Британийн судлаачид 75,000 жилийн өмнө амьдарч байсан Неандерталь эмэгтэйн царай төрхийг сэргээжээ


5-р сарын 2
12 цаг 21 минут

Британийн хэсэг археологичид 75,000 жилийн өмнө амьдарч байсан Неандерталь эмэгтэйн царай төрхийг сэргээснээ өнөөдөр нийтэд үзүүлжээ.

Уг эмэгтэйг 2018 онд гавлын яс нь олдсон Иракийн Курдистаны нутагт оршдог агуйн нэрээр “Shanidar Z” гэж нэрлэсэн байдаг.

Нас барахдаа 40 орчим настай байсан энэ эмэгтэйн гавлаас бусад араг ясыг 1960 онд Америкийн археологич Ральф Солецки энэ газраас 10 гаруй неандерталь хүний булшийг малтахдаа ухаж гаргасан гэж судлаачид үздэг.

Улс төрийн харилцааны асуудлаас болоод Кэмбрижийн их сургууль, Ливерпүүлийн Жон Мурын их сургуулийн археологичид 50 орчим жилийн дараа умард Иракийн Загросын уулсын дундах энэ газарт дахин очих боломжтой болж байжээ.Неандерталь хүмүүсийн сүүлчийн хэсэг одоогоос 40,000 орчим жилийн өмнө буюу орчин үеийн хүний өвөг дээдэс ирснээс хойш хэдхэн мянганы дараа нууцлаг шалтгаанаар устаж алга болсон гэдэг.

“Shanidar Z”-ийн үлдэгдлийг Неандерталь хүний хамгийн сайн хадгалагдаж үлдсэн гавлын ясны нэг гэдэг.

Шанидар агуйн голд босгосон асар том чулууны ар талаас хэдэн зуун жилийн хугацаанд тус тусад нь оршуулсан олон неандерталь хүний булш олдсон юм.

Нүүдэллэн амьдардаг байсан неандертальчууд энэ чулуугаар оршуулгын газраа олдог байсан гэж археологичид үзэж байгаа.

Үхэгсдэдээ хүндэтгэл үзүүлж, оршуулдаг байсан нь неандертальчууд бусдыг өрөвдөж хайрлах мэдрэмжтэй байсныг, булшнуудыг нэг жигд байрлалаар, ижил зүгт хандуулсан нь тэдэнд “уламжлал”, “мэдлэгээ өвлүүлэх чадвар” байсныг батлан харуулж байгааг судлаачид онцолжээ.

 

Эх сурвалж: AFP

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

М.Золбоо: Таван шарын нүхэн гарцын зам дээр түгжрэл үүсээд буй нь бүрэлдэхүүн хэсгийн ажил дуусаагүйтэй холбоотой9 сар 20. 15:00Мүн Жэ Ин Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг буруутгав9 сар 20. 15:00Яармагийн бүсэд автобусны шинэ чиглэл нэмэгджээ9 сар 20. 14:58Зеленскийн шинэ төлөвлөгөөтэй Байден танилцана9 сар 20. 14:57Илиа Мазанэк: Чех Улсад жил бүр 1,000 монгол иргэн ажиллуулдаг байсан. Энэ оноос квотыг нэмэгдүүлж 3,000-д хүргэсэн9 сар 20. 14:56Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд оролцоно9 сар 20. 14:55"Зээлжих зэрэглэл өссөнөөр 14 мега төсөл хэрэгжих боломжтой"9 сар 20. 14:54“Найрамдлын 75 жил” гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ9 сар 20. 14:53Европын парламент Э.Гонсалесийг Венесуэлийн ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрчээ9 сар 20. 14:52И.Маскийн ажилтнууд К.Харрисыг илүүтэй дэмжиж байна9 сар 19. 15:53Энэ амралтын өдрүүдэд хоол зүйч, сэтгэл зүйч нар бүх насныханд зориулан үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө9 сар 19. 15:05Авлигатай тэмцэх зөв ч хэлмэгдүүлж болохгүй9 сар 19. 15:04
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.