АН: МАН-д Монголын маргааш хамаагүй болсон байна


5-р сарын 13
16 цаг 20 минут

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр /2024.05.13/ ээлжит мэдээлэл хийлээ.


УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-УИХ-ын гишүүд орон нутагт ажиллаж, олон хүмүүсийн санал бодлыг сонссон. Үүний үндсэн дээр уриалга гаргах нь зүйтэй гэж санал нэгдлээ. Ардчилал эмзэг, сорилтын байдалд орлоо. Ардчиллын анхдагчид, түүчээлэгчид бүгдээрээ тойрогт очиж өрсөлдөхийг уриалж байна.

Төсвийн хүрээний мэдэгдэл гээд 2025, 2026, 2027 оны төсөөллүүдийг гаргадаг. Сүүлийн үеийн эдийн засгийн нөхцөл байдлуудыг харахаар Төсвийн хуультай зөрчилдвөл энэ хуулийг хэрэгсэхгүй үзэж болно гээд нэг хууль баталчихсан байх жишээтэй. Өнгөрсөн хугацаанд санхүүгийн сахилга батыг баримталсангүй. Тэр тусваа Төсвийн тухай хуулийг баримтлахгүй ажиллачихаад одоо цар тахал, газар, ногоон автобус гэх мэт сонсголыг хийхгүйгээр УИХ завсарлах гэж байна. Бараг 20 их наядын цар тахлын төсвийн сонсголыг хийсэнгүй.

Сүүлийн үед УИХ-аар хэлэлцэх шаардлагагүй хуулиудыг олноор хэлэлцэж, баталлаа. Эрх баригчид яагаад цар тахал, газар, ногоон автобусны сонсгол хийж, асуудлыг хэлэлцэхгүй байна вэ. Үндэсний баялгийн сангийн анхдагч хууль болох Ирээдүйн өв санг Ардчилсан намаас санаачлан баталж байсан. Ардчилсан нам үргэлж байгалийн баялаг иргэдэд хамаатай байх бодлогыг баримталж ирсэн. Сонгууль л болж байвал Монголын маргааш, улсын төсөв энэ бүгд хамаагүй болсон байна.

"КОММУНИСТ АРГА БАРИЛААР ХОРШОО БАЙГУУЛАХ НЬ МАШ БУРУУ"

УИХ-ын гишүүн Н.Ганибал:

-Эрх баригчид мал аж ахуйн салбарыг сүйрүүлэх бодлогыг баримталж байна. Ард түмэн энэ бүхнийг зөвөөр ойлгуулах шаардлага гарч байна. "Шинэ хоршоо-Чинээлэг малчин" хөтөлбөрийг МАН-аас УИХ-ын сонгуультай холбогдуулан танилцуулж, хэдэн мянган хүнийг хамруулж байна. Хоршоог сүүлийн 34 жилийн хугацаанд хэрэгжүүлж байсан. Гэхдээ энэ удаагийнх шиг эдийн засгийн тооцоололгүй, бодит дүгнэлт хийлгүйгээр, бүх нийтээр нь хоршоожуулах ийм аяныг зохион байгуулж байгаагүй ээ. Коммунист арга барилаар хоршоо байгуулах нь маш буруу. Загвар хоршоо өнөөдрийн эдийн засагт ямар ч ашиггүй байгаа юм.

Малчдын амьдралыг сайжруулъя гэж бодож байгаа бол малын түүхий эдийн үнийг бүрэн чөлөөлж, үнэ цэнтэй болгох ёстой.

Зудын нөхцөл байдлыг зөвөөр дүгнэж, малчдынхаа эрсдэл, зээлийг нь тэглэх, малжуулах, түүхий эдийн үнийг нь чөлөөлөх ёстой. Харамсалтай нь өнөөдөр хүчээр хоршоо байгуулах асуудлыг баримталж байна. Малчид хоёр сарын хугацаанд ямар үр өгөөжтэй ажиллах талаар тооцоолол хийж, төсөл хэрэгжүүлэх вэ. Тооцоолол гаргасан нэг ч малчин байхгүй байхад зээл ав гэж ятгаж байна. Малчид хоршооны зээлд хамрагдахдаа сайтар судлах шаардлагатай.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Отгон чуулганаар олон хуулийг яаралтай горимоор түргэн, түүхий баталлаа. Өнгөрсөн нэг, дөрөвдүгээр сард цалин, тэтгэвэр нэмсэн. Тооцоо судалгаагүй хуулиудаар монгол төгрөг цаас болж байна. Хэд хэдэн хуулийг сайжруулж, батлах ёстой. Ард түмэн их хэрсүү болж, ямар үйлдвэр барьж, иргэдийн амьдралыг дээшлүүлэв гэдгийг асууж байна. Гэтэл эрх баригчид биднийг дахин сонгоод өгөөч ээ гэж гуйж явна. Нөгөө л үлгэрээ яриад явж байна.

Бид уул уурхайн баялгийг ард түмний мэдэлд байхыг дэмжиж байгаа. Гэхдээ өнөөдрийн хуулиуд амьдрал дээр хэрэгжихэд хэцүү байна.

Гадаадын хөрөнгө оруулалт сүүлийн нэг жил байхгүй боллоо. Ирэх хоёр, гурван жилийн төсвийн хүрээний мэдэгдэл нь нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэнэ гэдэг. Эрчим хүч, бензин шатахууны асуудал тодорхойгүй байна. Үлдсэн хугацаанд эрх баригчид улс орноо, ард түмнээ бодож, амлалтаа биелүүлж, хариуцлагатай ажиллаач ээ. Иргэд та бүхнийг хүлээж авахгүй байна шүү дээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНД ДАЙЧИЛЖ БАЙГААГ БУРУУШААВ5 сар 31. 15:04НАМ УУ, НАГАЦ УУ…5 сар 31. 15:03"СЭМҮТ-ийн удирдлагууд шөнийн ээлжид ажилладаг 300 гаруй ажилтны эрхийг зөрчсөн" ХУВААЛЦАХ ЖИРГЭХ5 сар 31. 14:58Өнөөдөр тамхитай тэмцэх дэлхийн өдөр5 сар 31. 14:58Ираны Ерөнхийлөгч асанд хүндэтгэл үзүүлсэн нь шүүмжлэл дагуулжээ5 сар 31. 14:57"Өмнөговьд болсон зам тээврийн ослын улмаас амиа алдсан хүүхдүүдийн насыг мэдээлэх боломжгүй"5 сар 31. 14:56"Би ямар нөхцөлд эвслээ тэргүүлж, сонгуульд оролцоно"5 сар 31. 14:55"Уулчдын холбооны гишүүд Спортын арбитрт гомдол гаргасан"5 сар 31. 14:54"Уулчдын холбооны гишүүд Спортын арбитрт гомдол гаргасан"5 сар 31. 14:54Хөдөлмөрийн баатраараа бахархсан Хөвсгөл нутгийнхны бичиг соёлын наадам5 сар 31. 14:53Хятад: Цахим орчинд эд баялгаа гайхуулахыг хориглов5 сар 30. 13:51Монгол Улс Европ руу 138 сая ам.долларын бүтээгдэхүүн гаргажээ5 сар 30. 13:47
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.