Хятадын засгийн газар Батлан хамгаалах яамыг хакердсан гэв


5-р сарын 7
16 цаг 02 минут

Хятадын засгийн газар Батлан хамгаалах яамыг хакердсан гэв

"Sky News" агентлаг Хятадын засгийн газар Их Британийн Батлан хамгаалах яамыг хакердсан гэж мэдээлэв. Яамны ажилтнууд болон тэдний хувийн мэдээллийг онилсон байх магадлалтай гэж парламент үзэж байна. Цахим халдлага үйлдсэн тодорхой улс орны нэрийг зарлаагүй ч "Sky News" агентлаг Хятад байх боломжтой гэж үзжээ. Хятадын засгийн газрыг Батлан хамгаалах яамны ажилтнуудын дата мэдээлэл рүү хоёроос гурван удаа нэвтрэх оролдлого хийсэн хэрэгт буруутгасан. Кибер халдлага нь одоогийн  ажилтнууд болон зарим ахмад дайчдын цалингийн системд халдсанаар ил болжээ. Ингэснээр  яамны ажилтны нэр, банкны мэдээлэл ил болох боломжтой юм.

Консерватив парламентын гишүүн Тобиас Эллвуд "Sky News"-т хэлэхдээ, Хятад улс "санхүүгийн хувьд сул дорой аж ахуйн нэгжүүдийг онилсон байж магадгүй бөгөөд тэд мөнгөний оронд дарамт шахалт үзүүлнэ гэж бодсон" гэжээ.  Батлан хамгаалахын сайд Грант Шаппс "Commons"-д мэдэгдэл хийх бөгөөд цахим халдлагад өртсөн алба хаагчдыг хамгаалах арга хэмжээг багтаасан "олон цэгт төлөвлөгөө" гаргана. Мөн яамны ажилчдад зөвлөмж, туслалцаа үзүүлэхээр төлөвлөжээ.

Батлан хамгаалах яам үндсэн дата мэдээллийн төв болон цалингийн системд алдагдсан байж болзошгүй мэдээллийг хайж байна. Одоогийн байдлаар алдагдсан дата байхгүй ч бусад өндөр хөгжилт орнууд мөн адил халдлагад өртсөн үгүйг лавлаж байна. Өмнө нь мөн хэд хэдэн удаа Хятадын төрийн дэмжлэгт кибер халдлага тус улсад гарч байжээ.

Эх сурвалж: Sky News

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

М.Золбоо: Таван шарын нүхэн гарцын зам дээр түгжрэл үүсээд буй нь бүрэлдэхүүн хэсгийн ажил дуусаагүйтэй холбоотой9 сар 20. 15:00Мүн Жэ Ин Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг буруутгав9 сар 20. 15:00Яармагийн бүсэд автобусны шинэ чиглэл нэмэгджээ9 сар 20. 14:58Зеленскийн шинэ төлөвлөгөөтэй Байден танилцана9 сар 20. 14:57Илиа Мазанэк: Чех Улсад жил бүр 1,000 монгол иргэн ажиллуулдаг байсан. Энэ оноос квотыг нэмэгдүүлж 3,000-д хүргэсэн9 сар 20. 14:56Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд оролцоно9 сар 20. 14:55"Зээлжих зэрэглэл өссөнөөр 14 мега төсөл хэрэгжих боломжтой"9 сар 20. 14:54“Найрамдлын 75 жил” гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ9 сар 20. 14:53Европын парламент Э.Гонсалесийг Венесуэлийн ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрчээ9 сар 20. 14:52И.Маскийн ажилтнууд К.Харрисыг илүүтэй дэмжиж байна9 сар 19. 15:53Энэ амралтын өдрүүдэд хоол зүйч, сэтгэл зүйч нар бүх насныханд зориулан үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө9 сар 19. 15:05Авлигатай тэмцэх зөв ч хэлмэгдүүлж болохгүй9 сар 19. 15:04
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.