Хүүхдийн спортын V их наадмын хөлбөмбөгийн шилдгүүд тодорлоо


9-р сарын 12
14 цаг 33 минут

Монголын Хүүхдийн спортын V их наадам анх удаагаа олон улсын томоохон наадмуудын нэгэн адил энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо үргэлжилж байна. Уг наадмын хөлбөмбөгийн шигшээ тэмцээн энэ сарын 07-ноос 12-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж эрэгтэй насанд Дархан-Уул, Орхон, Дорнод, Говьсүмбэр, Хөвсгөл, Хан-Уул, Чингэлтэй дүүрэг гэсэн долоон баг, эмэгтэй насанд БЗД, БГД, ХУД, Сүхбаатар дүүрэг, Өвөрхангай аймгаас шигшээ багууд ирж оролцож өнөөдөр шилдгийн шилдгүүдээ шалгарууллаа.

Нийт оролцсон тамирчдаас хурд хүч, авхаалж самбаа, багийн тоглолтын гайхамшгийг үзүүлэн эрэгтэй баг тамирчдаас шилдгийн шилдгээр Дархан-Уул аймгийн Н.Жаргалсайхан дасгалжуулагчтай баг алтан медалиар, Чингэлтэй дүүргийн Д.Нанжид дасгалжуулагчтай баг мөнгөн медалиар, Орхон аймгийн Н.Мөнхбаяр дасгалжуулагчтай баг хүрэл медалийн эзэд боллоо.

 

alt

 Мөн эмэгтэй баг тамирчдын шилдгийн шилдгээр Баянзүрх дүүргийн Ц.Ганболд дасгалжуулагчтай баг алтан медалиар, Өвөрхангай аймгийн Л.Эрхэмбаяр дасгалжуулагчтай баг мөнгөн медалиар, Хан-Уул дүүргийн Болд дасгалжуулагчтай баг хүрэл медалиар тус тус шалгарлаа.

 

alt

   Үндэсний хэмжээнд спортын 17 төрлөөр 25 мянган өсвөрийн тамирчид, дасгалжуулагчид нийт 2500 гаруй хүн оролцож байгаа бөгөөд, шагналыг Монголын Хүүхдийн спортын V их наадмыг зохион байгуулах хорооны дарга Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д тамирчдад гардуулан өглөө.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Оюутнуудад зориулан “Ажлаа зөв сонгохоос амжилт эхэлдэг” өдөрлөг зохион байгууллаа5 сар 7. 16:48“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд “Энержи Ресурс” ХХК 150 мянган мод тариад байна5 сар 7. 16:11Т.Баттулга: “Agro Expo 2024” газар тариалан, мал аж ахуй, ойн аж ахуй буюу цэцэрлэгжүүлэлт гэсэн гурван чиглэлээр зохион байгуулагдана5 сар 7. 16:09Монгол Улсад эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх НҮБ-ын төлөөлөгчид айлчилна5 сар 7. 16:08Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-гийн шинэчилсэн хувилбарыг танилцууллаа5 сар 7. 16:06В.Батзориг: Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан зарлиг бол манай улс батжиж, бэхжиж буйн илрэл юм5 сар 7. 16:05Газрын маргаанд Б.Эрдэнэбат, Х.Нямбаатар хоёрын хэн нь ялах вэ?5 сар 7. 16:04Ч.Мягмардорж: Монголчуудын таван хүн тутмын нэг нь харшилтай гэх судалгааны үр дүн бий5 сар 7. 16:03Хятадын засгийн газар Батлан хамгаалах яамыг хакердсан гэв5 сар 7. 16:02Монгол айл бүр өргөө гэрийн хуурчтай болохыг нийт ард түмэндээ уриаллаа5 сар 7. 16:01“Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг 9 дэх жилдээ зохион байгуулна5 сар 6. 15:26СЕХ-нд сонгогчид олноороо шилжсэн мэдээлэл ирээгүй5 сар 6. 15:25
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.