Газрын маргаанд Б.Эрдэнэбат, Х.Нямбаатар хоёрын хэн нь ялах вэ?


5-р сарын 7
16 цаг 04 минут

Газрын маргаанд Б.Эрдэнэбат, Х.Нямбаатар хоёрын хэн нь ялах вэ?

Нийслэлийн Хан-Уул дүүргийн III хороо, Говийн замыг “Мишээл экспо”-той холбох зам “Эрэл” компани газар чөлөөлөхгүйгээс болж хойшилсоор жил гаруйн хугацаа өнгөрчээ. Иймээс Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өчигдөр /2024.05.06/ “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат гэж Монголын бүхий л боломжийг насан туршдаа идэж, эцэст нь гадаадын казинод аваачиж уул уурхайн баялгийг устгасан гэмт хэрэгтэн. Төв цэнгэлдэх хүрээлэн тойрсон газар Б.Эрдэнэбатынх, Зүүн дөрвөн зам тойрсон хотын өөдтэй өнгөтэй бүх газрыг “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат авсан. Өвөрхангай аймгийн Уянга сумын газрыг “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат сүйтгэсэн. “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат СОТ-2-ыг авсан. Шүүхийн шийдвэр гарчихаад байхад яагаад хотын 800 га газрыг чөлөөлдөггүй юм. Замын ажил эхлэх ёстой. “Эрэл”-ийг буулгана гэж мэдэгдсэн юм.

Харин Харин “Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбат өнөөдөр /2024.05.07/ мэдээлэл хийх үеэрээ “Хүний үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй төмөр замыг хүн явуулж эвдүүлж байна. Хувийн өмчийг булааж авч болохгүй. Х.Нямбаатар дарга уучлал гуйх байх. Энэ үйл ажиллагаагаа таслан зогсоох байх гэж бодож байна. Надад Улаанбаатар хотод барьсан нэг амбаар ч байхгүй. Төв цэнгэлдэхийг тойроод хэн хамгийн олон барилга барьсныг Монголын ард түмэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа.  Баримттай, нотлох баримттай нь гаргаж тавих ёстой. Х.Нямбаатарыг эрх мэдэл албан тушаалаа урвуулж, хүний нэр төрд халдсан асуудлаар хуулийн байгууллагад хандана” гэв.

Ердөө сар гаруйнхны өмнө гэр хорооллыг барилгажуулах төсөлд хамтарч ажиллах боломжтой талаар ярьж зогссон Улаанбаатар хотын захирагч Х.Хямбаатар, “Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбат нарын дунд ийн газрын маргаан өрнөж байна. Нэг нь “Эрэл” компанийн эзэмшдэг газрыг хүчээр булааж, хувийн төмөр замыг эвдэх нь хуулиас давсан дарангуйлал гэж мэдэгдэж байгаа бол нөгөө нь Улаанбаатар хотын эзэмшил газрыг Б.Эрдэнэбат өгөх ёстой гэж үзэж буй.

Маргаанд хэн нь ялах вэ гэдэг нь шүүхээр асуудал орж байж л шийдэгдэж мэдэх нь ээ.

Г.ХОРОЛ  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"Амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулан ажилладаг алба хаагчдадаа баярлалаа"5 сар 17. 16:41Альцгеймер өвчин хүнээс хүнд халдах магадлалтай5 сар 17. 16:40Саналын хуудас нэр дэвшигчид болон нам эвсэлд гэсэн хоёр хэсэгтэй байна5 сар 17. 16:39Цэргийн ёслол, хүндэтгэлийн жагсаалд 1600 орчим алба хаагч, тусгай албаны техник хэрэгсэлтэй оролцов5 сар 17. 16:38Нэр дэвшигчдээс мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө шаардах нь хууль бус үйлдэл5 сар 17. 16:3726 жил сураггүй болсон эрэгтэй зооринд олзлогдсон байжээ5 сар 17. 16:37Сураггүй болсон уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ5 сар 17. 16:34"Шүүгчид өөрсөддөө хариуцлага тооцуулахгүй байх лоббиг хүчтэй хийсээр байна"5 сар 17. 16:31Газын зурваст АНУ-ын тусламж хүрэхэд бэлэн болов5 сар 17. 16:30Вийрават “Биг” Течакижатори: Монголын номын зах зээл жижигхэн ч боломж ихтэй5 сар 17. 16:22“Шинэ газрын тос” гэгдэх болсон зэсийг тойрсон хулгайн гэмт хэрэг дэлхий даяар нэмэгджээ5 сар 15. 16:03"Евро-Азийн зорчигчийн зах зээлээс Улаанбаатараар дамжих транзит зах зээлийг хөгжүүлнэ"5 сар 15. 16:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.