“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд “Энержи Ресурс” ХХК 150 мянган мод тариад байна


5-р сарын 7
16 цаг 11 минут

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж эхэлснээс хойш Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах “Энержи Ресурс” ХХК 150 мянган мод тарьж ургуулаад байна.   

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах, эрчимжүүлэх зорилгоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг тус компанид ажиллажээ. 

“Энержи Ресурс” ХХК:

-2022 онд Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас хойш 7км-т байгуулж буй Хамгаалалтын ойн зурваст тарьсан 90 мянган хайлаас,

-2023 онд Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутагт Заган ойжуулалт хийх зорилгоор тарьсан 10 мянган заг,

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нийтийн ногоон байгууламж байгуулах зорилгоор тарьсан 30 мянган хайлаас, улиас, жигд, сухай,

-Богд Хан уулын Хүрхрээгийн аманд ногоон байгууламж байгуулах зорилгоор тарьсан 2,517 шилмүүст болон навчит мод,

-Хэнтий аймгийн Чандаганы талд тариалангийн талбайн хамгаалалтын зурваст тарьсан 17 мянган улиас, хайлаас тариад байна. 

“Энержи Ресурс” ХХК нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин 40 сая мод тарьж, ургуулах амлалт өгсөн юм. Энэ хүрээнд “Монголын ойн салбарын мэргэжлийн холбоодын нэгдэл” ТББ-тай хамтран урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулжээ. 

Үүнд 36.5 сая модыг ойн хомсдол, доройтлыг бууруулан, ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх зорилгоор Өмнөговь, Хэнтий аймгийн нутаг, Богд Хан уулын бүсэд, гурван сая модыг цөлжилт, газрын доройтол, шороон шуурганы эх үүсвэрийг бууруулах, элсний нүүлтийг сааруулах зорилгоор, 0.5 сая модыг суурин газрын экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, нэмэгдүүлэх, “хотын ой” хөгжүүлэх зорилгоор тарихаар төлөвлөжээ. 

 “Энержи Ресурс” ХХК нь 2024 онд Богд Хан уулын Хүрхрээгийн аманд ойжуулалт хийх зорилгоор 20 мянган шинэс, Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутагт 10 мянган заг мод тарихаар төлөвлөж байна. Тус компани “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Улаан номд орсон нэн ховор тоорой модыг үрээр тарьж, тооройн төгөл байгуулах ажлыг хэрэгжүүлж буйгаараа онцлогтой. 

Цаашид говийн мод суулгацын нөөцийг бүрдүүлэх, нөөцийн бэлэн байдлыг хангах зорилгоор Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах компанийн мод үржүүлгийн талбайн үйл ажиллагааг өргөжүүлж, жилд гарах модны суулгацны тоог 50 мянгад хүргэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Т.Доржханд: ХҮН намаас нэр дэвших 78 төлөөлөгчөө сонголоо3 цаг 9 минутын өмнөХүүхдийн хорт хавдрын эмчилгээнд нэн шаардлагатай Данийн 30 гаруй нэр төрлийн эмийг Монголд үнэгүй нийлүүлнэ3 цаг 10 минутын өмнөМонгол Улсын жүдо бөхийн зургаа дахь дэлхийн аварга төрлөө3 цаг 12 минутын өмнөАН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж эхэллээ3 цаг 13 минутын өмнөМетро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тендерт дөрвөн байгууллага материалаа ирүүлжээ3 цаг 14 минутын өмнөН.Багабанди: С.Зоригийг ерөнхий сайд болгох асуудлыг надтай ярьж байсан. Дэмжихээ ЕТГ-ын даргаар дамжуулж илэрхийлсэн3 цаг 15 минутын өмнөҮерийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй иргэдийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэхээр болов3 цаг 16 минутын өмнөНамдаа "гологдсон" түшээд3 цаг 17 минутын өмнөТөлбөр авах 32 цэгийг энэ онд бүрэн цахимжуулна3 цаг 18 минутын өмнөАлдарт эхийн одонг энэ жил 11 мянган ээж хүртэж байна3 цаг 19 минутын өмнө"Амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулан ажилладаг алба хаагчдадаа баярлалаа"5 сар 17. 16:41Альцгеймер өвчин хүнээс хүнд халдах магадлалтай5 сар 17. 16:40
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.