ИБУИНХУ-аас англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв


4-р сарын 26
15 цаг 01 минут

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэргийн сайд Дэвид Камерон Монгол Улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалантай уулзаж, 23 дугаар сургуулиар  өнөөдөр зочлон, Pearson англи хэлний хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцлаа.

 Pearson англи хэлний хөтөлбөрийг манай улс 2022-2023 оны хичээлийн жилд 38 сургуульд туршилтаар хэрэгжүүлсэн бол энэ хичээлийн жилд төрийн өмчийн бүх ерөнхий боловсролын сургуулийн 5-6 дугаар ангийн 140 орчим мянган хүүхэд судалж байна. Ирэх хичээлийн жилд Pearson хөтөлбөрийг судлах сурагчдыг нэмэгдүүлнэ.  

 2023 онд баталсан Боловсролын ерөнхий хуулиар сурагчдын судлах үндсэн гадаад хэл нь англи хэл байхаар хуульчилсан. Тиймээс хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор ирэх 2024 оны 9 дүгээр сарын 1-нээс 3 дугаар ангийн сурагчид англи хэл үзэж эхэлнэ. Мөн энэ хүрээнд багш нарыг бэлтгэх, давтан сургах юм. Англи хэлний хөтөлбөрийг хэрэгжилтийг ИБУИНХУ-ын Гадаад хэргийг сайд дэмжихээ илэрхийлж 3 жилийн хугацаанд 10 сая фунтын дэмжлэг үзүүлнэ гэлээ. 

 Pearson англи хэлний хөтөлбөрөөс гадна тус улсын Кембрижийн их сургуультай манай улс боловсролын салбарт хамтран ажилладаг. Энэ хүрээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ерөнхий боловсролын тогтолцоог бүрдүүлэх, бэхжүүлэх ажил үе шаттай хэрэгжиж байна. 

 Мөн дэлхийн хэмжээнд их, дээд сургуулиудын эрэмбэ чансааг тогтоодог Times Higher Education байгууллагатай хамтран 2023 онд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа дээд боловсролын байгууллагуудын үндэсний эрэмбийг анх удаа тогтоосон. Хамтын ажиллагаа цаашид ч үргэлжилж тодорхой давтамжтайгаар эрэмбэ чансааг шинэчилж байх юм. Үндэсний үнэлгээний тогтолцоогоо бэхжүүлэх зорилгоор бид Английн AQA байгууллагатай мөн хамтран ажилладаг. 

Чевнингийн хөтөлбөрийн хүрээнд сүүлийн жилүүдэд манай улсаас Англи улсад 200 гаруй оюутан суралцаж төгсөөд байна. Тэтгэлгийн хэмжээ болон хамрагдах оюутны тоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Энэ мэтчилэн ИБУИНХУ болон Монгол Улсын боловсролын салбар дахь хамтын ажиллагаа улам бүр өргөжиж байна гэж БШУЯ мэдээлэв. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АН: МҮОНРТ-ийг уучлал гуйж, хариуцлага хүлээхийг шаардав5 цаг 22 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Ипотекийн зээлийн эх үүсвэр 1.2 их наяд болж, 10 мянган өрх орон сууцны зээлд хамрагдах боломж өнөөдрөөс бүрдлээ5 цаг 23 минутын өмнөЗалуусын ур чадварыг дээшлүүлснээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж байна5 цаг 25 минутын өмнөЗӨВЛӨГӨӨ: Улирлын чанартай харшлыг ханиад, томуунаас хэрхэн ялгах вэ?5 цаг 26 минутын өмнөТавдугаар сарын 11-нд БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ өдөр болно5 цаг 28 минутын өмнөБ.Баярмагнай: Мөнгөтэй нь цэргийн албанаас чөлөөлөгддөг, мөнгөгүй нь хаадаг хэлбэрийг хална5 цаг 28 минутын өмнөБ.Ганбат: Нарны замын өнгөт тэмдэглэгээ борооны усанд урсаж, арилахгүй5 цаг 29 минутын өмнөМАН нээлттэй сонсгол хийхээс "айж" байна5 цаг 29 минутын өмнөОУСК-аас эмэгтэйчүүд, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор М банканд 30 сая ам.долларын санхүүжилт олгов5 цаг 30 минутын өмнөАшиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо5 цаг 31 минутын өмнөХүүхдийн зуслангийн үнэ 340-695 мянган төгрөг байна5 сар 8. 16:25Монгол банхар дэлхийн аварга боллоо5 сар 8. 16:24
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.