АРХАНГАЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэний хэрэглээ маш хангалтгүй гарчээ


4-р сарын 26
15 цаг 09 минут

 Аймгийн ЭМГ-аас сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хоол үйлдвэрлэлийн байдалд үнэлгээ хийсэн байна.

 Үнэлгээгээр цэцэрлэгүүдийн ихэнх нь өмнөх зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж, хүүхдийн хоол үйлдвэрлэлийг сайжруулж байгаа ч хэд хэдэн нийтлэг дутагдал байсныг мэдээлж байна. Үүнд:

-       Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэний хэрэглээ маш хангалтгүй

-       Хүнсний ногооны нэр төрөл цөөн

-       Жимсний шүүс, аарц, сүүтэй будаа зэрэгт хийж байгаа элсэн чихрийн хэмжээ их

-       Эслэг агуулсан үр тариан бүтээгдэхүүний хэрэглээ бага  /бүхэл үрийн гурил, 2-р гурил, гурвалжин будаа, шар будаа, хөц будаа гэх мэт/

-       Зарим цэцэрлэгүүдэд давс, чихрийн хэрэглээ их

-       Ихэнх цэцэрлэгүүдийн бага үдийн цайны илчлэг маш хангалтгүй

байжээ.

 Бага насны хүүхдийн бие бялдар, сэтгэхүй, дотоод эрхтэн тогтолцоо хэвийн өсч хөгжихөд хэрэгцээтэй тэжээлийн бодисоор, булчин, бүх эрхтний үйл ажиллагааг хэвийн явуулахад хэрэгцээтэй илчлэгээр зогсолтгүй хангах шаардлагатай байдаг. Мөн хүүхдийн хөдөлгөөн ихэсч, илчлэг зарцуулалт нь нэмэгддэг тул зарцуулсан илчлэгийг хоол хүнсээр байнга нөхөж байх шаардлагатай. Мөн бага насны хүүхдийн оюуны хэвийн хөгжил нь хоол тэжээлийн байдлаас ихээхэн шалтгаалдаг байна. 

Иймд хүүхэд уураг, аминдэм, эрдэс бодисоор ялангуяа Д аминдэм, кальциар баялаг хүнс, хоолыг өдөр бүр тогтмол хэрэглэх шаардлагатай юм.  

Дээрх үнэлгээний дагуу гарсан дүгнэлт, зөвлөмжийг цэцэрлэгүүдэд хүргүүлэн цэцэрлэгийн хүүхдийн хоолыг ЭМС-ын 2020 оны “Хүн амын эрүүл хооллолтын зөвлөмж” батлах тухай А/215 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан “1-6 насны хүүхдийн эрүүл хооллолтын зөвлөмж”-ийг баримтлан хүүхдийн хоолны цэсийг зохиож, хүүхдийн эрүүл мэнд, дур сонирхолд нийцсэн экологийн цэвэр, аминдэм, эрдэс бодисоор баялаг бүтээгдэхүүнийг сонгон хоол үйлдвэрлэлд хэрэглэх талаар цэцэрлэгийн эрхлэгч нарт үүрэг, чиглэл өгчээ. 

ЭМС-ын 2020 оны “Хүн амын эрүүл хооллолтын зөвлөмж” батлах тухай А/215 дугаар тушаалд,

 1-3 насны хүүхэд хоногт:

-2 нэгж сүү, сүүн бүтээгдэхүүн /250 мл сүү эсвэл тараг, 60 гр аарц/,

-1 нэгж ногоо /түүхий ногоо 1 аяга, болсон ногоо бол ½  аяга/,

-1 нэгж жимс, жимсгэнэ /киви, жүрж, тоор, алим зэрэг жимс 1 ширхэг эсвэл байгалийн жимс, хатаасан жимс, цэвэр жимсний шүүс ½ аяга/, 

4-6 насны хүүхэд хоногт:

-3 нэгж сүү, сүүн бүтээгдэхүүн /375 мл сүү эсвэл тараг, 90 гр аарц/,

-2 нэгж ногоо /түүхий ногоо 2 аяга, болсон ногоо бол 1 аяга/,

-1 нэгж жимс, жимсгэнэ /киви, жүрж, тоор, алим зэрэг жимс 1 ширхэг эсвэл байгалийн жимс, хатаасан жимс, цэвэр жимсний шүүс ½ аяга/ хэрэглэхээр зөвлөсөн байдаг байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АН: МҮОНРТ-ийг уучлал гуйж, хариуцлага хүлээхийг шаардав9 цаг 37 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Ипотекийн зээлийн эх үүсвэр 1.2 их наяд болж, 10 мянган өрх орон сууцны зээлд хамрагдах боломж өнөөдрөөс бүрдлээ9 цаг 38 минутын өмнөЗалуусын ур чадварыг дээшлүүлснээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж байна9 цаг 39 минутын өмнөЗӨВЛӨГӨӨ: Улирлын чанартай харшлыг ханиад, томуунаас хэрхэн ялгах вэ?9 цаг 41 минутын өмнөТавдугаар сарын 11-нд БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ өдөр болно9 цаг 42 минутын өмнөБ.Баярмагнай: Мөнгөтэй нь цэргийн албанаас чөлөөлөгддөг, мөнгөгүй нь хаадаг хэлбэрийг хална9 цаг 43 минутын өмнөБ.Ганбат: Нарны замын өнгөт тэмдэглэгээ борооны усанд урсаж, арилахгүй9 цаг 44 минутын өмнөМАН нээлттэй сонсгол хийхээс "айж" байна9 цаг 44 минутын өмнөОУСК-аас эмэгтэйчүүд, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор М банканд 30 сая ам.долларын санхүүжилт олгов9 цаг 45 минутын өмнөАшиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо9 цаг 46 минутын өмнөХүүхдийн зуслангийн үнэ 340-695 мянган төгрөг байна5 сар 8. 16:25Монгол банхар дэлхийн аварга боллоо5 сар 8. 16:24
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.