X Богдод Гандантэгчэнлин хийд хүндэтгэл үзүүлж байна


4-р сарын 23
15 цаг 33 минут

X Богдод Гандантэгчэнлин хийд хүндэтгэл үзүүлж байна

Билгийн тооллоор өнөөдөр /2024.04.23/ Х Богдын 11 насны төрсөн өдөр тохиож байна. Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд түүнд хүндэтгэл үзүүлж ном хурж, сүсэгтэн олон буяны номонд даган баясч байна. Аргын тооллоор X Богд тавдугаар сарын 4-нд мэндэлсэн ч билгийн тооллоор хаврын адаг сарын шинийн 15-нд мэндэлсэн тул өнөөдөр ийнхүү 11 нас хүрч байгаа аж.

Монголын бурханы шашны сүм хийдүүдэд X Богд Жэвзүндамба хутагтын хөрөг дүрийг арслант ширээнд нь залах ёслол өнгөрсөн 2023 оны арванхоёрдугаар сарын 29-нд болсон.

Дээрхийн гэгээнтэн Далай лам 2023 оны гуравдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Дарамсала хотын "Зүглаг Хан" дуганд Монголын Гандантэгчэнлин хийд болон Төвөдийн зарим хутагт хувилгаадын хүсэлтээр Дэмчог Нагбува / Хэрүга Кришначаряа уламжлалын авшиг хүртээсэн юм. Энэ үйл явдлын үеэр Далай лам Монголын X Богдын дүрийг олонд харуулсан ба Богдын дүр хэмээгдэх найман настай хүү Дээрхийн гэгээнтэн Далай багшид мандал өргөсөн юм.

Тодруулбал, Далай лам авшиг хүртээхээс өмнө нь номын үйл хийснийхээ дараа өөрийн зүүн гар талд нь сууж буй хүүг заан, хурсан олонд “Өнөөдөр бидэнтэй хамт Монголын Жавзундамба хутагтын дүр сууж байна. Түүний өмнөх дүрүүд Дэмчогийн Кришначаряа язгууртай ойр холбоотой. Тэдний нэг энэ уламжлалд зориулж, Монгол Улсад сүм хийд байгуулж байсан. Богдын шинэ дүр өнөөдөр энд бидэнтэй хамт байгаа нь маш их өлзий дэмбэрэлтэй хэрэг юм” хэмээн мэдэгдсэн байдаг. Тэгвэл Богдын шинэ дүр өнөөдөр буюу хаврын адаг сарын шинийн 15-нд 11 нас хүрч байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хүүхдийн зуслангийн үнэ 340-695 мянган төгрөг байна1 цаг 32 минутын өмнөМонгол банхар дэлхийн аварга боллоо1 цаг 33 минутын өмнөЭмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх анхны хуулийг Европын Холбоо баталжээ4 цаг 57 минутын өмнөЧ.Шинэцэцэг “Иссык-куль”-ийн марафонд түрүүлээд эх орондоо ирэв4 цаг 58 минутын өмнөЭмээлт эко паркийн цэвэрлэх байгууламжийг барихад НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага хамтарна4 цаг 58 минутын өмнөОХУ-ын засгийн газар огцорчээ4 цаг 59 минутын өмнөОлон улсын хамтарсан баг хавдрын хяналтын үнэлгээ хийн5 цагийн өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна5 цаг 1 минутын өмнөД.ТУУЛ: ЖИЛД 50,000,000 ДОЛЛАРЫН ЦАЛИН Ч АВАХ БОЛОМЖТОЙ5 цаг 2 минутын өмнөОюутнуудад зориулан “Ажлаа зөв сонгохоос амжилт эхэлдэг” өдөрлөг зохион байгууллаа5 сар 7. 16:48“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд “Энержи Ресурс” ХХК 150 мянган мод тариад байна5 сар 7. 16:11Т.Баттулга: “Agro Expo 2024” газар тариалан, мал аж ахуй, ойн аж ахуй буюу цэцэрлэгжүүлэлт гэсэн гурван чиглэлээр зохион байгуулагдана5 сар 7. 16:09
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.