АНУ-ын Элчин сайдын хэргийг түр хамаарагч Мэттью Фэрэнсийг хүлээн авч уулзав


4-р сарын 22
18 цаг 02 минут

 Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг өнөөдөр АНУ-ын Элчин сайдын хэргийг түр хамаарагч Мэттью Фэрэнсийг хүлээн авч уулзлаа. 

 

АНУ дахь шүүхийн захиргааны холбооноос зохион байгуулдаг томоохон хурал, чуулга уулзалтуудад захиргааны байгууллагын албан хаагчдыг тогтмол хамруулж, оролцоог хангах сонирхлоо Ерөнхий зөвлөлийн дарга уулзалтын эхэнд илэрхийлэв. Цаашид Монгол Улсад бусад улс орны шүүхийн захиргааны байгууллагын албан хаагчдыг хамруулсан Олон улсын түвшний бага хурлыг  зохион байгуулахад бүх талаар хамтран ажиллах боломжтой талаар ярилцав.  

 

АНУ-ын Конгрессын дэргэдэх Олон улсын манлайллын төвөөс хэрэгжүүлдэг ”Нээлттэй дэлхий” хөтөлбөрт оролцогчдын тоог нэмэгдүүлэх, тус улсын Засгийн газраас санхүүжилттэй бусад солилцооны хөтөлбөрт Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, ажлын албаны албан хаагчид, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг тогтмол хамруулахад анхаарахыг хүсэв. Мөн стандарт, шаардлага хангасан шүүхийн загвар байрыг бий болгох тал дээр хоёр талаас хичээл зүтгэл гарган ажиллах тухай ярилцаж, шаардагдах танилцуулгыг холбогдох газарт уламжилж албан бичгээр хариу ирүүлэхээр тохиролцов. 

 

Тус уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Р.Онончимэг, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга АНУ-ын ЭСЯ-ны Улс төрийн хэлтсийн ажилтан Мюриэл Адамс болон Улс төрийн мэргэжилтэн М.Номинцэцэг нар байлцав. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх анхны хуулийг Европын Холбоо баталжээ1 цаг 2 минутын өмнөЧ.Шинэцэцэг “Иссык-куль”-ийн марафонд түрүүлээд эх орондоо ирэв1 цаг 3 минутын өмнөЭмээлт эко паркийн цэвэрлэх байгууламжийг барихад НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага хамтарна1 цаг 3 минутын өмнөОХУ-ын засгийн газар огцорчээ1 цаг 4 минутын өмнөОлон улсын хамтарсан баг хавдрын хяналтын үнэлгээ хийн1 цаг 5 минутын өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна1 цаг 6 минутын өмнөД.ТУУЛ: ЖИЛД 50,000,000 ДОЛЛАРЫН ЦАЛИН Ч АВАХ БОЛОМЖТОЙ1 цаг 7 минутын өмнөОюутнуудад зориулан “Ажлаа зөв сонгохоос амжилт эхэлдэг” өдөрлөг зохион байгууллаа5 сар 7. 16:48“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд “Энержи Ресурс” ХХК 150 мянган мод тариад байна5 сар 7. 16:11Т.Баттулга: “Agro Expo 2024” газар тариалан, мал аж ахуй, ойн аж ахуй буюу цэцэрлэгжүүлэлт гэсэн гурван чиглэлээр зохион байгуулагдана5 сар 7. 16:09Монгол Улсад эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх НҮБ-ын төлөөлөгчид айлчилна5 сар 7. 16:08Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-гийн шинэчилсэн хувилбарыг танилцууллаа5 сар 7. 16:06
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.