Хүүхдийн хорт хавдрын эмчилгээнд нэн шаардлагатай Данийн 30 гаруй нэр төрлийн эмийг Монголд үнэгүй нийлүүлнэ


5-р сарын 20
17 цаг 15 минут

“Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформ” төслийн хүрээнд нийлүүлж буй хүүхдийн хорт хавдрын эмийн эхний ээлжийг өнөөдөр Монгол Улсад хүлээлгэн өглөө. 

Энэхүү төслийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ), НҮБ-ын Хүүхдийн сан, АНУ-ын Хүүхдийн хорт хавдрын судалгааны “Сэйнт Жүүд” (St Jude) эмнэлэг хамтран зохион байгуулж буй аж. 

2023-2027 онд хэрэгжих “Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформ”-д эхний ээлжид ДЭМБ-ын бүс тус бүрээс нэг, нийт зургаан орныг сонгон хүүхдийн хорт хавдрын эмчилгээнд нэн шаардлагатай 30 гаруй нэрийн эмийг үнэ төлбөргүйгээр нийлүүлэх ажлыг эхлүүлсэн байна. 

ДЭМБ-аас 2021 оны арванхоёрдугаар сард АНУ-ын Хүүхдийн хорт хавдрын судалгааны “Сэйнт Жүүд” (St Jude) эмнэлэгтэй хамтран 2027 он хүртэл бага болон дунд орлоготой 50 улсын хорт хавдраар шаналж буй 120,000 хүүхдэд санхүүгийн хүндрэлээс хамааралгүйгээр нэн шаардлагатай эмийг хүртээмжтэй хангах төслийг хэрэгжүүлэх санаачилгыг гаргажээ. 

Энэ талаар "Монгол Улсад жилд дунджаар 100-120 хүүхэд шинээр хорт хавдартай гэж оношлогдож, тархины хорт хавдартай хүүхдүүдийн тал хүрэхгүй хувь (46.7%), цусны хорт хавдартай хүүхдүүдийн 70% нь анх оношлогдсоноос хойш тав буюу түүнээс дээш жил амьдарч байгаа нь дэлхийн дунджаас бага байгаа юм.

Мөн эмчилгээнд хамрагдсан хүүхдүүдийн 30 орчим хувь нь эмийн гаж нөлөө болон бусад шалтгааны улмаас эмчилгээг бүрэн гүйцэд хийлгэхгүй хаяж байгаа нь нэлээд өндөр үзүүлэлт.

Иймээс эмийн хатуу зохицуулалттай Дани улсад үйлдвэрлэсэн энэхүү эм нь хүүхдийн хорт хавдрын тусламж, үйлчилгээний хүртээмж, тэр дундаа эмийн чанар, хангамжийг сайжруулах ач холбогдолтой" гэж Эрүүл мэндийн сайд С.Чинзориг онцолсон юм. 

Дээрх санаачилгад нэгдсэнээр ЭМЯ-ны харьяа Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд түшиглэн хорт хавдрын эмчилгээнд шаардлагатай 30 гаруй нэр төрлийн эмийг үнэ төлбөргүй авч, хүүхдүүдийн эмчилгээнд зориулах боломж бүрдсэн юм.

Хүүхдийн хорт хавдрын эмчилгээнд нэн шаардлагатай 35 хүртэлх нэрийн эмийг үнэ төлбөргүйгээр нийлүүлэх эмийн үнийн санхүүжилтийг АНУ-ын Хүүхдийн хорт хавдрын судалгааны “Сэйнт Жүүд” (St. Jude) эмнэлэг бүрэн хариуцна.

Эмийн худалдан авалт, түгээлтийн үйл ажиллагааг НҮБ-ын Хүүхдийн сангийн Хангамжийн хэлтэс зохион байгуулж, ДЭМБ дээрх бүх үйл ажиллагаанд ерөнхий зохион байгуулагчаар оролцож, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллаж буйг Суурин төлөөлөгч Соккоро Эскаленте танилцуулсан.

Тэрбээр "Дэлхий дахинд хорт хавдрын эмийг ихэвчлэн насанд хүрсэн өвчтөнд зориулдаг тул хүүхдийн эмийн хангамж, хүрэлцээ хомсдолтой байдгийг тэмдэглээд Монгол Улсыг энэхүү дэлхийн санаачилгад сонгосон шалтгаан нь ЭМЯ-ны манлайлал дор бэлтгэлээ маш сайн хангасантай холбоотой гэсэн юм.

Хүүхдийн хорт хавдрын эмийг нэвтрүүлэхийн тулд эмийн бүртгэл, албан ёсны хэрэглээний заавар гэх мэт олон зүйл шаардлагатайгаас гадна эмч нар хүүхдэд аль болох аюулгүй байдлаар эмчилгээг явуулах боломж бүрдүүлсэн нь сонголтод нөлөөлсөн" гэдгийг ч хэлж байлаа.  

Дэлхийд жилд хүүхдийн хавдрын 3,000 шинэ тохиолдол бүртгэгддэг.

Үүнээс 71.6 хувь нь 0-14 нас, 28.4 хувь нь 15-19 насанд тохиолдож байна. Манай оронд 0-19 насны хүүхдийн дунд жилд 130 орчим шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа бөгөөд 2022 онд хүүхдийн хорт хавдрын 143 шинэ өвчлөл бүртгэгдсэний 53.1 хувь нь хөвгүүд, 46.9 хувь нь буюу 67 нь охид байсан.
Хүүхдийн зургаан төрлийн хорт хавдар дэлхийн улс орнуудад зонхилон тохиолддог бөгөөд манай улсад ч мөн ялгаагүй эдгээр төрлийн хавдар тохиолдож байна.

Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр хүүхдийн хорт хавдрын асуудалд анхаарал хандуулж, хүүхдийн хавдрын эрт илрүүлэг, эмчилгээ, оношилгооны чадавхыг сайжруулж, эдгэрэлтийн хувийг нэмэгдүүлэхийг зорьж байгаа бөгөөд “Хүүхдийн хорт хавдрын эсрэг глобал санаачилга”-ыг ДЭМБ-аас 2018 онд санаачлан 2030 он гэхэд хавдартай хүүхдийн амьдрах чадварыг 60 ба түүнээс дээш хувьд хүргэж нэмэгдүүлэх, дараагийн арван жилд эмчилгээний чанар, хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлэх зорилго дэвшүүлсэн.   

Эх сурвалж: Эрүүл Мэндийн Яам 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНД ДАЙЧИЛЖ БАЙГААГ БУРУУШААВ5 сар 31. 15:04НАМ УУ, НАГАЦ УУ…5 сар 31. 15:03"СЭМҮТ-ийн удирдлагууд шөнийн ээлжид ажилладаг 300 гаруй ажилтны эрхийг зөрчсөн" ХУВААЛЦАХ ЖИРГЭХ5 сар 31. 14:58Өнөөдөр тамхитай тэмцэх дэлхийн өдөр5 сар 31. 14:58Ираны Ерөнхийлөгч асанд хүндэтгэл үзүүлсэн нь шүүмжлэл дагуулжээ5 сар 31. 14:57"Өмнөговьд болсон зам тээврийн ослын улмаас амиа алдсан хүүхдүүдийн насыг мэдээлэх боломжгүй"5 сар 31. 14:56"Би ямар нөхцөлд эвслээ тэргүүлж, сонгуульд оролцоно"5 сар 31. 14:55"Уулчдын холбооны гишүүд Спортын арбитрт гомдол гаргасан"5 сар 31. 14:54"Уулчдын холбооны гишүүд Спортын арбитрт гомдол гаргасан"5 сар 31. 14:54Хөдөлмөрийн баатраараа бахархсан Хөвсгөл нутгийнхны бичиг соёлын наадам5 сар 31. 14:53Хятад: Цахим орчинд эд баялгаа гайхуулахыг хориглов5 сар 30. 13:51Монгол Улс Европ руу 138 сая ам.долларын бүтээгдэхүүн гаргажээ5 сар 30. 13:47
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.