Ном, зохиогчийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр тохиож байна


4-р сарын 23
15 цаг 24 минут

Ном, зохиогчийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна.

 НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-гоос анх 1995 онд жил бүрийн 4 дүгээр сарын 23-ны өдрийг “Дэлхийн ном болон зохиогчийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхаглан зарласан.  Үүнээс хойш энэ өдрийг дэлхийн 100 гаруй оронд зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл илэрхийлэх, ном уншихын ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор тэмдэглэж ирсэн байна.

 Манай улсад жил бүр “Дэлхийн номын өдөр”-ийг тэмдэглэж, номын сангууд, хэвлэх үйлдвэр, хэвлэлийн газар, зохиолчид өргөнөөр оролцон, иргэд, хүүхэд залуучуудын дунд ном эрдмийг сурталчлах, зохиолч, хэвлэн нийтлэгчдийн ном бүтээлийг алдаршуулж, олон нийтэд түгээх, хямдралтай номын худалдаа хийх  ажлыг өргөнөөр зохион байгуулж ирсэн. 

Хүн бүрд номын үнэ цэнийг ойлгуулах, ном бүтээх, хадгалж хамгаалах үйл хэрэгт дэмжлэг үзүүлэхийг уриалдаг энэ өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-гоос “Дэлхийн номын нийслэл” хөтөлбөрийг 2001 онд эхлүүлсэн байдаг. Энэ хөтөлбөрийн хүрээнд жил бүр номыг сурталчилж, ном уншихыг хөхиүлэн дэмждэг хотыг шалгаруулан Дэлхийн номын нийслэл хэмээн өргөмжилдөг уламжлал тогтсон билээ. Дэлхийн номын нийслэлээр шалгарсан хот нь тухайн жилийн дөрөвдүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн бүтэн жилийн турш Дэлхийн номын нийслэл хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэх чиглэлээр төрөл бүрийн үйл ажиллагаа явуулдаг байна.

 Зохиогчийн эрх  гэдэг нь өвөрмөц шинж бүхий оюуны бүтээл туурвисан бүтээгч буюу зохиогчид хууль ёсны дагуу тухайн бүтээлийг цаашид хэрэглэж, түгээхээр олгож буй онцгой эрхийг хэлдэг. Онцгой эрхийг зөвхөн тодорхой цаг хугацааны туршид эзэмших боломжтой. Тухайн эрх нь бүрэн төгс биш бөгөөд зарим нэг тодорхой хязгаарлалт болон үл тооцогдох нөхцөлөөр хязгаарлагддаг, жишээ нь зохиогчийн эрхийн хуулийн хүрээнд шударга хэрэглээ гэсэн зарчмын дагуу бусад хүн зохиогчийн эрхээр хамгаалагдсан бүтээлийг ашиглаж болдог.

Зохиогчийн эрх нь оюуны өмчийн нэг төрөл бөгөөд зарим нэг төрлийн бүтээлч ажилд хамааралтай. Ихэнх улс орон зохиогчийн эрхийн хамгаалалттай ажлыг заавал биет хэлбэрт оруулсан байхыг шаарддаг байна. Бернийн конвенцын дагуу "Утга зохиол ба урлагийн бүтээл" гэсэн нэр томьёонд бүтээсэн арга, хэлбэрийг үл харгалзан утга зохиол, шинжлэх ухаан, урлагийн бүх бүтээл, тухайлбал ном товхимол болон бусад бичмэл зохиолыг багтаадаг байна.

Монгол Улсын Үндсэн хуульд оюуны өмч нь бүтээн туурвигчийнхаа өмч мөн болохыг, зохиол бүтээл туурвих, түүнийхээ үр шимийг хүртэх нь хүний үндсэн эрх, эрх чөлөөний нэг болохыг тунхаглан заасан байдаг. Энэ дагуу 1993 оны 6 дугаар сарын 22-нд Монгол Улсын Зохиогчийн эрхийн тухай хууль батлагдан, тухайн оны есдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээр утга зохиол, урлаг, шинжлэх ухааны бүтээл туурвигчид өөрийн бүтээлдээ зохиогчийн эрх эдлэх, бүтээлийнхээ үр шимийг хүртэх боломжтой болсон байдаг. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АН: МҮОНРТ-ийг уучлал гуйж, хариуцлага хүлээхийг шаардав1 цаг 49 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Ипотекийн зээлийн эх үүсвэр 1.2 их наяд болж, 10 мянган өрх орон сууцны зээлд хамрагдах боломж өнөөдрөөс бүрдлээ1 цаг 50 минутын өмнөЗалуусын ур чадварыг дээшлүүлснээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж байна1 цаг 51 минутын өмнөЗӨВЛӨГӨӨ: Улирлын чанартай харшлыг ханиад, томуунаас хэрхэн ялгах вэ?1 цаг 53 минутын өмнөТавдугаар сарын 11-нд БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ өдөр болно1 цаг 54 минутын өмнөБ.Баярмагнай: Мөнгөтэй нь цэргийн албанаас чөлөөлөгддөг, мөнгөгүй нь хаадаг хэлбэрийг хална1 цаг 55 минутын өмнөБ.Ганбат: Нарны замын өнгөт тэмдэглэгээ борооны усанд урсаж, арилахгүй1 цаг 56 минутын өмнөМАН нээлттэй сонсгол хийхээс "айж" байна1 цаг 56 минутын өмнөОУСК-аас эмэгтэйчүүд, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор М банканд 30 сая ам.долларын санхүүжилт олгов1 цаг 57 минутын өмнөАшиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо1 цаг 58 минутын өмнөХүүхдийн зуслангийн үнэ 340-695 мянган төгрөг байна5 сар 8. 16:25Монгол банхар дэлхийн аварга боллоо5 сар 8. 16:24
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.