ХХЗХ-оос сонгуулийн сурталчилгааг албан ёсны хаягнаас явуулах тухай МЭДЭГДЭЛ гаргажээ


5-р сарын 1
10 цаг 30 минут

ХХЗХ-оос сонгуулийн сурталчилгааг албан ёсны хаягнаас явуулах тухай МЭДЭГДЭЛ гаргажээ

МЭДЭГДЭЛ-д:

МЕТА компанийн Ази Номхон далайн бүс төвийн Азийн орнуудын олон нийтийн бодлогын хэлтсийн дарга Сенүра Абейвардена тэргүүтэй төлөөлөгчид 2024 оны 04 дүгээр сарын 22-26-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж Сонгуулийн ерөнхий хороо, Хүний эрхийн үндэсний комисс болон бусад холбогдох байгууллагуудтай уулзалт хийсэн болно.

Түүнчлэн Мета компаниас Сонгуулийн ерөнхий хороотой хамтран улс төрийн нам эвсэлүүд болон хэвлэл мэдээллийн салбарын сэтгүүлчдэд сонгуулийн сурталчилгаанд Фэйсбүүк платформыг хэрхэн ашиглах талаарх сургалт мэдээллийг 4-р сарын 25-ны өдөр зохион байгуулав. Энэхүү сургалтаар Фэйсбүүк орчинд Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны ил тод, нээлттэй, шударга байдлыг бүрдүүлэх, хуурамч мэдээ мэдээлэлийн устгах, тархалтыг бууруулах чиглэлээр тус компанийн баримтлаж буй зарчим, дүрмийн талаар танилцуулав.

Сургалтын үеэр тус компанийн зүгээс Фейсбүүк платформыг ашиглан сонгууль болон улс төртэй холбоотой аливаа зар сурталчилгааг явуулахдаа өөрийн Фэйсбүүк хаягийг заавал баталгаажуулах шаардлагатайг анхааруулсан. Иймээс хэрэв аливаа төрлийн улс төрийн болон сонгуулийн сурталчилгаа явуулах бол өөрийн Фэйсбүүкийн хаяг (profile account)-ийн мэдээллийг баталгаажуулах (ID authorization) шаардлагатайг анхаарна уу.

Фэйсбүүкийн хаягийн мэдээллийг баталгаажуулах (ID authorization) заавартай дараах холбоосоор орж танилцана уу.

https://www.crc.gov.mn/pages/show/z-vl-mzh-cahim-orchin 

Харилцаа холбооны зохицуулах хороо

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"Амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулан ажилладаг алба хаагчдадаа баярлалаа"5 сар 17. 16:41Альцгеймер өвчин хүнээс хүнд халдах магадлалтай5 сар 17. 16:40Саналын хуудас нэр дэвшигчид болон нам эвсэлд гэсэн хоёр хэсэгтэй байна5 сар 17. 16:39Цэргийн ёслол, хүндэтгэлийн жагсаалд 1600 орчим алба хаагч, тусгай албаны техник хэрэгсэлтэй оролцов5 сар 17. 16:38Нэр дэвшигчдээс мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө шаардах нь хууль бус үйлдэл5 сар 17. 16:3726 жил сураггүй болсон эрэгтэй зооринд олзлогдсон байжээ5 сар 17. 16:37Сураггүй болсон уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ5 сар 17. 16:34"Шүүгчид өөрсөддөө хариуцлага тооцуулахгүй байх лоббиг хүчтэй хийсээр байна"5 сар 17. 16:31Газын зурваст АНУ-ын тусламж хүрэхэд бэлэн болов5 сар 17. 16:30Вийрават “Биг” Течакижатори: Монголын номын зах зээл жижигхэн ч боломж ихтэй5 сар 17. 16:22“Шинэ газрын тос” гэгдэх болсон зэсийг тойрсон хулгайн гэмт хэрэг дэлхий даяар нэмэгджээ5 сар 15. 16:03"Евро-Азийн зорчигчийн зах зээлээс Улаанбаатараар дамжих транзит зах зээлийг хөгжүүлнэ"5 сар 15. 16:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.