СҮХБААТАР: Малын сэг зэм устгах ажил 70 хувьтай үргэлжилж байна


5-р сарын 10
13 цаг 05 минут

Сүхбаатар аймгийн 3,8 сая толгой малын 1,6 сая нь өнгөрсөн өвөл, хаврын зуднаар хорогдсон. Үүнтэй холбоотойгоор үхсэн малын сэг зэмийг булшлах, хогийн цэгийг цэгцлэх ажил аймгийн хэмжээнд 70 хувьтай үргэлжилж байна. 

Сэг зэмийг устгаж, булшлахдаа стандартын дагуу хийж байгаа эсэхтэй сумдад газар дээр нь очиж танилцаж байгаа. Энэ ажилд хүн хүч, техникийн хангамж, хөрөнгө санхүүжилтийн асуудал маш их тулгамдаж байна. Орон нутаг болон төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр уг ажилд одоогоор 500 сая төгрөгийн зардал гаргасан ч хөрөнгийн эх үүсвэр дутагдалтай байсан. 

Харин Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханаар ахлуулсан ажлын багийнхан ирж, нөхцөл байдалтай танилцан 300 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн нь маш том дэмжлэг болсон. Мөн тавдугаар сарын 15 гэхэд энэ ажлыг бүрэн дуусга гэсэн үүргийг өгсөн. Үүнтэй холбоотойгоор ажлын зохион байгуулалтаа дахин хийж, эрчимжүүлэн ажиллах талаар сумдын удирдлагуудтай зөвлөлдөж байна. Ингэснээр дээрх хугацаандаа багтаж сэг зэм устгалын ажлыг дуусгана гэж төлөвлөж байгаа гэдгийг аймгийн Засаг дарга М.Идэрбат хэллээ. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНД ДАЙЧИЛЖ БАЙГААГ БУРУУШААВ5 сар 31. 15:04НАМ УУ, НАГАЦ УУ…5 сар 31. 15:03"СЭМҮТ-ийн удирдлагууд шөнийн ээлжид ажилладаг 300 гаруй ажилтны эрхийг зөрчсөн" ХУВААЛЦАХ ЖИРГЭХ5 сар 31. 14:58Өнөөдөр тамхитай тэмцэх дэлхийн өдөр5 сар 31. 14:58Ираны Ерөнхийлөгч асанд хүндэтгэл үзүүлсэн нь шүүмжлэл дагуулжээ5 сар 31. 14:57"Өмнөговьд болсон зам тээврийн ослын улмаас амиа алдсан хүүхдүүдийн насыг мэдээлэх боломжгүй"5 сар 31. 14:56"Би ямар нөхцөлд эвслээ тэргүүлж, сонгуульд оролцоно"5 сар 31. 14:55"Уулчдын холбооны гишүүд Спортын арбитрт гомдол гаргасан"5 сар 31. 14:54"Уулчдын холбооны гишүүд Спортын арбитрт гомдол гаргасан"5 сар 31. 14:54Хөдөлмөрийн баатраараа бахархсан Хөвсгөл нутгийнхны бичиг соёлын наадам5 сар 31. 14:53Хятад: Цахим орчинд эд баялгаа гайхуулахыг хориглов5 сар 30. 13:51Монгол Улс Европ руу 138 сая ам.долларын бүтээгдэхүүн гаргажээ5 сар 30. 13:47
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.