Б.Ганбат: Нарны замын өнгөт тэмдэглэгээ борооны усанд урсаж, арилахгүй


5-р сарын 9
13 цаг 54 минут

Нарны замын зорчих хэсгийн асфальт бетон хучилтын ажил дуусаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээжээ. 

Энэхүү замын өнгөт тэмдэглэгээ борооны усны улмаас урссан эсэх асуудлаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам арчлалтын хяналтын хэлтсийн Ахлах мэргэжилтэн Б.Ганбат дараах тодруулга, мэдээллийг хүргэлээ. 

Тэрбээр хэлэхдээ "Нарны замын хэсэгчилсэн засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд хийгдэж буй гарцны өмнөх өнгөт тэмдэглэгээний ажил бүрэн дуусаагүй. 

Борооны улмаас өнгөт тэмдэглэгээний илүүдэл материалууд урссан гэж олон нийтийн сүлжээгээр шүүмжилж байна. Технологийн хувьд өнгөт тэмдэглэгээний илүүдэл материалыг бэхжилтээ бүрэн авсны дараа шүүрдэж, хамж цэвэрлэж авдаг. Угаас ийм технологитой гэсэн үг. 

Өнгөт тэмдэглэгээ стандартын дагуу хийгдсэн. Ямар ч урсаж алга болсон зүйл байхгүй. Түрүүн дурдсанчлан тухайн бодис нь бэхжилтээ бүрэн авсны дараа илүүдэл материалыг нь хамж, шүүрдэж авдаг аргачлалаар хийдэг ажил" гэж тайлбарлав. 

Үргэлжлүүлэн "Нарны замын хэсэгчилсэн засвар шинэчлэлт тавдугаар сарын 7-нд эхэлж, хучилтын ажил хийгдсэн. Энэхүү хучилтын ажил бүрэн дууссан. 

Одоогийн байдлаар явган хүний зам, борооны ус зайлуулах шугам, явган хүний налуу зам гаргах гэх мэтчилэн ажил үргэлжилж байна. Мөн замын зорчих хэсгийн урд талд хоёр ширхэг ус шингээх худаг хийхээр төлөвлөж байгаа.  

Гэрээний хугацааны дагуу уг ажлыг долдугаар сарын 8-нд дуусгахаар тусгасан. Гэхдээ бид зургаадугаар сарын 1-нд бүрэн хийж дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа юм.

2024 онд Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр нийт 17 байршилд засвар шинэчлэлтийн ажил хийхээр төлөвлөсөн. Үүнээс 13 ажлын гэрээ байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар гурван байршилд ажил бүрэн дууссан бөгөөд нийт есөн байршилд засвар шинэчлэлтийн ажил хийгдээд явж байна.

Маргаашаас буюу тавдугаар сарын 10-13-ны хооронд дахин гурван байршилд засвар хийнэ" хэмээлээ. 

Хэсэгчлэн хаахаар төлөвлөж буй байршлуудын талаар: 

Засвар шинэчлэлт хийх байршлуудад зам хаах тухай мэдээллийг нийслэлийн Нийтийн тээврийн газар болон Тээврийн Цагдаагийн Албатай зөвшилцсөний үндсэнд 3-5 хоногийн өмнө олон нийтэд мэдээлдэг. 

  • Энэ долоо хоногийн хувьд тавдугаар сарын 10-ны 22:00 цагаас Зайсангийн ХААИС-ийн уулзвараас зүүн тийш Буган халиун ресторан хүртэлх авто замын засвар шинэчлэлтийн ажлыг хийнэ.
  • Төв вокзалаас хойш ТБД Андуудын уулзвар хүртэлх авто замын засвар шинэчлэлтийн ажил бий. 
  • Бага тойруугийн хэсэгчилсэн засвар шинэчлэлт буюу Цэцэг төвийн уулзвараас Цаг уурын уулзвар хүртэлх авто замын засварыг хийхдээ хөдөлгөөнийг хэсэгчлэн хаахаар төлөвлөөд байгааг Ахлах мэргэжилтэн Б.Ганбат хэллээ. 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"Амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулан ажилладаг алба хаагчдадаа баярлалаа"5 сар 17. 16:41Альцгеймер өвчин хүнээс хүнд халдах магадлалтай5 сар 17. 16:40Саналын хуудас нэр дэвшигчид болон нам эвсэлд гэсэн хоёр хэсэгтэй байна5 сар 17. 16:39Цэргийн ёслол, хүндэтгэлийн жагсаалд 1600 орчим алба хаагч, тусгай албаны техник хэрэгсэлтэй оролцов5 сар 17. 16:38Нэр дэвшигчдээс мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө шаардах нь хууль бус үйлдэл5 сар 17. 16:3726 жил сураггүй болсон эрэгтэй зооринд олзлогдсон байжээ5 сар 17. 16:37Сураггүй болсон уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ5 сар 17. 16:34"Шүүгчид өөрсөддөө хариуцлага тооцуулахгүй байх лоббиг хүчтэй хийсээр байна"5 сар 17. 16:31Газын зурваст АНУ-ын тусламж хүрэхэд бэлэн болов5 сар 17. 16:30Вийрават “Биг” Течакижатори: Монголын номын зах зээл жижигхэн ч боломж ихтэй5 сар 17. 16:22“Шинэ газрын тос” гэгдэх болсон зэсийг тойрсон хулгайн гэмт хэрэг дэлхий даяар нэмэгджээ5 сар 15. 16:03"Евро-Азийн зорчигчийн зах зээлээс Улаанбаатараар дамжих транзит зах зээлийг хөгжүүлнэ"5 сар 15. 16:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.