АНУ-ын Элчин сайдын хэргийг түр хамаарагч Мэттью Фэрэнсийг хүлээн авч уулзав


4-р сарын 22
18 цаг 02 минут

 Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг өнөөдөр АНУ-ын Элчин сайдын хэргийг түр хамаарагч Мэттью Фэрэнсийг хүлээн авч уулзлаа. 

 

АНУ дахь шүүхийн захиргааны холбооноос зохион байгуулдаг томоохон хурал, чуулга уулзалтуудад захиргааны байгууллагын албан хаагчдыг тогтмол хамруулж, оролцоог хангах сонирхлоо Ерөнхий зөвлөлийн дарга уулзалтын эхэнд илэрхийлэв. Цаашид Монгол Улсад бусад улс орны шүүхийн захиргааны байгууллагын албан хаагчдыг хамруулсан Олон улсын түвшний бага хурлыг  зохион байгуулахад бүх талаар хамтран ажиллах боломжтой талаар ярилцав.  

 

АНУ-ын Конгрессын дэргэдэх Олон улсын манлайллын төвөөс хэрэгжүүлдэг ”Нээлттэй дэлхий” хөтөлбөрт оролцогчдын тоог нэмэгдүүлэх, тус улсын Засгийн газраас санхүүжилттэй бусад солилцооны хөтөлбөрт Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, ажлын албаны албан хаагчид, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг тогтмол хамруулахад анхаарахыг хүсэв. Мөн стандарт, шаардлага хангасан шүүхийн загвар байрыг бий болгох тал дээр хоёр талаас хичээл зүтгэл гарган ажиллах тухай ярилцаж, шаардагдах танилцуулгыг холбогдох газарт уламжилж албан бичгээр хариу ирүүлэхээр тохиролцов. 

 

Тус уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Р.Онончимэг, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга АНУ-ын ЭСЯ-ны Улс төрийн хэлтсийн ажилтан Мюриэл Адамс болон Улс төрийн мэргэжилтэн М.Номинцэцэг нар байлцав. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АН: МҮОНРТ-ийг уучлал гуйж, хариуцлага хүлээхийг шаардав7 цаг 34 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Ипотекийн зээлийн эх үүсвэр 1.2 их наяд болж, 10 мянган өрх орон сууцны зээлд хамрагдах боломж өнөөдрөөс бүрдлээ7 цаг 35 минутын өмнөЗалуусын ур чадварыг дээшлүүлснээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж байна7 цаг 37 минутын өмнөЗӨВЛӨГӨӨ: Улирлын чанартай харшлыг ханиад, томуунаас хэрхэн ялгах вэ?7 цаг 38 минутын өмнөТавдугаар сарын 11-нд БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ өдөр болно7 цаг 39 минутын өмнөБ.Баярмагнай: Мөнгөтэй нь цэргийн албанаас чөлөөлөгддөг, мөнгөгүй нь хаадаг хэлбэрийг хална7 цаг 40 минутын өмнөБ.Ганбат: Нарны замын өнгөт тэмдэглэгээ борооны усанд урсаж, арилахгүй7 цаг 41 минутын өмнөМАН нээлттэй сонсгол хийхээс "айж" байна7 цаг 41 минутын өмнөОУСК-аас эмэгтэйчүүд, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор М банканд 30 сая ам.долларын санхүүжилт олгов7 цаг 42 минутын өмнөАшиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо7 цаг 43 минутын өмнөХүүхдийн зуслангийн үнэ 340-695 мянган төгрөг байна5 сар 8. 16:25Монгол банхар дэлхийн аварга боллоо5 сар 8. 16:24
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.