Монголд түр оршин суудаг ОХУ-ын 3000 иргэн сонгууль өгнө


3-р сарын 12
14 цаг 45 минут

ОХУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2024 оны гуравдугаар сарын 15-17-ны өдрүүдэд болно. Монгол Улсын нутаг дэвсгэрт ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт гуравдугаар сарын 17-нд болох юм байна. Санал хураалтад 18-аас дээш насны, Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга эсхүл түр оршин суудаг ОХУ-ын 3000 орчим иргэн оролцох юм байна.

Мөн ОХУ-ын сонгуулийн үйл явцыг сурвалжлах сэтгүүлчид гуравдугаар сарын 13-ны дотор Элчин сайдын яамны mongolia@mid.ru цахим шуудангийн хаягаар "ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль" гэсэн тэмдэглэл тавьж дараах баримт бичиг бүрдүүлэн ирүүлэх аж.

ОХУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд 18-аас дээш настай, ял шийтгэл хүлээгээгүй, шоронд хоригдоогүй ОХУ-ын иргэн бүр санал өгөх боломжтой. ОХУ болон Украины эзлэгдсэн хэсэгт 112.3 сая сонгуулийн насны иргэн байгаа бол 1.9 сая сонгуулийн эрх бүхий иргэн гадаадад амьдарч байгааг Сонгуулийн төв комисс мэдэгджээ. ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 2018 онд 67.5 хувьтай байсан. Энэ үеэр саналын хайрцгийг хэт олон хуудсаар дүүргэх, албадан санал хураалт явуулах зэрэг өргөн хүрээний зөрчлүүд илэрснийг ажиглагчид болон зарим сонгогч мэдээлж байв. Харин 2021 оны сонгуулийн ирц 51.7 хувьтай байсан.

Орос даяар санал хураалт Баасан гаригаас Ням гаригт үргэлжилнэ. Энэ нь ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг анх удаа нэг өдөр биш гурван өдөр нээлттэй явуулахаар болсон тохиолдол юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНД ДАЙЧИЛЖ БАЙГААГ БУРУУШААВ5 сар 31. 15:04НАМ УУ, НАГАЦ УУ…5 сар 31. 15:03"СЭМҮТ-ийн удирдлагууд шөнийн ээлжид ажилладаг 300 гаруй ажилтны эрхийг зөрчсөн" ХУВААЛЦАХ ЖИРГЭХ5 сар 31. 14:58Өнөөдөр тамхитай тэмцэх дэлхийн өдөр5 сар 31. 14:58Ираны Ерөнхийлөгч асанд хүндэтгэл үзүүлсэн нь шүүмжлэл дагуулжээ5 сар 31. 14:57"Өмнөговьд болсон зам тээврийн ослын улмаас амиа алдсан хүүхдүүдийн насыг мэдээлэх боломжгүй"5 сар 31. 14:56"Би ямар нөхцөлд эвслээ тэргүүлж, сонгуульд оролцоно"5 сар 31. 14:55"Уулчдын холбооны гишүүд Спортын арбитрт гомдол гаргасан"5 сар 31. 14:54"Уулчдын холбооны гишүүд Спортын арбитрт гомдол гаргасан"5 сар 31. 14:54Хөдөлмөрийн баатраараа бахархсан Хөвсгөл нутгийнхны бичиг соёлын наадам5 сар 31. 14:53Хятад: Цахим орчинд эд баялгаа гайхуулахыг хориглов5 сар 30. 13:51Монгол Улс Европ руу 138 сая ам.долларын бүтээгдэхүүн гаргажээ5 сар 30. 13:47
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.