Дархан дахь мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын элсэлтийн тоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах чиглэл өгөв


5-р сарын 5
16 цаг 43 минут

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир, ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, ШУТИС-ийн захирал Т.Намнан тэргүүтэй ажлын хэсэг Дархан-Уул аймаг дахь политехникийн коллежид ажиллалаа.

Дарханд нийт нэг мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, хоёр политехник коллеж үйл ажиллагаа явуулдаг. Дархан политехник коллежийн хувьд мэргэжлийн боловсрол олгох сургалт нь нийт 590, техникийн боловсрол олгох сургалт нийт 140 суралцагчидтай. Элсэн суралцагчдын 70-80 хувь нь Дарханаас, үлдсэн хувь нь Сэлэнгэ аймгаас ирж суралцдаг байна. Цаашид суралцагчдынхаа тоог нэмэгдүүлж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд арьс шир боловсруулалтын технологийн ажилтан, барилгын цахилгаан техникч, мах боловсруулах үйлдвэрлэлийн ажилтан зэрэг мэргэжил нэмэх саналыг коллежийн удирдлагууд хэлж байлаа.

Дарханы ЕБС-ийн 1-5 дугаар ангид 9472 хүүхэд суралцдаг. Өөрөөр хэлбэл, ийм тооны хүүхэд “Үдийн хоол” хөтөлбөрт хамрагдаж байгаа. Иймд МСҮТ-ийн тогоочийн ангийн суралцагчид үдийн хоолонд нийлүүлэх нарийн боовыг үйлдвэрлэх боломж байгааг мөн онцолсон. БШУ-ы дэд сайд 2022-2023 оны хичээлийн жилд суралцагчдын тоог нэмэгдүүлэхэд, ялангуяа залуусыг татахад анхаарч ажиллах чиглэл өгөв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Ким Жон Ун шинэ машинуудаа "гайхуулав"5 сар 1. 16:06Импортын цементийн гаалийн албан татварыг 5 хувь болгон буурууллаа5 сар 1. 16:05Гурил болон тэжээлийг өнөөдрөөс импортын татвараас чөлөөлөв5 сар 1. 16:03Орос, Хятадын хилийн авто замын боомтууд түр хаагдсан байна5 сар 1. 16:02"Төсвөөс хасагдсан төслүүдийн олонх нь эмнэлгийн барилга байна"5 сар 1. 16:02Шар өвс шатаасан хоёр иргэнийг тус бүр 100,000 төгрөгөөр торгожээ5 сар 1. 16:00С.Наранцогт: Оюутолгой төслийн ногдол ашиг 2036 оноос хуваарилагдана5 сар 1. 15:59Зүүн өмнөд Азид хэт халж, 30 хүн нас баржээ5 сар 1. 15:58“Харри Поттер”-ын шүтэн бишрэгч Британийн хамгийн олон цуглуулгатай хүн болжээ5 сар 1. 15:56ХХЗХ-оос сонгуулийн сурталчилгааг албан ёсны хаягнаас явуулах тухай МЭДЭГДЭЛ гаргажээ5 сар 1. 10:30“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн 10 дахь жилдээ болно4 сар 30. 14:41"Тэнүүн Огоо" ХХК-ийн 75 тэрбумын хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэжээ4 сар 30. 14:40
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.