Энэ сарын 21-нд зохиогдсон 44 дэх удаагийн Лондоны марафонд 53,000 хүн замаа дуусгаж рекорд тогтоосон. Тэдний нэг нь Английн Лондон хотод амьдардаг У.Ганзориг байлаа.
Тэрбээр Монгол өв соёлоо сурталчлах зорилгоор "Монгол үндэсний гутал, хувцастай" бүтэн марафон буюу 42 км зайд гүйж Геннисийн рекордод бүртгүүлжээ.
У.Ганзориг дээрх зайг 4:22:59 секундэд туулж албан ёсоор Геннисийн амжилт тогтоосныг албажуулсан байна.
Энэ жилийн марафоны эрэгтэйчүүдийн ангилалд Кенийн гүйгч Александр Мутисо 2:04:01 цагаар түрүүлж алтан медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн ангилалд олимпын аварга, Кенийн гүйгч Перес Жепчирчир 2:16:16 цагаар дэлхийн рекорд тогтоосон билээ.
Сэтгэгдэл бичих