Эмээлт эко паркийн цэвэрлэх байгууламжийг барихад НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага хамтарна


5-р сарын 8
12 цаг 58 минут

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй арьс, шир боловсруулах үйлдвэрүүдийг “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” руу нүүлгэнэ. Тус үйлдвэрүүд парк хэлбэрээр хөгжих тул НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын арьс, шир боловсруулах үйлдвэрийн олон улсын LWG стандартыг мөрдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болжээ. Мөн тус байгууллагаас зөвлөх үйлчилгээг авахаар талууд санал солилцсон байна.

Түүнчлэн НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага нь тус салбарын цэвэрлэх байгууламжийн технологийг олон улсад хэрэгжүүлсэн туршлагатай. Тиймээс “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” НӨААТҮГ-ын цэвэрлэх байгууламжийн технологи схем, ажлын зураг төсөл, бүтээн байгуулалтын ажилд хамтран ажиллана.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг өнөөдөр НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын Бээжин хот дахь Бүс нутгийн төлөөлөгчийн газрын захирал бөгөөд Монгол, БНХАУ, БНАСАУ-ыг хариуцсан суурин төлөөлөгч Стивен Каргбо тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзах үеэр дээрх асуудлууд яригджээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Т.Доржханд: ХҮН намаас нэр дэвших 78 төлөөлөгчөө сонголоо26 минут 48 секундын өмнөХүүхдийн хорт хавдрын эмчилгээнд нэн шаардлагатай Данийн 30 гаруй нэр төрлийн эмийг Монголд үнэгүй нийлүүлнэ28 минут 18 секундын өмнөМонгол Улсын жүдо бөхийн зургаа дахь дэлхийн аварга төрлөө29 минут 55 секундын өмнөАН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж эхэллээ31 минут 22 секундын өмнөМетро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тендерт дөрвөн байгууллага материалаа ирүүлжээ32 минут 28 секундын өмнөН.Багабанди: С.Зоригийг ерөнхий сайд болгох асуудлыг надтай ярьж байсан. Дэмжихээ ЕТГ-ын даргаар дамжуулж илэрхийлсэн33 минут 40 секундын өмнөҮерийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй иргэдийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэхээр болов34 минут 20 секундын өмнөНамдаа "гологдсон" түшээд34 минут 51 секундын өмнөТөлбөр авах 32 цэгийг энэ онд бүрэн цахимжуулна35 минут 56 секундын өмнөАлдарт эхийн одонг энэ жил 11 мянган ээж хүртэж байна36 минут 46 секундын өмнө"Амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулан ажилладаг алба хаагчдадаа баярлалаа"5 сар 17. 16:41Альцгеймер өвчин хүнээс хүнд халдах магадлалтай5 сар 17. 16:40
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.