ОХУ-ын засгийн газар огцорчээ


5-р сарын 8
12 цаг 57 минут

ОХУ-ын засгийн газар огцорчээ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин бүрэн эрхийн хугацаагаа өнгөрсөн гуравдугаар сард болсон сонгуулиар дахин сунгасан. Түүний тангараг өргөх ёслол тавдугаар сарын 7-ны Мягмар гаригт болсон. Путин ажлаа хүлээж авсантай холбоотойгоор тус улсын засгийн газар огцорлоо. Холбогдох тушаалд ерөнхий сайд Михаил Мишустин гарын үсэг зуржээ.

Хуулийн дагуу ерөнхийлөгч Путин ойрын өдрүүдэд багтаан Төрийн Думд шинэ ерөнхий сайдын нэрийг дэвшүүлнэ. Төрийн Дум тавдугаар сарын 10-ны өдөр ерөнхий сайдад нэр дэвшигчийн тухай хэлэлцэх юм. Шинэ ерөнхий сайд томилогдох хүртэл өмнөх засгийн газар ажлаа үргэлжлүүлнэ. Төрийн Дум баталснаас хойш долоо хоногийн дотор шинэ ерөнхий сайд шинэ засгийн газрын бүтцийн талаарх саналаа ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх ёстой.

Дашрамд дурдахад, Михаил Мишустин тэргүүтэй засгийн газар дөрвөн жил ажиллажээ.

Эх сурвалж: AKI PRESS

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

М.Золбоо: Таван шарын нүхэн гарцын зам дээр түгжрэл үүсээд буй нь бүрэлдэхүүн хэсгийн ажил дуусаагүйтэй холбоотой9 сар 20. 15:00Мүн Жэ Ин Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг буруутгав9 сар 20. 15:00Яармагийн бүсэд автобусны шинэ чиглэл нэмэгджээ9 сар 20. 14:58Зеленскийн шинэ төлөвлөгөөтэй Байден танилцана9 сар 20. 14:57Илиа Мазанэк: Чех Улсад жил бүр 1,000 монгол иргэн ажиллуулдаг байсан. Энэ оноос квотыг нэмэгдүүлж 3,000-д хүргэсэн9 сар 20. 14:56Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд оролцоно9 сар 20. 14:55"Зээлжих зэрэглэл өссөнөөр 14 мега төсөл хэрэгжих боломжтой"9 сар 20. 14:54“Найрамдлын 75 жил” гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ9 сар 20. 14:53Европын парламент Э.Гонсалесийг Венесуэлийн ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрчээ9 сар 20. 14:52И.Маскийн ажилтнууд К.Харрисыг илүүтэй дэмжиж байна9 сар 19. 15:53Энэ амралтын өдрүүдэд хоол зүйч, сэтгэл зүйч нар бүх насныханд зориулан үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө9 сар 19. 15:05Авлигатай тэмцэх зөв ч хэлмэгдүүлж болохгүй9 сар 19. 15:04
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.