Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Бизнес ба эмэгтэйчүүд” зөвлөлдөх уулзалт боллоо


5-р сарын 25
17 цаг 26 минут

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Бизнес ба эмэгтэйчүүд” зөвлөлдөх уулзалт өнөөдөр Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Их танхимд боллоо.

Зөвлөлдөх уулзалтын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар оролцож, үг хэлэв.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Монгол Улсын Ерөнхийлөгч “Халамжаас хөдөлмөрт” суурь шинэчлэлийн хүрээнд эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт, бизнесийг дэмжих, өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж байгааг тэмдэглэлээ.

Үндэсний статистикийн хорооны 2021 оны аж ахуйн нэгжийн тооллогын урьдчилсан дүнгээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуйн нэгжийн 38 хувь нь эмэгтэй захиралтай байна. Харин жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй бизнес эрхлэгчдийн 60 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа юм.

Гэвч эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин сүүлийн жилүүдэд буурах хандлагатай байгаа бөгөөд энэ оны эхний улирлын байдлаар 50.4 хувьтай байхад эрэгтэйчүүдийнх 66.5 хувьтай байгаа юм.

Эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжихэд тулгамдаж буй асуудлуудыг зөвлөлдөх уулзалтаар хамтдаа тодорхойлж, шаардлагатай бодлогын болон эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.

Уулзалтаас гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн ирэх намар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах үндэсний чуулганаар хэлэлцүүлэх юм.

 

Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтаар бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах, дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоод, олон улсын байгууллагуудын зүгээс хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулж, хамтран ажиллах, харилцан уялдаа холбоогоо сайжруулах боломжуудын талаар санал солилцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас хамтран зохион байгуулсан зөвлөлдөх уулзалтад эмэгтэй бизнес эрхлэгчид, төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоод, олон улсын байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн 100 гаруй хүн оролцов.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Ким Жон Ун шинэ машинуудаа "гайхуулав"5 сар 1. 16:06Импортын цементийн гаалийн албан татварыг 5 хувь болгон буурууллаа5 сар 1. 16:05Гурил болон тэжээлийг өнөөдрөөс импортын татвараас чөлөөлөв5 сар 1. 16:03Орос, Хятадын хилийн авто замын боомтууд түр хаагдсан байна5 сар 1. 16:02"Төсвөөс хасагдсан төслүүдийн олонх нь эмнэлгийн барилга байна"5 сар 1. 16:02Шар өвс шатаасан хоёр иргэнийг тус бүр 100,000 төгрөгөөр торгожээ5 сар 1. 16:00С.Наранцогт: Оюутолгой төслийн ногдол ашиг 2036 оноос хуваарилагдана5 сар 1. 15:59Зүүн өмнөд Азид хэт халж, 30 хүн нас баржээ5 сар 1. 15:58“Харри Поттер”-ын шүтэн бишрэгч Британийн хамгийн олон цуглуулгатай хүн болжээ5 сар 1. 15:56ХХЗХ-оос сонгуулийн сурталчилгааг албан ёсны хаягнаас явуулах тухай МЭДЭГДЭЛ гаргажээ5 сар 1. 10:30“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн 10 дахь жилдээ болно4 сар 30. 14:41"Тэнүүн Огоо" ХХК-ийн 75 тэрбумын хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэжээ4 сар 30. 14:40
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.