Олимпын мөнгөн медальт тамирчин Кэт Бишоп “Алсуур ялалт" номынхоо нээлтийг Монголд хийлээ


4-р сарын 24
15 цаг 30 минут

Кембрижийн их сургуулийн багш, олимпын мөнгөн медальт тамирчин Кэт Бишоп номынхоо нээлтийг Монголд хийлээ. 

Тодруулбал ялалтын тухай үзэл бодлыг өгүүлэх “Алсуур ялалт” номынхоо нээлтийг Шангри-Ла зочид буудалд өнөөдөр (2024.04.24)-нд зохион байгуулж, уншигчидтай уулзсан юм. 

Түүний намтрыг товч танилцуулбал:

  • Сэлүүрт завины тамирчин байхдаа гурван удаа олимпын наадамд оролцсон бөгөөд 2003 оны ДАШТ-ий тэргүүн байр, 2004 оны олимпын наадмын мөнгөн медальт тамирчин юм.
  • 10 гаруй жил Их Британийн Гадаад Харилцааны Яаманд олон улсын хэлэлцээрийн хэлтэст дипломатч байсан.
  • Кембрижийн их сургуулийн эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрт багшаар ажилладаг. 

Эдгээр туршлагадаа үндэслэн туурвисан “Алсуур ялалт” номын тухай зохиолч Кэт Бишоптой ярилцлаа. 



-Сайн байна уу. Энэхүү номын ерөнхий агуулгыг тайлбарлана уу? 

-21 дүгээр зуунд олон цогц асуудлыг шийдэхийн тулд ялалт, амжилтыг бид арай өөр өнцгөөр харах хэрэгтэй болж байгаа. Энэ нь дан ганц бие хүн биш хамтдаа суралцаж, хөгжих тухай ойлголт юм.

Хамтран хөгжиж суралцсанаар цаашид урт хугацаандаа олон боломжийг нээлттэй болгодог. Өөрөөр хэлбэл амжилт гэдэг бол зөвхөн онц дүн авах, уралдаан тэмцээнд түрүүлэх, ашиг орлого олох тухай ойлголт биш. 

-Амжилттай амьдрах гэдэг нь элбэг хангалуун болохоос илүү амар тайван, асуудал багатай байх тухай ойлголт гэж зарим хэсэг нь тайлбарладаг. Үүнийг та хэрхэн харж, номонд тусгасан бэ?

-Утга учиртай, амар амгалан, тайван байх гэсэн гурван философиор илэрхийлэгдэж байгаа. Үүнийг гурван "C" хэмээн тодорхойлсон. 

  • Clarity буюу зорилгоо тодорхойлох
  • Constant learning буюу тасралтгүй суралцах
  • Connection буюу хүмүүстэй холбоо харилцаатай байх.

Тухайлбал найз нөхөд, танил тал зэрэг бүхий л төрлийн харилцаа эргээд хүний амьдралыг утга учиртай, бүрэн дүүрэн болгож өгдөг. Цаашилбал эдгээр нь бидний сэтгэл зүйн эрүүл мэндэд нөлөөлөхүйц хүчин зүйл болно. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

-Энэхүү номын агуулгад ялалт, амжилтыг чухам ямар тодотголоор илэрхийлж байгаа вэ? 

-Амжилт нь байнгын олон хувилбарт, утга учиртай шалгуур дээр суурилдаг.

Таны чухалчилж үздэг бусад салбарууд, туршлага, сургалт хөгжлийн талбарууд, таны хөгжүүлж, хөрөнгө оруулалт хийхийг хүсэж буй харилцаа, нийгмийн нөлөө гэх мэтчилэн. 

-Та олон салбарт өөрийгөө сорьж, хөгжүүлдэг юм байна. Тэгвэл номын зохиогчийн хувьд өөрийгөө танилцуулна уу? 

-Бусдаас өөрөөр бодож, сэтгэснээр тодорхой хэдэн салбарт амжилт үзүүлсэн болов уу. 

Мэдээж аливаа зүйлээс суралцах маш их дуртай. Суралцсан туршлагадаа тулгуурлан энэ философио бодит амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээж байна. 

-"Алсуур ялалт" номыг бичих болсон сэдэл санаа хэрхэн яаж төрсөн бэ? 

-Өмнө нь олимпын гурван удаагийн тэмцээнд оролцож байсан. 

Гэхдээ эхний хоёртоо сайн оролцож чадаагүй. Яагаад гэвэл эргэн тойронд байгаа хүмүүсийг өрсөлдөгч гэж харж байсан. 

"Бүх хүнтэй өрсөлдөж, илүү гарах ёстой", "Сул дорой байдлаа харуулж болохгүй" гэх сэтгэл зүйтэй байлаа. Ингээд олимпын хоёр дахь тэмцээндээ ороод есдүгээр байранд орсон. Энэ нь сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж, хямралд оруулсан удаатай. 

Миний бодол, хандлага намайг хойш татаж, ахиц дэвшил авчрахгүй байгааг анзаарсан. Улмаар өөр арга бодож эхэлсэн гэсэн үг. 

Сүүлийн 20 гаруй жил спортоор хичээллэхдээ ойлгосон хэд хэдэн зүйл бий. 

Ганцаараа хичээж, ганцаараа бусадтай өрсөлдөх биш хамтдаа нийтээрээ тасралтгүй суралцсанаар бүгдээрээ суралцаж, сайжирдаг. Энэ санаа бол номын маань гол үзэл. 

Шинэ шийдлийг олохын тулд бүгд хамтдаа эрэл хайгуул хийж, нэгдэж ажиллах хэрэгтэй.

Мөн тэрбээр "Спортод биеийн хүч эсвэл техникээр бусдыг даван дийлэх нь боломжгүй зүйл. Хамгийн чухал нь багийн гишүүд хоорондоо холбогдож, нэгнийгээ сайтар ойлгох нь зүйтэй. 

Харин дипломат харилцаанд хүн хоорондын бат бэх харилцаа нь тухайн хурцадсан нөхцөл байдлыг сайжруулах цорын ганц хүчин зүйл болно" гэдгийг хэлж байсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АН: МҮОНРТ-ийг уучлал гуйж, хариуцлага хүлээхийг шаардав8 цаг 15 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Ипотекийн зээлийн эх үүсвэр 1.2 их наяд болж, 10 мянган өрх орон сууцны зээлд хамрагдах боломж өнөөдрөөс бүрдлээ8 цаг 16 минутын өмнөЗалуусын ур чадварыг дээшлүүлснээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж байна8 цаг 17 минутын өмнөЗӨВЛӨГӨӨ: Улирлын чанартай харшлыг ханиад, томуунаас хэрхэн ялгах вэ?8 цаг 19 минутын өмнөТавдугаар сарын 11-нд БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ өдөр болно8 цаг 20 минутын өмнөБ.Баярмагнай: Мөнгөтэй нь цэргийн албанаас чөлөөлөгддөг, мөнгөгүй нь хаадаг хэлбэрийг хална8 цаг 21 минутын өмнөБ.Ганбат: Нарны замын өнгөт тэмдэглэгээ борооны усанд урсаж, арилахгүй8 цаг 21 минутын өмнөМАН нээлттэй сонсгол хийхээс "айж" байна8 цаг 22 минутын өмнөОУСК-аас эмэгтэйчүүд, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор М банканд 30 сая ам.долларын санхүүжилт олгов8 цаг 23 минутын өмнөАшиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо8 цаг 24 минутын өмнөХүүхдийн зуслангийн үнэ 340-695 мянган төгрөг байна5 сар 8. 16:25Монгол банхар дэлхийн аварга боллоо5 сар 8. 16:24
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.