Төвийн бүсийн хөл бөмбөгийн аваргууд тодров


4-р сарын 24
15 цаг 35 минут

 Төвийн бүсийн хөл бөмбөгийн “Мөрөөдлийн гоол” тэмцээнийг энэ сарын 21,22-ны өдрүүдэд Зуунмод хотноо зохион байгууллаа. Тэмцээнд Төв, Дархан-Уул, Сэлэнгэ, Өмнөговь, Дундговь аймгийн ЕБС-ийн 15 баг, 198 өсвөрийн тамирчин сурагчид оролцсон юм.  

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Нийтийн хөлбөмбөг” дэд хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлж байна. Дэд хөтөлбөрт тусгасны дагуу “Мөрөөдлийн гоол” тэмцээнийг зохион байгуулж байгаа юм. 

Тэмцээнд хөвгүүд U12, U14, U16, охид U12, U14 насны ангилалд багууд хурд хүч, авхаалж самбаагаа сорьж аваргуудаа тодрууллаа.

 Тэмцээний U12 насны охидын ангилалд тэргүүн байрт Дундговь аймгийн Говийн Ирээдүй сургууль, дэд байрт Төв аймгийн Хүмүүн цогцолбор сургууль, гутгаар байрт Дархан-Уул аймгийн 4-р сургууль шалгарав. 

U12 насны хөвгүүдийн ангилалд тэргүүн байрт Дархан-Уул аймгийн 18-р сургууль, дэд байрт Төв аймгийн Хүмүүн цогцолбор сургууль, гутгаар байрт Сэлэнгэ аймгийн СБ-1-р сургууль шалгарлаа.

 U14 насны хөвгүүдийн ангилалд тэргүүн байрыг Дархан-Уул аймгийн Од сургууль, дэд байрыг Төв аймгийн Хүмүүн Цогцолбор сургууль, гутгаар байрыг Сэлэнгэ аймгийн Мандал 3-р сургууль эзлэв.

 U16 насны хөвгүүдийн ангилалд тэргүүн байрыг Дархан-Уул аймгийн Оюуны ундраа сургууль, дэд байрыг Сэлэнгэ аймгийн Мандал 3-р сургууль, гутгаар байрыг Төв аймгийн Хүмүүн цогцолбор сургууль тус тус эзэллээ. 

МХБХ-ны ерөнхийлөгч М.Болдоос тус тэмцээний талаар тодруулахад, “Энэхүү тэмцээн нь хүүхдүүдийг багаас хөл бөмбөгийн спорттой танилцуулах, мэргэжлийн хөл бөмбөгийн суурийг тавьж, элит багийг бүрдүүлэх эхлэл болж байгаа явдал юм” гэв.

 Төв аймгийн Хүмүүн цогцолбор сургуулийн багийн тамирчин Г.Амаржаргал, “Сэтгэгдэл маш сайхан байна. Бага байхдаа би их удаан хөдөлгөөнтэй байсан хэдий ч энэхүү спортоор хичээллэснээс хойш маш их эрч хүчтэй болсон. Сандрал бага байгаа, цаашдаа ч улам их шаргуу хичээллэх зорилготой байна” гэв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АН: МҮОНРТ-ийг уучлал гуйж, хариуцлага хүлээхийг шаардав3 цаг 33 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Ипотекийн зээлийн эх үүсвэр 1.2 их наяд болж, 10 мянган өрх орон сууцны зээлд хамрагдах боломж өнөөдрөөс бүрдлээ3 цаг 34 минутын өмнөЗалуусын ур чадварыг дээшлүүлснээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж байна3 цаг 36 минутын өмнөЗӨВЛӨГӨӨ: Улирлын чанартай харшлыг ханиад, томуунаас хэрхэн ялгах вэ?3 цаг 37 минутын өмнөТавдугаар сарын 11-нд БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ өдөр болно3 цаг 39 минутын өмнөБ.Баярмагнай: Мөнгөтэй нь цэргийн албанаас чөлөөлөгддөг, мөнгөгүй нь хаадаг хэлбэрийг хална3 цаг 39 минутын өмнөБ.Ганбат: Нарны замын өнгөт тэмдэглэгээ борооны усанд урсаж, арилахгүй3 цаг 40 минутын өмнөМАН нээлттэй сонсгол хийхээс "айж" байна3 цаг 40 минутын өмнөОУСК-аас эмэгтэйчүүд, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор М банканд 30 сая ам.долларын санхүүжилт олгов3 цаг 41 минутын өмнөАшиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо3 цаг 42 минутын өмнөХүүхдийн зуслангийн үнэ 340-695 мянган төгрөг байна5 сар 8. 16:25Монгол банхар дэлхийн аварга боллоо5 сар 8. 16:24
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.