Дайны сүүдэр туссан "Улаан өндөгний баяр"


5-р сарын 6
15 цаг 16 минут

Дайны сүүдэр туссан "Улаан өндөгний баяр"

Үнэн алдартны шашны "Улаан өндөгний баяр" тавдугаар сарын 5-ны өдөр болсон. Барууны ихэнх сүмүүд Улаан өндөгний баярыг гуравдугаар сарын 31-нд тэмдэглэдэг боловч Оросын үнэн алдартны сүм өөр хуанли баримталдаг. Христын дахин мэндэлсэн гэгдэх тус өдөр Москва зүүн Украинд нисгэгчгүй онгоцоор цохилт өгөв.

Зеленский "Улаан өндөгний баярын өдөр" үг хэлэхдээ, Оросын түрэмгийллийн эсрэг Бурхан бидний талд байна гэжээ. Москва Бямба гаригт "Шахед 24" нисгэгчгүй онгоцоор харвасан гэж Украины арми мэдээлсэн бөгөөд тус онгоцоос бусад бүх халдлагаас хамгаалж чадсан гэв. Зүүн Харьков мужид халдлагын улмаас зургаан хүн, түүний дотор нэг хүүхэд шархадсан гэж тус мужийн захирагч Олех Синехубов мэдэгдсэн байна. Украинчуудын дийлэнх нь Ортодокс Христэд итгэгчид авч өөр өөр сүмд хуваагдсан байдаг. Ихэнх нь Украины бие даасан Ортодокс сүмд харьяалагддаг. Өрсөлдөгч Украины Ортодокс Сүм нь  Орос 2022 онд түрэмгийлэх хүртэл  Москва дахь патриархад үнэнч байсан.

Владимир Путин тэргүүтэй мөргөлчид Оросын үнэн алдартны сүмийн тэргүүн Патриарх Кириллийн тэргүүлсэн "Христийн Амилалтын баяр"-ын үдэш буюу Бямба гаригт  Москвагийн Аврагч Христийн сүмд хүрэлцэн иржээ.  Кремлийн тууштай дэмжигч Кирилл "Орос, ард түмэн, сүм хийд байдаг бүх улс орнуудыг бурхан ивээхийг" хүсчээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Кирилл "Манай Оросын түүхэн газар нутагт болж буй ноцтой үйл явдалд харамсаж байна"  гэж мэдэгдэж байв. Үүнийг олон улсын ажиглагчид  Украины төрт ёсны байдал үндсэндээ зохиомол зүйл гэсэн Кремлийн яриаг дэмжсэн гэж буруутгажээ. Путин өөрийгөө Оросын үнэн алдартны сүмийн "уламжлалт үнэт зүйлс"-ийн хамгаалагч гэж үзсээр ирсэн ба барууныхан олон жилийн турш тус улсын үзэл бодлыг "доромжилж" ирсэн гэжээ. Орос консерватив хандлагад шилжиж, сүмийн дэмжлэгтэйгээр үр хөндөлтийг хязгаарлах, ЛГБТ-ын эсрэг бодлого явуулж байна.

Эх сурвалж:Euro News

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

М.Золбоо: Таван шарын нүхэн гарцын зам дээр түгжрэл үүсээд буй нь бүрэлдэхүүн хэсгийн ажил дуусаагүйтэй холбоотой9 сар 20. 15:00Мүн Жэ Ин Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг буруутгав9 сар 20. 15:00Яармагийн бүсэд автобусны шинэ чиглэл нэмэгджээ9 сар 20. 14:58Зеленскийн шинэ төлөвлөгөөтэй Байден танилцана9 сар 20. 14:57Илиа Мазанэк: Чех Улсад жил бүр 1,000 монгол иргэн ажиллуулдаг байсан. Энэ оноос квотыг нэмэгдүүлж 3,000-д хүргэсэн9 сар 20. 14:56Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд оролцоно9 сар 20. 14:55"Зээлжих зэрэглэл өссөнөөр 14 мега төсөл хэрэгжих боломжтой"9 сар 20. 14:54“Найрамдлын 75 жил” гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ9 сар 20. 14:53Европын парламент Э.Гонсалесийг Венесуэлийн ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрчээ9 сар 20. 14:52И.Маскийн ажилтнууд К.Харрисыг илүүтэй дэмжиж байна9 сар 19. 15:53Энэ амралтын өдрүүдэд хоол зүйч, сэтгэл зүйч нар бүх насныханд зориулан үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө9 сар 19. 15:05Авлигатай тэмцэх зөв ч хэлмэгдүүлж болохгүй9 сар 19. 15:04
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.