойлжээ. Мөн нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт үйл ажиллагаа явуулахаар  бүртгүүлсэн аж  ахуйн  нэгж,  байгууллага,  тэдгээрийн  салбар  нэгжүүдийн статистикийн мэдээллийг хамруулан ойлгож болох юм байна .Тус  мэдээллийн  санг аж  ахуйн  нэгж, байгууллагын 1998 оны анхны тооллогын дүнд үндэслэн 2006, 2011, 2016, 2021 оны тооллогын дүн,  бусад мэдээллийн  эх үүсвэрээс тогтмол шинэчлэн баяжуулдаг  байх юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг 9 дэх жилдээ зохион байгуулна5 сар 6. 15:26СЕХ-нд сонгогчид олноороо шилжсэн мэдээлэл ирээгүй5 сар 6. 15:25“Хөх дэгд” хотхонд байрны урьдчилгаа өгч, залилуулсан хохирогчид долоо дахь хоногтоо өлсгөлөн зарлаж байна5 сар 6. 15:243х3: Монголын шигшээ IV байрт орж, "Парис 2024"-оос мултрав5 сар 6. 15:21“Хөсөг трейд”, “Сүү”, “Монгол нэхмэл”-ийн үнэт цаасны ханш хамгийн их өсжээ5 сар 6. 15:19Гадаад дахь монголчууд ирэх сарын 20-23-нд санал өгнө5 сар 6. 15:17Т.Төгөлдөр: Бүртгэлийн байгууллага иргэний шилжилт хөдөлгөөний зорилгыг тодорхойлох боломжгүй. Үүнд зориулсан судалгаа хийгээгүй5 сар 6. 15:17Дайны сүүдэр туссан "Улаан өндөгний баяр"5 сар 6. 15:16Австралийн Худалдааны танхим Баялгийн сан дээр хамтран ажиллахаа илэрхийллээ5 сар 6. 15:14Ү.Оюунзул: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 4-5 дахин их мод тарьж ургуулах болсон5 сар 6. 15:12П.ГАЛИНДЭВ: СОНГУУЛЬ ШУДАРГА БОЛОХ ЭСЭХЭД ХАРИУЛТ ӨГӨХ ХҮН АЛГА5 сар 3. 19:45ТҮК-ийнхний шинэ төхөөрөмж тоосыг сорж дийлэхгүй байна гэв5 сар 3. 14:56
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.