Д.Мөнх-Эрдэнэ: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт оноох ял шийтгэлийг чангатгана


5-р сарын 14
12 цаг 32 минут

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулах уулзалт Хууль Зүй, Дотоод Хэргийн Яам (ХЗДХЯ)-д өнөөдөр боллоо. 

Энэ үеэр тус хуулийн төсөлд орж буй онцлох өөрчлөлтүүдийн талаар ажлын хэсгийн гишүүн, ХЗДХ-ийн сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих хууль 22 жилийн өмнө батлагдсан учраас өнөөдөр үүсэж буй асуудлыг шийдвэрлэхэд хангалтгүй байгаа. 

Ялын бодлого хэт сул гэсэн дүгнэлттэй байна. Жишээлбэл Эрүүгийн хуулиар хүүхдийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодист донтуулах, энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг торгох эсвэл зорчих эрхийг хязгаарлах, 1-5 жилийн хорих ялаар шийтгэж байгаа. 

Мөн энэ төрлийн гэмт хэрэгтэй холбоотой амь насаа алдах, хүндээр бэртэх тохиолдолд 5-12 жилийн хорих ял оноож буй нь сул байна. Үүнийг цаг үеийн шаардлагад нийцүүлж өөрчлөхгүй бол болохгүй. 

НҮБ-ын конвенцын жишгээс ч харсан энэ бол үндэстэн дамнасан гэмт хэрэг. Тэр утгаараа Монгол улс олон улсад үүрэг хүлээдэг. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын гэмт хэрэгт зохион байгуулалттай шинж ажиглагддаг.

Хялбар аргаар мөнгө олох хэрэгсэл гэж үзээд эрүүгийн элемент, зохион байгуулалттай гэмт бүлгүүд асуудалд орооцолдох шинж чанар анзаарагдаж байгаа. 

Тиймээс энэ төрлийн гэмт хэргийг зохион байгуулалттайгаар үйлдсэн хүмүүст хүлээлгэх ял шийтгэлийн бодлогыг чангатгах хэрэгтэй.

Дээр нь гэмт хэрэгтэй тэмцэж буй хууль сахиулах байгууллагын чадавхыг бэхжүүлж, тогтолцоог нэгтгэх, бүрэн төрийн хяналтад авах шаардлагатай. Мөн гэмт хэргийг илрүүлэх лабораторийн хүчин чадлыг шинэчлэх шаардлага үүсээд байна. 

Улс орнуудын жишээг аваад үзвэл мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг богино хугацаанд химийн аргаар гарган авч, хэрэглээнд нийлүүлэх асуудал даамжирсан" хэмээн тайлбарлав.

"НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ЖАГСААЛТАД БАЙХГҮЙ БАЙНА ГЭДЭГ ҮНДЭСЛЭЛЭЭР ЯЛ ЗАВШИЖ БУЙ ТОХИОЛДОЛ ГАРСАН"

Үргэлжлүүлэн тэрбээр манай улсын өнөөгийн нөхцөл байдлын талаар "Бид 1961, 1971 онд батлагдсан конвенцыг баримталдаг. Гэтэл тэрхүү конвенцод ороогүй шинэ төрлийн химийн аргаар үйлдэгдсэн бодисууд худалдаанд гарч, хүмүүсийг хордуулж буй нөхцөлд үүнтэй тэмцэх шинэ бодлого гаргах хэрэгтэй. 

Одоо хүчин үйлчилж буй хууль дөрвөн бүлэг, 18 зүйлтэй. Бидний боловсруулсан хуулийн төсөл нь 12 бүлэг, 73 зүйлтэй, 20 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт орно.

Манай улс өмнө нь "дамжин өнгөрөх" орон гэсэн статустай байсан. 2014 оноос эхэлж "хэрэглэгч орон" гэх статустай болсон. Цаашилбал "үйлдвэрлэгч орон" гэх статуст хүрэх эрсдэл бий

Сүүлийн жилүүдэд энэ төрлийн гэмт хэргийн гаралт 2-3 дахин нэмэгдсэн. 2002-2008 онд жилд дунджаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг найман удаа гардаг байж. Тэгвэл сүүлийн долоон жилийн байдлаар жилд дунджаар 220 гэмт хэрэг гарч байна. 

Шинэ төрлийн бодис гарч ирлээ гэхэд ял шийтгэл оноохын тулд өөрийн гэсэн жагсаалттай болох хэрэгтэй. Эс бөгөөс НҮБ-ын конвенцын жагсаалтад байхгүй байна гэдэг үндэслэлээр ял завшиж буй тохиолдол гарсан.

Эмчийн жор цаасан хэлбэрээр байгаа нь янз бүрийн байдлаар хуурамчаар үйлдэх, ашиглах боломжийг бий болгосон. Үүнийг шинэчилсэн хуулийн төсөлд цахим жор ашиглахаар тусгаж байгаа. 

Мөн албан тушаалтан, үүрэг хариуцлага хүлээсэн эрх бүхий этгээд хууль зөрчиж байгаа тохиолдолд хүлээлгэх ялыг чангатгана" хэмээн ярилаа. 

ФОТО:

 
 
 
 
 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

М.Золбоо: Таван шарын нүхэн гарцын зам дээр түгжрэл үүсээд буй нь бүрэлдэхүүн хэсгийн ажил дуусаагүйтэй холбоотой9 сар 20. 15:00Мүн Жэ Ин Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг буруутгав9 сар 20. 15:00Яармагийн бүсэд автобусны шинэ чиглэл нэмэгджээ9 сар 20. 14:58Зеленскийн шинэ төлөвлөгөөтэй Байден танилцана9 сар 20. 14:57Илиа Мазанэк: Чех Улсад жил бүр 1,000 монгол иргэн ажиллуулдаг байсан. Энэ оноос квотыг нэмэгдүүлж 3,000-д хүргэсэн9 сар 20. 14:56Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд оролцоно9 сар 20. 14:55"Зээлжих зэрэглэл өссөнөөр 14 мега төсөл хэрэгжих боломжтой"9 сар 20. 14:54“Найрамдлын 75 жил” гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ9 сар 20. 14:53Европын парламент Э.Гонсалесийг Венесуэлийн ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрчээ9 сар 20. 14:52И.Маскийн ажилтнууд К.Харрисыг илүүтэй дэмжиж байна9 сар 19. 15:53Энэ амралтын өдрүүдэд хоол зүйч, сэтгэл зүйч нар бүх насныханд зориулан үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө9 сар 19. 15:05Авлигатай тэмцэх зөв ч хэлмэгдүүлж болохгүй9 сар 19. 15:04
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.