Мөнгөний бодлогын хүүг бууруулж, 11 хувь болгов


5-р сарын 13
16 цаг 22 минут

Мөнгөний бодлогын хүүг бууруулж, 11 хувь болгов

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр /2024.05.13/ ээлжит бусаар хуралдаж, мөнгөний бодлогын хүүг нэг хувиар бууруулж, 11 хувьд хүргэх шийдвэр гаргасан байна.

Мөнгөний бодлогын хороо өнгөрсөн гуравдугаар сард хуралдаж, мөнгөний бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулан, 12 хувьд хүргэж байсныг төв банкнаас зарласан бол хоёр сарын дараа ийнхүү дахин нэг нэгжээр бууруулсан байна.

Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мөнгөний бодлогын хүүг бууруулахад дараах хүчин зүйлс нөлөөлсөн гэж тайлбарлалаа. Үүнд, уул уурхайн бүтээгдэхүүний эрэлт, үнэ, экспортын сэргэлт таатай байгаа эдий ч Үндэсний статистикийн хорооны урьдчилсан мэдээгээр 6,3 сая мал хорогдсон нь эдийн засгийн өсөлт саарах хүлээлттэй байгаа. Төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого арга хэмжээний хүрээнд олгож байгаа хөнгөлөлттэй санхүүжилтийг эс тооцвол бизнесийн зээл өсөөгүй байгаа нь зээл санхүүжилтийн нөхцөл чанга хэвээр байгааг илтгэж байгаа.

Иймд улирлын шинж чанартай ажилладаг эдийн засгийн гол салбаруудын үйл ажиллагаа идэвхждэг  улиралд санхүүгийн нөхцлийг сулруулж бодит эдийн засгийг дэмжих шаардлага үүссэн гэж үзэн, мөнгөний бодлогыг сулруулсан юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНД ДАЙЧИЛЖ БАЙГААГ БУРУУШААВ5 сар 31. 15:04НАМ УУ, НАГАЦ УУ…5 сар 31. 15:03"СЭМҮТ-ийн удирдлагууд шөнийн ээлжид ажилладаг 300 гаруй ажилтны эрхийг зөрчсөн" ХУВААЛЦАХ ЖИРГЭХ5 сар 31. 14:58Өнөөдөр тамхитай тэмцэх дэлхийн өдөр5 сар 31. 14:58Ираны Ерөнхийлөгч асанд хүндэтгэл үзүүлсэн нь шүүмжлэл дагуулжээ5 сар 31. 14:57"Өмнөговьд болсон зам тээврийн ослын улмаас амиа алдсан хүүхдүүдийн насыг мэдээлэх боломжгүй"5 сар 31. 14:56"Би ямар нөхцөлд эвслээ тэргүүлж, сонгуульд оролцоно"5 сар 31. 14:55"Уулчдын холбооны гишүүд Спортын арбитрт гомдол гаргасан"5 сар 31. 14:54"Уулчдын холбооны гишүүд Спортын арбитрт гомдол гаргасан"5 сар 31. 14:54Хөдөлмөрийн баатраараа бахархсан Хөвсгөл нутгийнхны бичиг соёлын наадам5 сар 31. 14:53Хятад: Цахим орчинд эд баялгаа гайхуулахыг хориглов5 сар 30. 13:51Монгол Улс Европ руу 138 сая ам.долларын бүтээгдэхүүн гаргажээ5 сар 30. 13:47
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.