С.Баярбилэг: Уран зургууд алдагдсан хэргийг мөрдөн шалгах явцад тодорхой орон байранд нэгжлэг хийсэн


5-р сарын 14
15 цаг 49 минут

2019 оноос хойш алдагдсан гэх уран зургуудыг эрэн хайх ажлын хүрээнд эрүүгийн цагдаагийн албанаас долоон уран зургийг олж тогтоосон гэж өнөөдөр мэдээлсэн юм.

Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан Сэргийлэх Газрын ХМОНХХ-ийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэг "2019 онд Дүрслэх Урлагийн Музейгээс Их тэнгэр цогцолборт түр байршуулах уран зургууд алдагдсан талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад анх ирүүлж байсан. Энэ хүрээнд мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулж байна.

Прокурорын зөвшөөрлөөр мөрдөн шалгах ажиллагааны явцад тодорхой орон байранд нэгжлэг хийсэн. Тухайн үеийн алдагдсан гэх зургуудын зарим нь олдсон мэдээлэл урьдчилсан байдлаар тогтоогдсон байгаа.

Хэрэгт холбогдуулан шалгаж байгаа этгээдэд тухайн зургууд ямар зорилгоор хэзээ, яаж очсон нь шалгалтын явцад тогтоогдох учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

Тухайн зураачийн уран бүтээл мөн эсэхэд холбогдох шинжилгээ хийлгэж, мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг гаргуулдаг" гэж ярилаа.

Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул уран зураг алдагдсан хэрэгт хэн гэдэг хүнийг холбогдуулан шалгаж байгааг хэлэх боломжгүй гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНД ДАЙЧИЛЖ БАЙГААГ БУРУУШААВ5 сар 31. 15:04НАМ УУ, НАГАЦ УУ…5 сар 31. 15:03"СЭМҮТ-ийн удирдлагууд шөнийн ээлжид ажилладаг 300 гаруй ажилтны эрхийг зөрчсөн" ХУВААЛЦАХ ЖИРГЭХ5 сар 31. 14:58Өнөөдөр тамхитай тэмцэх дэлхийн өдөр5 сар 31. 14:58Ираны Ерөнхийлөгч асанд хүндэтгэл үзүүлсэн нь шүүмжлэл дагуулжээ5 сар 31. 14:57"Өмнөговьд болсон зам тээврийн ослын улмаас амиа алдсан хүүхдүүдийн насыг мэдээлэх боломжгүй"5 сар 31. 14:56"Би ямар нөхцөлд эвслээ тэргүүлж, сонгуульд оролцоно"5 сар 31. 14:55"Уулчдын холбооны гишүүд Спортын арбитрт гомдол гаргасан"5 сар 31. 14:54"Уулчдын холбооны гишүүд Спортын арбитрт гомдол гаргасан"5 сар 31. 14:54Хөдөлмөрийн баатраараа бахархсан Хөвсгөл нутгийнхны бичиг соёлын наадам5 сар 31. 14:53Хятад: Цахим орчинд эд баялгаа гайхуулахыг хориглов5 сар 30. 13:51Монгол Улс Европ руу 138 сая ам.долларын бүтээгдэхүүн гаргажээ5 сар 30. 13:47
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.