Олон улсын Монгол судлалын XVI бага хурал АНУ-д боллоо


2-р сарын 14
12 цаг 03 минут

“Олон улсын Монгол судлалын эрдэм шинжилгээний XVI бага хурал” АНУ-ын Смитсониан хүрээлэнд энэ сарын 2-3-нд амжилттай болсон тухай ГХЯ мэдээлжээ. 

Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ, Монгол Соёлын төвтэй хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг хуралд Жорж Вашингтоны их сургууль, Пенсильванийн их сургууль, Канзасын их сургууль, Роджерс их сургууль, Делаверийн их сургууль, Жонс Хопконс их сургууль, Мичиганы их сургууль, Баруун Вашингтоны их сургууль, Зүүн Тенниси мужийн их сургууль, АНУ-ын Төрийн Департаментын харьяа дипломат институт, Лондон хотын Коуртаулд урлагийн институтийн эрдэмтэн судлаач оролцсон байна. 

Монгол Улсаас СУИС, "Сити" их сургууль, Монгол Улсын консерватори, Оуэн Латтимор судлалын төвийн нийт 33 эрдэмтэн, судлаач илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлжээ.  

Элчин сайд Ө.Батбаяр бага хурлыг нээж хэлэхдээ, АНУ монгол судлалын баялаг түүх, өв сантай, дэлхийн монгол судлалын цаашдын хөгжилд АНУ-ын монголч эрдэмтдийн үүрэг оролцоо нэн чухал юм гэдгийг онцоллоо.

Тэрбээр, Хойд Америкийн монгол судлалын бүсчилсэн хурлыг тогтмолжуулан өргөжүүлэх шаардлагатай байгааг хэлэв. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх монгол судлалыг эрчимтэй хөгжүүлэх, олон улсад түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд 5 жил тутам зохион байгуулдаг Олон улсын монголч эрдэмтний их хурлыг гурван жил тутамд зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн.

Үүний дагуу, Олон улсын монголч эрдэмтний XIII их хурлыг 2026 онд Улаанбаатар хотод зохион байгуулахаар ГХЯ, Монгол судлалын Үндэсний зөвлөл, Олон улсын монгол судлалын холбоо зэрэг байгууллага хамтран ажиллаж байна гэв.

Бага хурлын үеэр “Монголын түүх”, “Уран зохиол”, “Соёл урлаг”, “Хэл шинжлэл”, “Оуэн Латтимор судлал”, “Номын сан ба мэдээллийн технологи”, “Жендэрийн асуудал”, “Боловсрол” зэрэг салбар хуралдаан болжээ. Түүнчлэн, Смитсониан хүрээлэнд Монголын Байгалийн гэрэл зургийн нийгэмлэгийн “Mongolia Captured” гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэлээ.

Зочид төлөөлөгчид конгрессын Номын сангийн Азийн хэсэгт байрлах Монголтой холбогдолтой ховор ном, бүтээлтэй танилцсан байна. Энэ удаагийн хурлыг АНУ-ын соёлын салбарын хамгийн нэр хүндтэй байгууллагын нэг “Смитсониан институт” хүрээлэнд зохион байгуулснаар онцлог байсныг ГХЯ-наас мэдээллээ. 

Хоёр өдөр үргэлжилсэн хуралд, нийт 150 гаруй зочид төлөөлөгч оролцжээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АН: МҮОНРТ-ийг уучлал гуйж, хариуцлага хүлээхийг шаардав1 цаг 50 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Ипотекийн зээлийн эх үүсвэр 1.2 их наяд болж, 10 мянган өрх орон сууцны зээлд хамрагдах боломж өнөөдрөөс бүрдлээ1 цаг 50 минутын өмнөЗалуусын ур чадварыг дээшлүүлснээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж байна1 цаг 52 минутын өмнөЗӨВЛӨГӨӨ: Улирлын чанартай харшлыг ханиад, томуунаас хэрхэн ялгах вэ?1 цаг 54 минутын өмнөТавдугаар сарын 11-нд БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ өдөр болно1 цаг 55 минутын өмнөБ.Баярмагнай: Мөнгөтэй нь цэргийн албанаас чөлөөлөгддөг, мөнгөгүй нь хаадаг хэлбэрийг хална1 цаг 55 минутын өмнөБ.Ганбат: Нарны замын өнгөт тэмдэглэгээ борооны усанд урсаж, арилахгүй1 цаг 56 минутын өмнөМАН нээлттэй сонсгол хийхээс "айж" байна1 цаг 56 минутын өмнөОУСК-аас эмэгтэйчүүд, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор М банканд 30 сая ам.долларын санхүүжилт олгов1 цаг 57 минутын өмнөАшиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо1 цаг 59 минутын өмнөХүүхдийн зуслангийн үнэ 340-695 мянган төгрөг байна5 сар 8. 16:25Монгол банхар дэлхийн аварга боллоо5 сар 8. 16:24
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.