Монголд түр оршин суудаг ОХУ-ын 3000 иргэн сонгууль өгнө


3-р сарын 12
14 цаг 45 минут

ОХУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2024 оны гуравдугаар сарын 15-17-ны өдрүүдэд болно. Монгол Улсын нутаг дэвсгэрт ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт гуравдугаар сарын 17-нд болох юм байна. Санал хураалтад 18-аас дээш насны, Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга эсхүл түр оршин суудаг ОХУ-ын 3000 орчим иргэн оролцох юм байна.

Мөн ОХУ-ын сонгуулийн үйл явцыг сурвалжлах сэтгүүлчид гуравдугаар сарын 13-ны дотор Элчин сайдын яамны mongolia@mid.ru цахим шуудангийн хаягаар "ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль" гэсэн тэмдэглэл тавьж дараах баримт бичиг бүрдүүлэн ирүүлэх аж.

ОХУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд 18-аас дээш настай, ял шийтгэл хүлээгээгүй, шоронд хоригдоогүй ОХУ-ын иргэн бүр санал өгөх боломжтой. ОХУ болон Украины эзлэгдсэн хэсэгт 112.3 сая сонгуулийн насны иргэн байгаа бол 1.9 сая сонгуулийн эрх бүхий иргэн гадаадад амьдарч байгааг Сонгуулийн төв комисс мэдэгджээ. ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 2018 онд 67.5 хувьтай байсан. Энэ үеэр саналын хайрцгийг хэт олон хуудсаар дүүргэх, албадан санал хураалт явуулах зэрэг өргөн хүрээний зөрчлүүд илэрснийг ажиглагчид болон зарим сонгогч мэдээлж байв. Харин 2021 оны сонгуулийн ирц 51.7 хувьтай байсан.

Орос даяар санал хураалт Баасан гаригаас Ням гаригт үргэлжилнэ. Энэ нь ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг анх удаа нэг өдөр биш гурван өдөр нээлттэй явуулахаар болсон тохиолдол юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хүүхдийн зуслангийн үнэ 340-695 мянган төгрөг байна6 цаг 5 минутын өмнөМонгол банхар дэлхийн аварга боллоо6 цаг 5 минутын өмнөЭмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх анхны хуулийг Европын Холбоо баталжээ9 цаг 30 минутын өмнөЧ.Шинэцэцэг “Иссык-куль”-ийн марафонд түрүүлээд эх орондоо ирэв9 цаг 31 минутын өмнөЭмээлт эко паркийн цэвэрлэх байгууламжийг барихад НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага хамтарна9 цаг 31 минутын өмнөОХУ-ын засгийн газар огцорчээ9 цаг 32 минутын өмнөОлон улсын хамтарсан баг хавдрын хяналтын үнэлгээ хийн9 цаг 33 минутын өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна9 цаг 34 минутын өмнөД.ТУУЛ: ЖИЛД 50,000,000 ДОЛЛАРЫН ЦАЛИН Ч АВАХ БОЛОМЖТОЙ9 цаг 35 минутын өмнөОюутнуудад зориулан “Ажлаа зөв сонгохоос амжилт эхэлдэг” өдөрлөг зохион байгууллаа5 сар 7. 16:48“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд “Энержи Ресурс” ХХК 150 мянган мод тариад байна5 сар 7. 16:11Т.Баттулга: “Agro Expo 2024” газар тариалан, мал аж ахуй, ойн аж ахуй буюу цэцэрлэгжүүлэлт гэсэн гурван чиглэлээр зохион байгуулагдана5 сар 7. 16:09
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.