МАН нээлттэй сонсгол хийхээс "айж" байна


5-р сарын 9
13 цаг 53 минут

МАН нээлттэй сонсгол хийхээс "айж" байна

Нийсэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх Хянан шалгах түр хорооны хурал удаа дараа хойшлоод байна. Тухайлбал өнгөрөгч Мягмар гариг /2024.05.07/-т тус хороо хаалттай хуралдаж дараах асуудлыг хэлэлцэх товтой байсан юм

  • Түр хорооны тогтоолын төсөл /Түр хорооны сонсгол товлон зарлах тухай,/
  • Түр хорооны тогтоолын төсөл /Нотлох баримт шинжлэн судлах дараалал тогтоох тухай, /
  • Түр хорооны тогтоолын төсөл /Сонсголд гэрч дуудах тухай /

Харамсалтай нь, түр хорооны гишүүдийн ирц хүрээгүй гэх шалтгаанаар товлосон асуудлаа хэлэлцэж чадалгүй тарцгаасан. Үүний өмнөх долоо хоногт ирц хүрээгүй гэх шалтаг, шалтгаан тоочиж, тус түр хороо хуралдаж чадаагүй юм. "Цавчаа ногоон"-ы асуудалд хэн буруутай вэ, үүнд хэн хуулийн хариуцлага хүлээх ёстой вэ гэдэг нь нийслэлийнхний анхаарлын төвд байгаа. Үүнээс болж нийслэлчүүд өнгөрсөн өвлийн хүйтэнд унаа тэрэггүй "нүцгэн" хоцорсон билээ. УИХ-аас байгуулсан түр хорооныхон сонсгол хийх товыг зарлаж чадахгүй байгаагийн цаана өөр эрх ашиг нуугдаж байгаа гэх хардлага байна.

Нөгөө талаар УИХ-ын гишүүн П.Анужин, Д.Батлут, Ж.Бат-Эрдэнэ, Х.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн, Ж.Батсуурь, Н.Ганибал, С.Одонтуяа, Т.Доржханд нараас бүрдсэн тус түр хорооны гишүүдэд ногоон автобусныг но-г илчлэх хүсэл, сонирхол алга. Ногоон автобусын хэрэгт МАН-ынхан оролцсон нь ойлгомжтой болсон.

Тэгэхээр Д.Сумъяабазар, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар нарыг улс даяар камерын өмнө улалзуулахаас айсан байх.

УИХ-ын гишүүн Н.Ганибал "Ногоон автобусны хэрэгт хэн гэдэг эрх мэдэлтэн, албан тушаалтнууд ямар хуулиудыг яаж зөрчсөнийг олон нийтэд нээлттэй л болгох гээд байгаа юм. Бараг тодорхой байгаа. Зөвхөн 2022 онд гэхэд 1.2 их наяд төгрөгийн шууд худалдан авалтуудыг нууцаар хийсэн. Үүний цаана хулгай, луйвар нуугдаж байгаа" гэж төв царай гаргаж, өндөр дуугаар дуугарч явсан цаг саяхан. Гэтэл түр хорооны шинжээчдийн дүгнэлт нь бэлэн болчихсон, сонсгол товлох өдрийг хэзээ мөдгүй товлох ёстой байтал тойрогтоо гүйгээд  сөхөө алга.  Уг нь Ардчилсан намын гишүүд анх ногоон автобусаар УИХ дээр нээлттйэ сонсгол хийх санаачилга гаргасан.

Ногоон автбусны хулгайд нэр холбогдсон эрх баригчдыг дуудаж авчраад байцах байтал  АН-ынхан өөрсдийнхөө сонгуульд анхаараад өрсөлдөгчийнхөө хэргийг мартчихсан бололтой.

Тус түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ нь “ УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал хоёр ирээгүй. Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн нар хөдөө ажиллаж байна  Би хардаад л байна, цаанаас нь нөлөөлөөд байдаг юм болов уу” гэж цаг хожих санаатай байгаа. Хаврын чуулган эхлэхээс өмнө ногоон автобусны хэргийг хэлэлцэж, олон нийтэд ичлэх гэтэл өнөө хэргийн эзэн нь МАН байсанд МАН-ыхан пайнагтсан бололтой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Т.Доржханд: ХҮН намаас нэр дэвших 78 төлөөлөгчөө сонголоо4 минут 41 секундын өмнөХүүхдийн хорт хавдрын эмчилгээнд нэн шаардлагатай Данийн 30 гаруй нэр төрлийн эмийг Монголд үнэгүй нийлүүлнэ6 минут 11 секундын өмнөМонгол Улсын жүдо бөхийн зургаа дахь дэлхийн аварга төрлөө7 минут 48 секундын өмнөАН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж эхэллээ9 минут 15 секундын өмнөМетро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тендерт дөрвөн байгууллага материалаа ирүүлжээ10 минут 21 секундын өмнөН.Багабанди: С.Зоригийг ерөнхий сайд болгох асуудлыг надтай ярьж байсан. Дэмжихээ ЕТГ-ын даргаар дамжуулж илэрхийлсэн11 минут 33 секундын өмнөҮерийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй иргэдийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэхээр болов12 минут 13 секундын өмнөНамдаа "гологдсон" түшээд12 минут 44 секундын өмнөТөлбөр авах 32 цэгийг энэ онд бүрэн цахимжуулна13 минут 49 секундын өмнөАлдарт эхийн одонг энэ жил 11 мянган ээж хүртэж байна14 минут 39 секундын өмнө"Амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулан ажилладаг алба хаагчдадаа баярлалаа"5 сар 17. 16:41Альцгеймер өвчин хүнээс хүнд халдах магадлалтай5 сар 17. 16:40
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.