Сонгогчийг санал өгөх боломжоор хангаагүй бол хуулийн хариуцлага хүлээнэ


5-р сарын 15
15 цаг 53 минут

Санал авах өдөр ажиллаж байгаа ажилтнуудад албан байгууллагын удирдлага чөлөө олгож, санал өгөх боломжоор хангах үүргээ биелүүлж ажиллахыг Сонгуулийн ерөнхий хорооноос санууллаа.

 

Байнга оршин суугаа хаягаасаа өөр газар ажиллаж байгаа иргэний сонгох эрхийг хангах, ажил олгогч санал авах өдөр ажилтнууддаа чөлөө олгох хуулийн заалтыг хэрэгжүүлэх үүднээс Сонгуулийн ерөнхий хороо хоёр удаагийн уулзалтыг зохион байгуулжээ. Тодруулбал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Зам тээврийн хөгжлийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Авто тээврийн үндэсний төв, Хүний эрхийн үндэсний комисстой хамтран уул уурхай, эрдэс баялгийн салбарын 30 гаруй удирдлагад танхимаар мэдээлэл өгсөн байна. Мөн ачаа тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын 300 иргэнийг хамруулсан уулзалтыг цахимаар хийжээ. Уулзалтын хүрээнд оролцогчид сонгох эрхээ эдэлж чаддаггүй гэсэн асуудлыг хөндсөн тул хэд хэдэн санал санаачилга гаргаж, холбогдох газруудад хүргүүлсэн байна.

 

Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчийг санал өгөх боломжоор хангах үүргээ биелүүлээгүй тохиолдолд иргэнийг 10 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 100 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн заалттай. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНД ДАЙЧИЛЖ БАЙГААГ БУРУУШААВ5 сар 31. 15:04НАМ УУ, НАГАЦ УУ…5 сар 31. 15:03"СЭМҮТ-ийн удирдлагууд шөнийн ээлжид ажилладаг 300 гаруй ажилтны эрхийг зөрчсөн" ХУВААЛЦАХ ЖИРГЭХ5 сар 31. 14:58Өнөөдөр тамхитай тэмцэх дэлхийн өдөр5 сар 31. 14:58Ираны Ерөнхийлөгч асанд хүндэтгэл үзүүлсэн нь шүүмжлэл дагуулжээ5 сар 31. 14:57"Өмнөговьд болсон зам тээврийн ослын улмаас амиа алдсан хүүхдүүдийн насыг мэдээлэх боломжгүй"5 сар 31. 14:56"Би ямар нөхцөлд эвслээ тэргүүлж, сонгуульд оролцоно"5 сар 31. 14:55"Уулчдын холбооны гишүүд Спортын арбитрт гомдол гаргасан"5 сар 31. 14:54"Уулчдын холбооны гишүүд Спортын арбитрт гомдол гаргасан"5 сар 31. 14:54Хөдөлмөрийн баатраараа бахархсан Хөвсгөл нутгийнхны бичиг соёлын наадам5 сар 31. 14:53Хятад: Цахим орчинд эд баялгаа гайхуулахыг хориглов5 сар 30. 13:51Монгол Улс Европ руу 138 сая ам.долларын бүтээгдэхүүн гаргажээ5 сар 30. 13:47
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.