Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНДЭЗНК-ын 80 дугаар чуулганы даргаар сонгогдов


4-р сарын 22
18 цаг 05 минут

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-ын 80 дугаар чуулган “Ази, Номхон далайн бүс нутгийн тогтвортой хөгжилд цахим инновацыг ашиглах нь” сэдвийн хүрээнд Бангкок хотноо өнөөдөр эхэллээ.

 

Тус чуулганд оролцож буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг чуулганы даргын үүрэгт ажлаа 79 дүгээр чуулганы дарга Тонга Улсын Гадаад хэргийн сайд Фекитамоэла Катоа Утойкаманугаас хүлээн авав. НҮБ-ын АНДЭЗНК-ын 80 дугаар чуулганы дарга, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг чуулганыг нээж хэлсэн үгэндээ технологийн дэвшил ба уур амьсгалын өөрчлөлтийн уулзварт цаг үеийн тулгамдсан сорилтыг шийдвэрлэхийн тулд цахим инновацын хүчийг ашиглаж, илүү тогтвортой ирээдүйд хүрэх ёстой гээд, бүс нутгийн цахим инновацын хөгжил нь эрчим хүч, зам тээвэр, хөдөө аж ахуй, эрүүл мэнд зэрэг олон салбарт тогтвортой хөгжлийг хангах ихээхэн боломжийг олгож байна гэдгийг онцлон тэмдэглэв. Түүнчлэн цахим инновацаар дамжуулан тогтвортой хөгжлийг эрэлхийлэхийн хэрээр өмнө нь тулгарч буй аливаа сорилтыг анхааралдаа авч үзэх ёстойг тэмдэглээд, технологийн ашиг тусыг хүн бүрт хүртээмжтэй байлгахын тулд цахим тэгш бус байдал, мэдээллийн нууцлал, кибер аюулгүй байдал зэрэг асуудлыг шийдвэрлэх нь чухал гэдгийг онцлолоо.

 

Комиссын 80 дугаар чуулган нь бүс нутгийн хувьд чухал ач холбогдолтой сэдвийг хөндөж байгаагийн хувьд НҮБ-ын АНДЭЗНК нь цахим инноваци ба тогтвортой хөгжил хоорондын уялдааг бэхжүүлэх, бодит цахим шилжилтийг хангах шилдэг туршлага, технологийг хуваалцах стратегийн хамтын ажиллагааг дэмжихийг мөн уриалав.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хүүхдийн зуслангийн үнэ 340-695 мянган төгрөг байна5 цаг 34 минутын өмнөМонгол банхар дэлхийн аварга боллоо5 цаг 35 минутын өмнөЭмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх анхны хуулийг Европын Холбоо баталжээ8 цаг 59 минутын өмнөЧ.Шинэцэцэг “Иссык-куль”-ийн марафонд түрүүлээд эх орондоо ирэв9 цагийн өмнөЭмээлт эко паркийн цэвэрлэх байгууламжийг барихад НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага хамтарна9 цаг 1 минутын өмнөОХУ-ын засгийн газар огцорчээ9 цаг 1 минутын өмнөОлон улсын хамтарсан баг хавдрын хяналтын үнэлгээ хийн9 цаг 2 минутын өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна9 цаг 3 минутын өмнөД.ТУУЛ: ЖИЛД 50,000,000 ДОЛЛАРЫН ЦАЛИН Ч АВАХ БОЛОМЖТОЙ9 цаг 4 минутын өмнөОюутнуудад зориулан “Ажлаа зөв сонгохоос амжилт эхэлдэг” өдөрлөг зохион байгууллаа5 сар 7. 16:48“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд “Энержи Ресурс” ХХК 150 мянган мод тариад байна5 сар 7. 16:11Т.Баттулга: “Agro Expo 2024” газар тариалан, мал аж ахуй, ойн аж ахуй буюу цэцэрлэгжүүлэлт гэсэн гурван чиглэлээр зохион байгуулагдана5 сар 7. 16:09
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.