Оюутнуудад зориулан “Ажлаа зөв сонгохоос амжилт эхэлдэг” өдөрлөг зохион байгууллаа


5-р сарын 7
16 цаг 48 минут

Их, дээд сургуулийн оюутнуудад зориулан “Ажлаа зөв сонгохоос амжилт эхэлдэг” өдөрлөгийг Голомт банк зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд МУИС, ХААИС, Мандах, Их Засаг их сургуулийн 3, 4-р курсийн 600 орчим оюутанд сонгон суралцаж буй мэргэжлээрээ ажлын байранд хэрхэн ажиллах, ирээдүйн ажлаа зөв сонгох талаар карьер зөвлөгөө өгч, тухайн сургуулийг төгссөн Голомт банкны захирлууд туршлагаа хуваалцсан юм. Мөн банкны үйл ажиллагаа, хуримтлал, санхүүгээ үр дүнтэй удирдах чиглэлээр оюутнуудын сонирхлыг татсан сэдвээр мэдээлэл хүргэлээ.

zurag-2
zurag-3
zurag-4

Голомт банк нийгмийн хариуцлагын хүрээнд их, дээд сургуулиудын оюутан, залуусыг дэмжсэн олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд 2003 оноос тасралтгүй “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр” хэрэгжүүлэн жил бүр шилдэг 100 оюутанд тэтгэлэг олгож, энэ онд 20 дахь удаагийн тэтгэлэгт хөтөлбөрийг зарлах гэж байна. Мөн 2004 оноос “Internship” буюу “Судлаач оюутны хөтөлбөр”, 2021 оноос “Ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөр”-ийн хүрээнд Голомт банканд 6 сар цалинтай дадлагажиж, урилгаар ажиллах боломжоор хангаж байна.

Ажлаа зөв сонгохоос амжилт эхэлдэг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж эхэллээ37 секундын өмнөМетро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тендерт дөрвөн байгууллага материалаа ирүүлжээ1 минут 43 секундын өмнөН.Багабанди: С.Зоригийг ерөнхий сайд болгох асуудлыг надтай ярьж байсан. Дэмжихээ ЕТГ-ын даргаар дамжуулж илэрхийлсэн2 минут 55 секундын өмнөҮерийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй иргэдийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэхээр болов3 минут 35 секундын өмнөНамдаа "гологдсон" түшээд4 минут 6 секундын өмнөТөлбөр авах 32 цэгийг энэ онд бүрэн цахимжуулна5 минут 11 секундын өмнөАлдарт эхийн одонг энэ жил 11 мянган ээж хүртэж байна6 минут 1 секундын өмнө"Амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулан ажилладаг алба хаагчдадаа баярлалаа"5 сар 17. 16:41Альцгеймер өвчин хүнээс хүнд халдах магадлалтай5 сар 17. 16:40Саналын хуудас нэр дэвшигчид болон нам эвсэлд гэсэн хоёр хэсэгтэй байна5 сар 17. 16:39Цэргийн ёслол, хүндэтгэлийн жагсаалд 1600 орчим алба хаагч, тусгай албаны техник хэрэгсэлтэй оролцов5 сар 17. 16:38Нэр дэвшигчдээс мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө шаардах нь хууль бус үйлдэл5 сар 17. 16:37
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.