Япон улс агаарын хэт халалтын түгшүүр зарлах системтэй болов


4-р сарын 25
14 цаг 01 минут

Япон улсын байгаль орчны яам өчигдөр буюу Лхагва гарагт агаарын хэт халалтын түгшүүр зарлах системийг нэвтрүүлжээ.

Тус улсад нэг жилд агаарын хэт халалтын улмаас амиа алдсан хүний тоо 1,000 давах болсон нь ийм арга хэмжээ авахад хүргэсэн байна.

Өнгөрсөн зуны дундаж агаарын температур албан ёсны хэмжилт эхэлсэн 1898 оноос хойших хамгийн дээд хэмжээнд хүрснийг Японы Цаг Уурын Байгууллага мэдээлсэн юм.

Агаарын хэт халалтын түгшүүрийг бүс нутаг тус бүрээр зарлах бөгөөд ингэсэн тохиолдолд урьдчилж бэлдсэн номын сан зэрэг нийтийн байгууламжуудыг “халуунаас хоргодох байр” болгон ашиглаж эхлэх юм байна.

Системийн идэвхтэй байх хугацаа аравдугаар сарын 23 хүртэл үргэлжлэх гэнэ.

Агаарын температур аюултай түвшинд хүрч халахыг байгаль орчны яам өмнөх өдрийнх нь 14:00 цагийн орчимд зарлаж, тухайн өдөр зохион байгуулагдах спортын уралдаан тэмцээн зэрэг эрсдэлтэй арга хэмжээнүүдийг хориглох ажээ.

Ингэхдээ тухайн мужийн нутаг дэвсгэрт байрлуулсан хяналтын станцуудын агаарын температур, чийгшил зэрэг хэмжилтүүд дээр үндэслэн гаргадаг “халалтын индекс” 35-ыг давсан тохиолдолд түгшүүр зарлаж байх юм байна. 

Эх сурвалж: Kyodo News

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АН: МҮОНРТ-ийг уучлал гуйж, хариуцлага хүлээхийг шаардав9 цаг 1 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Ипотекийн зээлийн эх үүсвэр 1.2 их наяд болж, 10 мянган өрх орон сууцны зээлд хамрагдах боломж өнөөдрөөс бүрдлээ9 цаг 2 минутын өмнөЗалуусын ур чадварыг дээшлүүлснээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж байна9 цаг 4 минутын өмнөЗӨВЛӨГӨӨ: Улирлын чанартай харшлыг ханиад, томуунаас хэрхэн ялгах вэ?9 цаг 6 минутын өмнөТавдугаар сарын 11-нд БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ өдөр болно9 цаг 7 минутын өмнөБ.Баярмагнай: Мөнгөтэй нь цэргийн албанаас чөлөөлөгддөг, мөнгөгүй нь хаадаг хэлбэрийг хална9 цаг 7 минутын өмнөБ.Ганбат: Нарны замын өнгөт тэмдэглэгээ борооны усанд урсаж, арилахгүй9 цаг 8 минутын өмнөМАН нээлттэй сонсгол хийхээс "айж" байна9 цаг 8 минутын өмнөОУСК-аас эмэгтэйчүүд, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор М банканд 30 сая ам.долларын санхүүжилт олгов9 цаг 9 минутын өмнөАшиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо9 цаг 10 минутын өмнөХүүхдийн зуслангийн үнэ 340-695 мянган төгрөг байна5 сар 8. 16:25Монгол банхар дэлхийн аварга боллоо5 сар 8. 16:24
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.