Сэлбэ дэд төв орчмын хашааны газрыг 260 сая төгрөгөөр үнэлж байна


4-р сарын 25
13 цаг 58 минут

Сэлбэ дэд төв орчмын хашааны газрыг 260 сая төгрөгөөр үнэлж байна

Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөх төслийн хүрээнд Сэлбэ дэд төв орчимд иргэдийн хашааны газрыг чөлөөлж, орон сууцжуулахаар зөвшилцөл хийгдсэн. “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн мэдээлснээр Сэлбэ дэд төвийг түшиглэн орон сууцжуулах хүрээнд Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны гэр хорооллын 158 га газрын 2206 нэгж талбарыг чөлөөлж, дахин төлөвлөхөөр болсон билээ.

Оршин суугчдын хувьд газар чөлөөлөлтийн ажлыг дэмжин, хөрөнгийн үнэлгээнд хамтран ажиллаж байгаа ч яг хэдэн төгрөгөөр газрыг нь үнэлж авах эсэх хариу хүлээлттэй хэвээр байна. Бид энэ талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөлтийн хэлтсийн дарга н.Мөнхбаяраас тодрууллаа.

-Газар чөлөөлөлтийн ажил сар гаруйн хугацаанд үргэлжилж байна. Одоогийн байдлаар газар чөлөөлтийг дэмжээгүй 50 иргэн байгаа бол үлдсэн 1475 иргэн буюу оршин суугчдын 96 хувь нь газар чөлөөлөлтийг дэмжсэн. Хээрийн хэмжилт буюу хөрөнгийн үнэлгээг 1324 буюу нийт иргэдийн 59 хувьд нь хийсэн. Үнэлгээний тайлангууд хүлээлтийн байдалтай байна. Өнөөдрийн байдлаар 80 орчим тайлан ирснээс 56 иргэн зөвшөөрсөн, үлдсэн иргэдийн хувьд гэр бүлээрээ ярилцан шийдвэрт хүрнэ гэсэн хариу ирүүлсэн. Ерөнхийдөө газрын 1 м.кв-ийн үнэлгээг гурван янзаар гаргасан. Төв зам дагуух газрыг 1 м.кв-ыг 380 мянга, дараагийн түвшний байршилд 240 мянга, өндөрлөг хэсэгт байгаа айлын газрыг 1 м.кв-ыг нь 175 мянга гэсэн үнэлгээг мэргэжлийн байгууллагын ажилтнууд тогтоосон. Гуравдугаар сарын 6-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар газар чөлөөлтийн тухай журам дэмжигдэн, гуравдугаар сарын 18-наас Сэлбэ дэд төвийн иргэдтэй ажиллах, ажлын хэсэг үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Түүнээс хойш айл өрхүүдийн 60 орчим хувьд хөрөнгийн үнэлгээ хийгдсэн байгаа учир ажил маань хурдацтай явж байна гэлээ.

Тодруулж хэлбэл, дээрх бүсэд амьдардаг иргэн 700 м2 газартай гэж бодоход 1 м.кв-ыг 380 мянган төгрөгөөр үнэлүүлэхэд 260 сая төгрөг болж буй. Иргэн энэхүү мөнгөө бэлнээр авч болно, аль эсвэл хашааны газраа орон сууцаар сольж болно. Харин орон сууц ашиглалтад орох хүртэл амьдрах байрных нь түрээсийн төлбөрийг нийслэлээс даах гэрээтэйгээр талууд харилцан тохиролцох боломжтой байгаа юм.

Б.ЭРДЭНЭЗАЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АН: МҮОНРТ-ийг уучлал гуйж, хариуцлага хүлээхийг шаардав5 сар 9. 14:00Л.Оюун-Эрдэнэ: Ипотекийн зээлийн эх үүсвэр 1.2 их наяд болж, 10 мянган өрх орон сууцны зээлд хамрагдах боломж өнөөдрөөс бүрдлээ5 сар 9. 13:59Залуусын ур чадварыг дээшлүүлснээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж байна5 сар 9. 13:58ЗӨВЛӨГӨӨ: Улирлын чанартай харшлыг ханиад, томуунаас хэрхэн ялгах вэ?5 сар 9. 13:56Тавдугаар сарын 11-нд БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ өдөр болно5 сар 9. 13:55Б.Баярмагнай: Мөнгөтэй нь цэргийн албанаас чөлөөлөгддөг, мөнгөгүй нь хаадаг хэлбэрийг хална5 сар 9. 13:54Б.Ганбат: Нарны замын өнгөт тэмдэглэгээ борооны усанд урсаж, арилахгүй5 сар 9. 13:54МАН нээлттэй сонсгол хийхээс "айж" байна5 сар 9. 13:53ОУСК-аас эмэгтэйчүүд, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор М банканд 30 сая ам.долларын санхүүжилт олгов5 сар 9. 13:52Ашиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо5 сар 9. 13:51Хүүхдийн зуслангийн үнэ 340-695 мянган төгрөг байна5 сар 8. 16:25Монгол банхар дэлхийн аварга боллоо5 сар 8. 16:24
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.