“Харри Поттер”-ын шүтэн бишрэгч Британийн хамгийн олон цуглуулгатай хүн болжээ


5-р сарын 1
15 цаг 56 минут

“Харри Поттер” уран зөгнөлт цуврал киноны нэгэн үнэнч шүтэн бишрэгч 250 мянган фунт стерлингийн үнэ бүхий 9000 гаруй эд зүйлийг цуглуулснаар Британийн хамгийн олон цуглуулгатай хүн болжээ.

 Өдгөө 44 настай Викториа Маклеан сүүлийн 20 гаруй жилийн турш өөрийн цуглуулгыг баяжуулсан байна. “Философийн чулуу” номыг уншсаныхаа дараа уг кинотой холбоотой анхны эд зүйлийг худалдан авч байжээ. Тэрбээр бага хүүгээ Харри гэж нэрлэсэн бөгөөд гэрийнх нь өнцөг булан бүрд өөрийнх нь цуглуулга байдаг хэмээн ярилаа. Түүний ээж мөн “Харри Поттер”-ын холбогдолтой эд зүйлсийг цуглуулах дуртай байжээ.

 В.Маклеан 2024 оны хоёрдугаар сард Британийн хамгийн олон цуглуулгатай хүнээр шалгарчээ. Тэрбээр хэлэхдээ, Харри Поттер бол зохиомол ертөнц, Хогвартст очих боломжгүй учраас би Хогвартсыг өөрийн гэртээ авчрахыг хүссэн гэв. Түүний гэр нөмрөг, малгай, саваа гэх мэт олон эд зүйлээр дүүрэн байдаг гэнэ.

Тэрбээр цуглуулган дундаасаа Дамблдорын ажлын өрөөний бяцхан хувилбар бүхий шүүгээндээ хамгийн дуртай бөгөөд энэ нь ойролцоогоор 35 мянган фунт стерлингийн үнэтэй байна. Дэлхийн хамгийн олон цуглуулгатай хүмүүсийн нэгийн хувиар шидтэний ертөнц үүссэн Их Британийн далбааг өргөж байгаадаа баяртай байна гэж тэрбээр хэлжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"Амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулан ажилладаг алба хаагчдадаа баярлалаа"5 сар 17. 16:41Альцгеймер өвчин хүнээс хүнд халдах магадлалтай5 сар 17. 16:40Саналын хуудас нэр дэвшигчид болон нам эвсэлд гэсэн хоёр хэсэгтэй байна5 сар 17. 16:39Цэргийн ёслол, хүндэтгэлийн жагсаалд 1600 орчим алба хаагч, тусгай албаны техник хэрэгсэлтэй оролцов5 сар 17. 16:38Нэр дэвшигчдээс мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө шаардах нь хууль бус үйлдэл5 сар 17. 16:3726 жил сураггүй болсон эрэгтэй зооринд олзлогдсон байжээ5 сар 17. 16:37Сураггүй болсон уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ5 сар 17. 16:34"Шүүгчид өөрсөддөө хариуцлага тооцуулахгүй байх лоббиг хүчтэй хийсээр байна"5 сар 17. 16:31Газын зурваст АНУ-ын тусламж хүрэхэд бэлэн болов5 сар 17. 16:30Вийрават “Биг” Течакижатори: Монголын номын зах зээл жижигхэн ч боломж ихтэй5 сар 17. 16:22“Шинэ газрын тос” гэгдэх болсон зэсийг тойрсон хулгайн гэмт хэрэг дэлхий даяар нэмэгджээ5 сар 15. 16:03"Евро-Азийн зорчигчийн зах зээлээс Улаанбаатараар дамжих транзит зах зээлийг хөгжүүлнэ"5 сар 15. 16:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.