Төвийн бүсийн хөл бөмбөгийн аваргууд тодров


4-р сарын 24
15 цаг 35 минут

 Төвийн бүсийн хөл бөмбөгийн “Мөрөөдлийн гоол” тэмцээнийг энэ сарын 21,22-ны өдрүүдэд Зуунмод хотноо зохион байгууллаа. Тэмцээнд Төв, Дархан-Уул, Сэлэнгэ, Өмнөговь, Дундговь аймгийн ЕБС-ийн 15 баг, 198 өсвөрийн тамирчин сурагчид оролцсон юм.  

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Нийтийн хөлбөмбөг” дэд хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлж байна. Дэд хөтөлбөрт тусгасны дагуу “Мөрөөдлийн гоол” тэмцээнийг зохион байгуулж байгаа юм. 

Тэмцээнд хөвгүүд U12, U14, U16, охид U12, U14 насны ангилалд багууд хурд хүч, авхаалж самбаагаа сорьж аваргуудаа тодрууллаа.

 Тэмцээний U12 насны охидын ангилалд тэргүүн байрт Дундговь аймгийн Говийн Ирээдүй сургууль, дэд байрт Төв аймгийн Хүмүүн цогцолбор сургууль, гутгаар байрт Дархан-Уул аймгийн 4-р сургууль шалгарав. 

U12 насны хөвгүүдийн ангилалд тэргүүн байрт Дархан-Уул аймгийн 18-р сургууль, дэд байрт Төв аймгийн Хүмүүн цогцолбор сургууль, гутгаар байрт Сэлэнгэ аймгийн СБ-1-р сургууль шалгарлаа.

 U14 насны хөвгүүдийн ангилалд тэргүүн байрыг Дархан-Уул аймгийн Од сургууль, дэд байрыг Төв аймгийн Хүмүүн Цогцолбор сургууль, гутгаар байрыг Сэлэнгэ аймгийн Мандал 3-р сургууль эзлэв.

 U16 насны хөвгүүдийн ангилалд тэргүүн байрыг Дархан-Уул аймгийн Оюуны ундраа сургууль, дэд байрыг Сэлэнгэ аймгийн Мандал 3-р сургууль, гутгаар байрыг Төв аймгийн Хүмүүн цогцолбор сургууль тус тус эзэллээ. 

МХБХ-ны ерөнхийлөгч М.Болдоос тус тэмцээний талаар тодруулахад, “Энэхүү тэмцээн нь хүүхдүүдийг багаас хөл бөмбөгийн спорттой танилцуулах, мэргэжлийн хөл бөмбөгийн суурийг тавьж, элит багийг бүрдүүлэх эхлэл болж байгаа явдал юм” гэв.

 Төв аймгийн Хүмүүн цогцолбор сургуулийн багийн тамирчин Г.Амаржаргал, “Сэтгэгдэл маш сайхан байна. Бага байхдаа би их удаан хөдөлгөөнтэй байсан хэдий ч энэхүү спортоор хичээллэснээс хойш маш их эрч хүчтэй болсон. Сандрал бага байгаа, цаашдаа ч улам их шаргуу хичээллэх зорилготой байна” гэв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хүүхдийн зуслангийн үнэ 340-695 мянган төгрөг байна2 цаг 12 минутын өмнөМонгол банхар дэлхийн аварга боллоо2 цаг 13 минутын өмнөЭмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх анхны хуулийг Европын Холбоо баталжээ5 цаг 37 минутын өмнөЧ.Шинэцэцэг “Иссык-куль”-ийн марафонд түрүүлээд эх орондоо ирэв5 цаг 38 минутын өмнөЭмээлт эко паркийн цэвэрлэх байгууламжийг барихад НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага хамтарна5 цаг 38 минутын өмнөОХУ-ын засгийн газар огцорчээ5 цаг 39 минутын өмнөОлон улсын хамтарсан баг хавдрын хяналтын үнэлгээ хийн5 цаг 40 минутын өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна5 цаг 41 минутын өмнөД.ТУУЛ: ЖИЛД 50,000,000 ДОЛЛАРЫН ЦАЛИН Ч АВАХ БОЛОМЖТОЙ5 цаг 42 минутын өмнөОюутнуудад зориулан “Ажлаа зөв сонгохоос амжилт эхэлдэг” өдөрлөг зохион байгууллаа5 сар 7. 16:48“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд “Энержи Ресурс” ХХК 150 мянган мод тариад байна5 сар 7. 16:11Т.Баттулга: “Agro Expo 2024” газар тариалан, мал аж ахуй, ойн аж ахуй буюу цэцэрлэгжүүлэлт гэсэн гурван чиглэлээр зохион байгуулагдана5 сар 7. 16:09
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.